Компанийн мэдээлэл
“Эрдэнэт”, “Оюутолгой” компаниуд хамтран ажиллана
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулах чиглэлээр Монголын хамгийн том хоёр үйлдвэр хамтран ажиллахаар болж байгаа юм.
“Петро Матад” Английн BG групптэй хамтарна
Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани өөрийн эзэмшлийн газрын тосны хайгуулын IV, V блок талбайн 78%-ийг Английн BG Group-т шилжүүлэх Farm Out гэрээ байгуулснаа өчигдөр зарлалаа. Энэхүү хоёр талбайг “Петро Матад”-ын охин компани “Капкорп” эзэмшдэг юм.
“Туркойз Хилл”-ын хувьцаа 11%-иар өсөв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтыг шийдвэрлэхэд ойрхон болсон талаар онцолсон билээ.
Тавантолгойн хэлэлцээрийг даваа гаригт батална
Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл хэлэлцээр амжилттай болсон бөгөөд ирэх даваа гаригт Засгийн газар, хөрөнгө оруулагч консорциум албан ёсоор хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
“Монцемент” төслийн дэд станц ашиглалтад орлоо
Монгол улсад эдийн засгийн байдал хүндэрч, хөрөнгө оруулалтууд ихэнхдээ зогссон энэ үед Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах, үндэсний томоохон групп “Монполимет”-ийн охин компани болох Сэнж сант ХХК-ийн жилд 1 сая тонн олон төрлийн цемент үйлдвэрлэх Монцемент төслийн хуурай аргын цементийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
“Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш Монголд ирнэ
“Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдрүүдэд Монголд ирэхээр болжээ. “Оюутолгой” ХХК энэ сард 1 сая дахь тонн баяжмалаа үйлдвэрлэж, экспортолсон бөгөөд үүнийг тохиолдуулан “Оюутолгой” компанийн ажилчдад баяр хүргэхээр ирж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна.
“Саусгоби Ресурс” шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв
Өмнөговь аймагт Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийг Монгол улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг өчигдөр давж заалдах шатны шүүхээр шүүж, анхны шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
“Оюутолгой”-н борлуулалтын орлого 1.6 тэрбум доллар болов
“Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тус компани 2014 онд 31.7 сая ам.долларын ашигтай ажиллажээ. 2013 онд 112 сая долларын алдагдалтай ажиллаж байв. Компани ашигтай ажиллахад “Оюутолгой” ХХК бүрэн хүчин чадлаараа ажилласан нь голлон нөлөөлсөн гэжээ.
Хармагтайн нөөцийг 203 сая тонн гэж тогтоожээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтай зэс-алтны төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар тогтоосноо зарлалаа. Хармагтай төсөл нь 1.5 тэрбум паунд зэс /680 мянган тонн зэс/, 2.2 сая унци алтны /70 тонн/ нөөцтэй бөгөөд 0634% зэс, 0.33г/т алтны дундаж агуулгатай нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоогджээ. Хамгийн өндөр агуулгатай 56 сая тонн хүдэрт зэс 0.47%, алт 0.59 г/т байгаа аж.