Шинэ мэдээ
Г.Амартүвшин: Улс төрөөс хараат бус байж Хөгжлийн банк амжилттай ажиллана
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ?
Миний бие энэ албанд томилогдон ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк удаадаг, зээлийн хүсэлт хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм.
ҮСХ: Зэсийн экспорт 4.5%-иар буурлаа
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.
Монгол, Тувагийн тэргүүн Кызыл-Курагино төмөр замын асуудлыг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай аравдугаар сарын сүүлчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол уулзаж, эрчим хүч болоод тээврийн салбар дахь төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Мөн уулзалтаар хоёр талын эрчим хүч нийлүүлэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч Монголын баруун бүсийн нутгуудад нийлүүлэх боломжтой гэдгийг тэрээр тодруулжээ.
“Chalco”: Гвиней дэх Боффа хөнгөн цагааны уурхайг 2020 онд нээнэ
Хятадын төрийн өмчит “Чалко” компани нь Гвиней улс дахь хөнгөн цагааны Боффа уурхайн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Жилд 12 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай уурхайн төслийг 2018 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд байгалийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд эхлүүлэх хугацааг хойшлуулсан байна. Төсөл нь 706 сая ам.долларын өртөгтэй бөгөөд уурхайгаас гадна цахилгаан станц, далайн боомтыг барьж буй. Боффа орд нь 1.75 тэрбум тонн хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ
Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны төлөөлөгчид оролцов. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" хэмээн мэдэгджээ.
Казахстан улстай Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээ байгуулав
Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
Казахстан улстай Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээ байгуулав
Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
Баялгаас олсон орлогыг хөгжил болгох нөхцөл нь ил тод байдал
Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөллийн талаар Монгол улс даяар хүчтэй яригдаж байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы орон нутагтаа байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж буйа тухай мэдээлэл яг энэ үед иргэдийн анхаарлыг маш ихээр татна. Түүний хэлснээр 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөл, үүнээс ашиглалтын 9, хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байжээ. Тэгвэл тусгай зөвшөөрлийн тоо энэ оны зургадугаар сарын 18-ны байдлаар 60 болж, 40%-иар буурсан. Мөн 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал шинээр ирснийг буцааж, татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Ингээд 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 135 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихоод байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бий.
Хөшөөт тосгоны нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж байна
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн дэргэдэх Хөшөөт тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэрээ хийгдээд дуусах шатандаа явж байна. Тус тосгонд нийт 174 айл оршин суудаг бөгөөд эдгээр айлтай “МоЭнКо” компани нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж, гэрээний хүрээнд өрх бүрт 8 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон бөгөөд гэрээ хийгдээд дуусмагц үнийн дүнгийн 50 хувь нь иргэдийн дансанд орж, улмаар айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Айлууд түрүүчээсээ илүү гэр, зарим бараа таваараа өөрсдийн эзэмшлийн хашаандаа нүүлгээд эхэлжээ. Хөшөөт багийн даргийн мэдээлж байгаагаар 10 гаруй айл зарим гэр, эд хогшлоо нүүлгэж буулгасан байна.
РэдПаф Монгол: Туршлага бол уурхайг зөв хөдөлгөх хүч юм
“Оюутолгой” төслийг гүний уурхайгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Тэгвэл гүний уурхайн туслан гүйцэтгэх ажлыг “Рэдпаф Монгол” компани сүүлийн 15 жил амжилттай гүйцэтгэсээр ирснийг бүгд мэднэ. Энэ бүх амжилтын цаана “Рэдпафийн бүргэдүүд” байдаг гэж уурхайчдаа магтан хэлж, тэднийхээ овог нэрийг цээжээр дурдах энэ эрхэм бол тус компанийн Дэд захирал Б.Баярцэнгэл юм. Тэрбээр компанийг үүсэн байгуулагдахад жолоочийн албан тушаалаас гараагаа эхлэн эдүгээ удирдлага болох хүртлээ дэвшин ажиллажээ. Түүний ажил бол компанийн бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаардаг хариуцлагатай алба юм. Компанийн гаргасан амжилт болон цаашдын хийж бүтээхээр төлөвлөсөн ажлынх нь талаар энэхүү эрхэмтэй ярилцлаа.
Зах зээлийн сорилтыг технологиор давах Нарийнсухайтынхан
Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт улсын нийт экспортын 40%-ийг бүрдүүлж, зэсийн урд алхах болсон. Тэгвэл Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг. Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна. Энд “Монголын алт” (МАК), “Саусгоби Сэндс” (SGS), “Өсөх зоос”, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Терра Энержи”, “Жавхлант Орд” зэрэг компани одоогоор нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Эндээс олборлох нүүрс Тавантолгойнх шиг өндөр чанарын коксжих биш, зөвхөн хагас коксжих нүүрс байдаг учир магадгүй анхаарлын төвд орохгүй үлддэг байж мэднэ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв
Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн нүүрс устөрөгчийн хий, хүхрийн исэл, аммиак зэрэг хий үүсгэх юм. Үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нефть-химийн үйлдвэр болж өргөжихөөр байна.
Simandou ордыг ашиглах тендерт Австрали, Гвинейн компаниуд өрсөлдөнө
Гвиней улсын Засгийн газар нь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I,II талбайг ашиглах эрхийн тендерийн сүүлчийн шатанд тус улсын бокситын томоохон экспортлогч “SMB-Winning” болон Австралийн “Fortescue” компаниудыг шалгаруулаад байна. Гвинейн Засгийн газраас олон улсын тендерийг өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн бөгөөд эцсийн ялагчийг ирэх арваннэгдүгээр сард тодруулахаар төлөвлөжээ. Тус улсын Симандоу ордыг ашиглах тендерт Бразилийн Вале компани оролцсон ч хасагдсан аж. Симандоу ордын III, IV талбайг Австралийн Рио Тинто групп (45.05%) болон Хятадын Чайналко компани (39.95%) тус тус эзэмшиж байна.
Америк-Хятадын худалдааны хэлэлцээрийн 13 дахь раундын уулзалтын тод тодров
БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийн шинэ уулзалт аравдугаар сарын 10-11-нд Вашингтон хотноо болохоор товлогдсон байна. Энэ тухай БНХАУ-ын худалдааны яамнаас мэдээлжээ. Америкийн талын урилгаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээний хүрээнд Вашингтонд айлчлах юм. Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдааны сайд, Ардын банкны тэргүүн, Хөгжил шинэчлэлийн улсын хорооны дарга, Улсын статистикийн хорооны дарга нар багтсан байна. Америкийн талаас Сангийн сайд Стефен Мнучин, Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээрт АНУ-ын гол төлөөлөгч Роберт Лайтхейзер нар хэлэлцээрт оролцох аж.
Мэрик Цала: Дэлхийн уул уурхайн конгрессын дараагийн хурлыг 2022 онд Монголд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна
Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Ерөнхийлөгч, профессор Мэрик Цала, Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жэсик Скиба нар Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн урилгаар наймдугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийж, уул уурхайн тэргүүлэх үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол нүүрс” ассоциаци зэрэг байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлжээ.
Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, доктор Б.Бат-Очир “ДУУК-тай хамтран ажиллах нь Монгол Улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжилд ихээхэн чухал. НҮБ-д бүртгэлтэй, 1958 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь уул уурхайн салбарын технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог бизнесийн бус байгууллага” хэмээн уулзалтын үеэр тодотголоо.
Үүсмэл ордын ашиглалтыг алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой
Үүсмэл ордыг ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Эрдэнэт хотод зохион байгуулагдсан юм. Тус хурлаар, үүсмэл ордын ашиглалтыг зөвхөн зэс гэлтгүй алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын хэмжээнд 80 орчим нэр төрлийн ашигт малтмалын 1830 гаруй ордыг нээснээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Эдгээр ордыг ашиглах явцад одоогийн үйлдвэрлэлд таарахгүй овоолго үүсдэг. Гэвч энэ нь эргээд баялаг болох овоолгууд байдаг.
О.Бат-Эрдэнэ: Орон нутгаас дэмжихгүй санал өгсөөр байтал сонгон шалгаруулалт зарладаг байдлыг зогсоох хэрэгтэй
Дундговь аймагт уул уурхайн өнөөгийн байдал, орон нутаг дахь үр өгөөж ямар байгаа талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн ярилцлаа.
Дундговь аймагт уул уурхайн өнөөгийн байдал ямар байна вэ?
2019 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 213 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүн дотроо ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 13 сумын нутагт 98, хайгуулын тусгай зөвшөөрөл 15 сумын нутагт 115 бий. Эдгээрийн талбайн хэмжээ 783.0 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 10.5 хувийг эзэлж байгаа юм.
Тавантолгойн уурхайн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хэлэлцэв
“Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тайлангийн төслийн талаарх хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд хамрагдлаа. Уг үнэлгээг Засгийн газрын хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хийж буй юм. 2012 онд Засгийн газрын зүгээс санаачлага гаргаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын сайн туршлага, Стратегийн болон Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний асуудлыг тус хуульд тусгаж өгсөн байдаг.
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсчээ
Наймдугаар сард Хятад 9.7 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өмнөх долдугаар сарын импортын хэмжээтэй харьцуулбал 17%-иар өсчээ. Өнгөрсөн сард, Австралиас 4.5 сая (+14%), Монгол Улсаас 3.74 сая (+45%), Канадаас 308.7 мянган(+72%) тонн коксжих нүүрс тус тус импортолжээ. Харин ОХУ-аас 479.2 мянга (-35%), АНУ-аас 21.7 мянга (-89%), Индонезээс 28.2 мянга(-74%) тонн нүүрс тус тус импортолсон нь буурсан үзүүлэлттэй байна.