Компанийн мэдээлэл
“Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо 11%-иар өсгөв
Хэдийгээр өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ дэлхийн эрдсийн зах зээлд 50%-иар унаж нэг тонн нь 70 ам.доллар хүрэхгүй болтлоо буурсан ч ”Рио Тинто”-гийн олборлолт эсрэгээрээ нэмэгджээ. Тус компани энэ онд ч мөн олборлолтоо багагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
“Професи”-ийн Зэлтэрийн замын судалгааг хүлээн авлаа
Сэлэнгэ аймагт орших Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Професи Девелопмэнт” компани өчигдөр уг ордоос Зэлтэрийн боомт хүртэлх 17 км замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянан хүлээн авсан тухай мэдээллээ.
Оюутолгойн хүдрийн агуулга нэмэгдэж, бүтээмж дээшлэв
“Оюутолгой” компани өнгөрсөн 2014 оны 4 дүгээр улиралд 50300 тонн зэс, 278 мянган унц алт үйлдвэрлэсэн нь мөн оны 3 дугаар улирлынхтай харьцуулахад зэсийн бүтээмж бараг 40%-иар, алтных 110% дээшилсэн үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү бүтээмж нэмэгдэхэд уурхайн хүдрийн агуулга нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхайн сайд “MNO” компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Уул уурхайн сайд Р.Жигжид болон Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Түмэнбаяр, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Ашигт малтмалын газрын албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Заамар суманд ажиллалаа.
Зэт Эм Инженеринг ХХК Шведийн “HardoxWearparts” албан ёсны төв боллоо
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уул уурхайн төмөр хийцийн үйлдвэрлэл зураг дизайн, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Зэт Эм И ХХК (Монгол улс)нь тусгай зориулалтын ган үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Шведийн SSAB компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж тус компаний “HardoxWearparts” албан ёсны төв боллоо.
“Оюутолгой” Японд зэсийн баяжмалын туршилтын экспорт хийв
“Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгой төслийн 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюутолгой” ХХК 175-190 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж.
Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэдээ хүрлээ. Өчигдөр оройн арилжаагаар нэгж хувьцааны үнэ бараг 7% унаж, 2.81 ам.доллараар хаагдсан бөгөөд доод үнэ нь 2.75 ам.доллар болтлоо буурав.
“Рио”, BHP-ийн хувьцааны ханш 20-30%-иар унав
Төмрийн хүдрийн магнат төдийгүй дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох “Рио Тинто”, BHP Billiton-ий хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 20-30%-иар буурчээ. Австралийн Пилбарад олборлолт явуулдаг Fortescue Metals-ийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 3 сарын хугацаанд 39%-иар буурчээ.
Хөрөнгө оруулагчийг шалгаруулах явц дундын уулзалт болж байна
Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы Marubeni корпораци, Kansai electric, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ & Posco Energy консерцумын багууд олон улсын шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм.
“Southgobi Resources”-ийг зарах хэлцэл хойшлов
“Turquoise Hill Resources” компани “Southgobi Resources” компанид эзэмшдэг 56%-ийн хувьцааныхаа тал хувийг Хонконгийн “National United Resources” (NUR) компанид худалдах гэрээг өнгөрсөн долдугаар сард хийж байсан билээ. Энэ нь “Southgobi Resources” компанийн нийт хувьцааны 29.95%-ийг эзэлж байсан юм.
Бэрэн групп 35 мянган тонн ширэм хайлах үйлдвэрээ нээлээ
Монголын металлургийн салбарт голлох компаниудын нэг “Бэрэн групп”-ын охин компани “Бэрэн металл” ХХК өнгөрсөн бямба гаригт Эрдэнэт хотод жилдээ 35 мянган тонн ширэм гаргах хүчин чадалтай 35 м3 багтаамжтай домен зуух бүхий ширэм хайлах үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Сэм Уолш: Glencore-ийн саналыг хүлээж авахгүй
Өнгөрсөн 7 дугаар сард дэлхийн уул уурхайн хоёр дахь үлэмж компани “Рио Тинто”-той нэгдэх саналаа Glencore зоригтой гэгч нь тавьсан. “Рио Тинто” үүний хариуд шуудхан л үгүй гэсэн.
“Терра Энержи” олборлолтоо 2 дахин нэмэгдүүлнэ
Өмнөговь аймагт орших “Баруун Ноён уул” коксжих нүүрсний төсөлд үйл ажиллагаа явуулж буй “Терра Энержи” компани Ашигт малтмалын газраас олборлолтоо нэмэгдүүлэх зөвшөөрөл авснаа өчигдөр мэдээллээ.
“Рио Тинто”, “Glencore” нэгдэж магадгүй
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” болон дөрөвдүгээрт бичигдэх үлэмж Glencore компани нэгдэж магадгүй гэх яриа өнгөрсөн 10 дугаар сард хэвлэлүүдээр шуугиан тарьсан. Харин энэхүү мэдээллийг “Рио Тинто” няцаасан. Гэсэн ч уг асуудал нээлттэй хэвээр үлдсэн бөгөөд үүнээс хойш ердөө сар хагасын дараа хоёр компани нэгдэж магадгүй талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр дахин цацагджээ.