Шинэ мэдээ
Парист нүүрсний ирээдүй хэрхэн шийдэгдэв?
Парист зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн хурлын дараа нүүрсний ирээдүйн талаарх асуултууд хөвөрч эхэллээ. Дүгнэлт болгож улс орнуудын гарын үсгээ зуран нэгдсэн хэлэлцээрт нүүрсийг халах талаар ганц ч үг дурдагдаагүй боловч алсуураа нүүрснээс татгалзах санааг агуулсан юм.
“Оюутолгой”-н зэсийн үйлдвэрлэл 36%-иар өсчээ
“Оюутолгой” компани 2015 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр гаргалаа. 2015 оны дүнгээр тус компани 202.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан бол алт үйлдвэрлэл 653 мянган унци болж, 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байгаа юм.
ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл хуралдав
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Монгол улсын ОҮИТБС-ыг 2014 оны нэгтгэл тайланг баталж, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.
Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болж байна
Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлах санаачилга гаргасан. Үүнтэй холбогдуулан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ.
Зэсийн орон Чили зэсийн үнийн бууралтад бэлтгэнэ
Чилийн Засгийн газар энэ онд зэсийн үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 5600 ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. Харин он гарсаар зэсийн үнэ 4400 ам.долларын босгоос доош орсон нь зэсийн экспортоор тэргүүлэгч Чили улсад цочроо өгчээ.
Citi: Төмрийн хүдрийн үнэ 36 ам.доллар байна
Citi банк төмрийн хүдрийн үнийн таамаглалаа дахин буурууллаа. Тус банк энэ оны төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэг тонн нь 36 ам.доллар болгож, өмнөх 11 дүгээр сард дэвшүүлсэн төлөвөөс 5 доллараар буурууллаа.
Хятадын нүүрсний импорт 30%-иар буурав
Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт 2015 онд 29.9%-иар буурч 204.06 сая тонн болсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.
Oлборлох үйлдвэрлэлийн 2014 оны тайланг танилцууллаа
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын 2014 оны нэгтгэл тайланг 12 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний зөвлөлийн хурлаар баталсан байна. Энэ хүрээнд 12 дугаар сарын 21-нд 2014 оны нэгтгэл тайланг танилцуулах уулзалт боллоо.
Зэсийн үнэ 4400 ам.доллар руу буув
Хятадын эдийн засгийн таагүй мэдээллүүдээс үүдэн он гармагц хувьцааны индексүүд ар араасаа уналттай гарсан нь эрдсийн захыг “зүгээр” байлгахгүй байна.