Шинэ мэдээ
ОХУ-ын түүхий нефтийн тээвэрлэлт доод түвшинд хүрчээ
ОХУ-ын далайн түүхий нефтийн экспорт 2023 оны 8 дугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрч буурсан нь Оросын нефть боловсруулах түвшин нэмэгдэж, Москва ОПЕК-ийн үйлдвэрлэлийн квотоо биелүүлэхээр ажиллаж байгаатай холбоотой гэж Bloomberg мэдээллэв.
Үндэсний баялгийн сан улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой
Монголын эдийн засгийн чуулганы үеэр УИХ, Засгийн газрын урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг онцолж байсны дотор Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн тухай онцгойлон дурдсан юм. Тус чуулганы 11 дэх салбар хуралдааны “Үндэсний баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны ил тод байдал, тулгарч буй бэрхшээл, сорилт болон Үндэсний баялгийн санг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаар гарц шийдэл эрэлхийлж, энэхүү сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон юм.
Аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого үгүйлэгдэж байна
Аж үйлдвэрийн IV хувьсгалын өрнөл ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, түгээлтийн сүлжээг үндсээр нь өөрчлөх нь тодорхой боллоо. Дэлхий дахинаа энэ асуудалд онцгойлон анхаарч үйлдвэржилтийг дагасан урт хугацааны бодлого шийдвэрүүдэд өөрчлөлт гарч байна. Нөгөө талаас улс орнууд IV хувьсгалын эрчимтэй нөлөөнд эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролыг нийцүүлэн хөгжүүлснээр хамгийн бага зардал, хамгийн өндөр ашиг хүртэх боломжийг нээж, өрсөлдөөн нэмэгдэж байна.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, сайдын зөвлөх Ж.Ганхуяг, Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, Оюутолгой ХХК-ий талаас Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер, Оюутолгой ХХК-ийн Засгийн газрын харилцаа хариуцсан төлөөлөгч Б.Алтангэрэл, Оюутолгой ХХК-ийн Гадаад харилцааны Ерөнхий зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцож Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Оюутолгой ХХК-ийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Орос улс Хятад, Энэтхэг рүү экспортлох түүхий нефтээ 17%-иар буурууллаа
ОХУ-ын далайн нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ 7 дугаар сарын 14-ний байдлаар өдөрт 3.11 сая баррель болж, өнгөрсөн 4 дүгээр сард дээд цэгтээ хүрсэн үеэс бараг 600,000 баррелиар буурчээ. Тус улсын далайн түүхий нефтийн тээвэрлэлт 1 дүгээр сараас хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд 8 дугаар сарын эцэс хүртэл ийм хэвээр байх магадлалтай ажээ.
Д.ХАШБАТ: ТӨВ БОЛОН БАРУУН БҮСЭД ЛИТИЙН ХҮДЭРЖИЛТТЭЙ ЭРДЭСЖСЭН ХЭД ХЭДЭН ЦЭГИЙГ ШИНЭЭР ТОГТООСОН
Монгол Улсын эрдэс баялгийн салбарт нэгэн шинэ бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж буй нь дэлхийн зах зээлд эрэлт нь байнга өсөж байгаа лити юм. Зах зээлийн эрэлтийг дагаад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголд литийн хайгуулыг сонирхож, судалгааны дүнд шинэ орд илэрч байна. Энэ талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, "Критикал минералс Монголиа" ХХК-ийн Ахлах зөвлөх Д.Хашбаттай ярилцлаа.
Төмрийн хүдрийн үнэ 100 доллароос доош буулаа
БНХАУ-д болсон төмрийн хүдэртэй холбоотой бодлогын уулзалт төдийлөн үр дүнгээ өгөөгүй бөгөөд уг түүхий эдийн нийлүүлэлтийн түвшин өндөр хэвээр байсан учир үнэ нь 100 доллароос (тонн тутамд) доош уналаа.
Германы сургалтын стандартыг Монголд нутагшуулна
Нийслэлийн Налайх дүүрэгт уул уурхай, үйлдвэрлэлийн инженер бэлтгэх нэгэн их сургууль төвхнөсөн нь Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ юм. ХБНГУ-ын дээд боловсролын стандартаар ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй олон орны соёл, өвөрмөц онцлогийг шингээсэн тус их сургууль Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэй Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит их сургууль юм.
Хятад улс нар, салхины эрчим хүчний салбарт тэргүүлж байна
БНХАУ нар, салхины хүчин чадлаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар Хятадад дэлхийн бусад орноос хоёр дахин их хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний байгууламжуудыг барьж байна гэж Global Energy Monitor (GEM) судалгааны төв шинэ тайландаа дурджээ.