Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Геологи, хайгуул
Геологичид ОХУ-д мэргэжил дээшлүүлнэ Монгол улсад геологийн алба үүсэн байгуулагдсаны 76 жил, дотооддоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 55 жилийн ойн хүрээнд тус салбарт хэд хэдэн томоохон үйл явдал боллоо.
446 өргөдлийг аймгийн Засаг дарга нарт илгээжээ Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр энэ оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн олгож эхэлснээс хойш нийт 1,703 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газар бүртгүүлжээ.
Геологчдын мэргэжлийн уралдаан болно Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэx ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг УУЯ, АМГ, геологийн салбарын мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулахаар болжээ.
Орон нутаг хайгуулаас яагаад татгалзаж байна вэ? Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгаас ихэнхдээ татгалзсан хариу өгч байна. Энэ талаар аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан юм.
Ураны хайгуул, олборлолтын талаар хэлэлцэнэ Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ онд багтааж нутаг дэвсгэрийн 20%-д хайгуулын лиценз олгоно Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогттой хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох, 106 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын талаар ярилцлаа.
Монголын геологчид чуулж байна “Монголын геологи, хайгуул” мэргэжлийн чуулга уулзалт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ өнөөдөр эхэлж буй бөгөөд эхний өдөр Геологи, ашигт малтмал, судалгаа гэсэн үндсэн 4 хэсэгт геологи хайгуулын салбарын бүтэц, зохион байгуулалт, бодлого, эрх зүй, зорилт, байгаль орчны сэдвээр 20 орчим илтгэл тавигдах юм.
Геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлнэ Уул уурхайн салбарын хөгжлийн чигийг цогцоор нь шийдэх суурь болох бодлогын баримт бичгийг эцэслэн батлуулахаар Уул уурхайн яамнаас төслөө УИХ-д өргөн бариад байгаа билээ.
Геологи хайгуулын ажлын vндсэн ухагдахуун Монгол оронд үндэсний геологийн салбар үүсэж хөгжөөд даруй далан жил болж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад манай үе үеийн геологчид ЗХУ (хуучин нэрээр) болон бусад олон орны геологчдын хамтаар Монгол улсын эрдэнэсийн санг дундаршгүйгээр дүүргэж чаджээ.
1 2