Сурвалжилга
Уул уурхайн салбар байгальд хамгийн ээлтэй технологийг эрэлхийлж байна
Дэлхий дахин эрдэс баялгийг олборлож, боловсруулахдаа энерги, ус аль болох бага зарцуулж, байгаль орчинд хамгийн ээлтэй байдлаар ажиллахыг зорих болсон билээ “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болж, уул уурхайн салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн технологитой танилцаж, цаашлаад хэрхэн байгальд илүү ээлтэй ажиллах талаар ярилцлаа.
ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ЗОРИГТОЙ ХИЙНЭ
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний шилжилт хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүний тулд нэгдүгээрт, Засгийн газар цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх нэгдсэн саналд хүрчээ
“GEOMINE-2024” эхэллээ
“GEOMINE-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудлын ХААН хурлын танхимд өнөөдөр эхэллээ.
Д.ХАШБАТ: ТӨВ БОЛОН БАРУУН БҮСЭД ЛИТИЙН ХҮДЭРЖИЛТТЭЙ ЭРДЭСЖСЭН ХЭД ХЭДЭН ЦЭГИЙГ ШИНЭЭР ТОГТООСОН
Монгол Улсын эрдэс баялгийн салбарт нэгэн шинэ бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж буй нь дэлхийн зах зээлд эрэлт нь байнга өсөж байгаа лити юм. Зах зээлийн эрэлтийг дагаад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголд литийн хайгуулыг сонирхож, судалгааны дүнд шинэ орд илэрч байна. Энэ талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, "Критикал минералс Монголиа" ХХК-ийн Ахлах зөвлөх Д.Хашбаттай ярилцлаа.
Германы сургалтын стандартыг Монголд нутагшуулна
Нийслэлийн Налайх дүүрэгт уул уурхай, үйлдвэрлэлийн инженер бэлтгэх нэгэн их сургууль төвхнөсөн нь Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ юм. ХБНГУ-ын дээд боловсролын стандартаар ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй олон орны соёл, өвөрмөц онцлогийг шингээсэн тус их сургууль Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэй Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит их сургууль юм.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.
Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж, хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ.
“Үл тасалдах эрчим хүч” ба HIMOINSA
Монголын уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, бүх төрлийн үйлдвэрлэлийн салбарын тоног төхөөрөмж импортлогч “Юнитра” компани “Үл тасалдах эрчим хүч” арга хэмжээг зохион байгуулж
Чулуунд битүүмжлэгдсэн ором нь эрт үеэс бидэнд ирсэн “захидал”
Чулууг судалж танивал түүнийг ойлгох боломжтой. Гаднаас нь харахад зүгээр л нил ягаан өнгөтэй талст байна. Зүсээд үзэхэд хэрхэн ургаж, ямар зам туулсан нь тод харагдана. Энэ бүхнийг мэргэжлийн хүмүүс судалгааны явцад танин мэддэг учир “чулуу ч бас ярьдаг” гэж хэлдэг байна. Чулууны зүй тогтлыг судалж “ярьтал” нь ойлгоно гэдэг мэргэжил. Талст бүрэлдэж бий болох явцад тэр үеийн орчныг хадгалсан бичил орчин битүүмжлэгдэн хадгалагдсан байдаг.
УУРХАЙН ТЭЭВЭРТ ТУЛАХ ЦЭГ АЛГА
Монголын топ татвар төлөгч уул уурхайн 10 компанийн долоо нь Өмнөговьд бий. тэдгээрээс SGS, “Монголын алт МАК”, “Өсөх Зоос” гэсэн гурван компани баруун бүсэд буюу нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлон Шивээхүрэн боомтоор экспортолж
IT салбарын залуусын амбиц дэлхийд өрсөлдөх технологийн шинэ систем бүрдүүлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судалж, холбогдох арга хэмжээ авах” тухай заасан. Тиймээс үндэсний IT-гийн компаниуд “Эрдэнэс Ай Ти Консорциум” нэгдлийг байгуулжээ.
“Mining week” арга хэмжээ эхэллээ
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.
Эрдэнэсийн нууцыг тайлсан 65 жил
Геологийн төв лаборатори анх Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор “Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан.
Өнгөрсөн 65 жилийн хугацаанд манай хамт олны хийж бүтээсэн олон сайхан амжилтын нэг нь импортыг орлосон, экспортын чиг баримжаатай, дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан юм. Энэ бүтээгдэхүүн нь лабораторийн амин чухал хэрэгцээ болсон, хүмүүсийн ярьдгаар эталон загвар буюу аттестатчилсан стандартчилсан загвар юм. Ер нь стандартчилсан загвар нь уул уурхайн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний ажлын чанарт захиалагчийн зүгээс хяналт хийх лабораторийн шинжилгээний үр дүнгийн шууд баталгаа болж өгдөг.
"IPO Mongolia 2022” форум
“Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
“Голомт” банк алтны салбарт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ
Голомт банк уламжлалт “Голомт алтны форум”-аа зохион байгууллаа. Монгол Улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс гадна уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч 70 гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл форумд оролцсон юм. Монголбанк бодлогын хүүгээ 2.5%-иар нэмэгдүүлж есөн хувь болгоод байна. 2022 оны эцсийн байдлаар инфляц 7 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байсан бол Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн нь нөлөөлжээ.
“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/
“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орон, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3% хүртэл агшсан амаргүй цаг үеийг бид хамтдаа туулж байна” хэмээн тэрээр онцолсон юм.