Мэдээ
М.Энхсайхан ажлаа хүлээлгэж өглөө
Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг мөн ажлаас нь халсан нь багагүй дуулиан тариад байгаа.
Шинэ хуульд компаниуд тааламжгүй байна
Монголын бизнесийн зөвлөл шинээр санал болгоод буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулгыг шүүмжилсэн захидал Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээжээ.
Төмрийн хүдрийн үнэ 151 ам.доллар болжээ
Төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа 151 ам.доллар болж өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд уг металлын үнэ тонн тутамд 86.5 ам.доллар болж, хамгийн доод үзүүлэлтдээ хүрч байсан юм.
“Эрдэнэ Ресурс“ 1 сая долларын хаалттай санхүүжилт хийв
Арванхоёрдугаар сарын 12-нд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” корп нь 1,000,000 долларын хаалттай санхүүжилт зарласан билээ. Энэхүү санхүүжилтдээ дотоодын андеррайтерын компани MIBG (Mongolian Investment Banking Group) ХХК-тай хамтран ажиллажээ.
Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй
Энэ сарын 19-21-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотноо болсон билээ. Хурлаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний дотор төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сэдвийг хөндсөн байна.
Стратегийн хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт орно
Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар болжээ. Засгийн газраас тус хуулийн хэд хэд заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж.
Оросын TNK-BP гомдол гаргалаа
Энэ оны аравдугаар сард Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP-ийг худалдаж авахаар гэрээ байгуулан, тохиролцоонд хүрсэн билээ.
“Аэрофлот” үйлчилгээгээ сайжруулна гэв
“Аэрофлот” компани 2013 онд дотоод үйл ажиллагааны хөрөнгө оруулалтаа 156 сая ам доллар буюу таван тэрбум рубль гэж зарлалаа. Оросын төрийн өмчит хувьцаат нийгэмлэг болох уг компанийн 51 хувийг Засгийн газар нь эзэмшдэг.
“Эрдэнэс МГЛ”-ын захирлыг сольжээ
Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ өчигдөр хуралдаж, Гүйцэтгэх захирал Я.Долгоржавыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд “Тэсо Трейд” компанийн Ерөнхий захирал О.Сайнбуяныг томилсон байна.
Австралид уран дахин олборлоно
Австралийн Квийнсланд мужид дахин уран олборлох болсон тухай мужийн Ерөнхий сайд Кэмпбелл Ньюман, Байгалийн нөөц, уул уурхайн сайд Эндрю Криппс нар зарлалаа. Энэхүү шийдвэрийн хүрээнд уран олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг хянах гурван талт зөвлөл байгуулахаар болсон байна. Зөвлөлийн гишүүд гурван сар тутамд мужийн Засгийн газарт тайлан хүргүүлэх ажээ.
Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол
“Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол” хэмээх нэвтрүүлэг өнгөрсөн наймдугаар сард BBC телевизээр цацагдсан билээ. Британийн “Стаффордшир” алтны уурхайд 15 жил ажилласан, үе дамжсан уурхайчин Крэйг Нотман хувиараа ашигт малтмал олборлогчдын ажил амьдралтай танилцахаар Монголд ирнэ.
Геологийн 73 жилийн ойг тэмдэглэлээ
Монголын геологийн 73 жилийн ойн арга хэмжээг салбарын байгууллагынхан саяхан тэмдэглэн өнгөрүүллээ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд уулзаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог хэлэлцсэн байна.
Уул уурхайн сайдтай уулзав
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТС/ дарга Клейр Шорт манай улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монголын нээлттэй нийгэм форум дээр төрийн бус байгууллагын төлөөллөгчидтэй санал бодлоо солилцсон юм.
Б.Энэбишийн хүсэлтийг хүлээн авлаа
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Компанийн ТУЗ сая хуралдаж, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авчээ. Ингэснээр Б.Энэбиш Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилжээ.