Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Trafigura” компани Саудын Арабад металургийн цогцолбор байгуулна Саудын Арабын төрийн өмчит “Modern Mining Holding” болон Сингапурт бүртгэлтэй олон улсын худалдааны компани “Трафигура” хамтран металургийн цогцолбор байгуулах хэлэлцээрийг үзэглэсэн байна.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК хүдрийн ил уурхайн техникийн хүчин чадлаа нэмлээ 2019.01.21. Дэлхийд тэргүүлэгч Катерпиллар группын  технологийн өндөр дэвшилтэт техникүүд болох  CAT 824К дугуйт түрэгч, CAT 16M3 автогрейдер, хоёр ширхэг CAT 232D дугуйт юниверсал ачигчаар зууны манлай бүтээн байгуулалт ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн техникийн баазаа  өргөтгө­лөө. 
Гэрэл зургийг М.Энх-Амгалан /MMJ/
Экспортын гол боомтуудад лаборатори байгуулна Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар шийдвэрлэлээ.
“Монголын Алт 2019” арга хэмжээнд Хятад, Энэтхэгийн компаниуд оролцоно Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн “Монголын Алт 2019” олон улсын бага хурал, үзэсгэлэн гурав дахь жилдээ “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая!, Алтны нөөцийг нэмэгдүүлье !” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна.
“Уул уурхайн алдрын од” одон гардууллаа Сар шинийн баярыг тохиолдуулан уул уурхайн салбарын дээд шагнал “Уул уурхайн алдрын од” одонгоор Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн нарыг тус тус шагналаа.
2038 онд Герман нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзана Германы нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%-ийг нүүрсний цахилгаан станцууд бүрдүүлж байна. 2038 он гэхэд тус улс нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ.
Уул уурхайн салбарын өсөлт 2024 оноос хойш огцом буурна Монголын эдийн засаг, төсвийн урт хугацааны суурь төлөв, ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн нөлөөг харьцуулсан байдлаар танилцуулсан байна. 2017 онд анхны тайланг танилцуулах үед эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бол өнгөрсөн онд бүх үзүүлэлт сайжирчээ. Гэхдээ санаа амрах болоогүйг тайлангийн үзүүлэлтүүдээс харж болно.
Төсөвт оруулсан орлогоор нүүрс зэсийг давав УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.
Тинк танкуудын үүрэг оролцоо нийгэмд яагаад чухал вэ? “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн дэмжлэгтэйгээр “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.
Хятадын коксжих нүүрсний импортоор Монгол хоёрдугаарт оров 2018 онд Хятадын коксжих нүүрсний нийт импорт 8.11%-иар буурч 64.23 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.
Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ.
“Өрмийн ахмадууд, алдартнууд-2019” уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт нэгдүгээр сарын 29-нд “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд боллоо.
D275A-5 бульдозер манай орны нөхцөлд тохирсон онцлог горимуудтай Сүүлийн жилүүдэд манай алт, жонш, нүүрс, төмрийн хүдрийн уурхайд олноор сонгож авсан бүтээгдэхүүн бол D275A-5 бульдозер юм. Тус бульдозер нь олон уурхайд амжилттай ашиглагдаж ажлын бүтээмж болон бэлэн байдал өндөртэй ажиллаж байна.
Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого хаана явна вэ? Энэ асуултад төвөггүйхэн хариулах үйл явдлууд сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд өрнөв. Салхитын мөнгөний ордод Засгийн газар цэрэг, цагдаагийн хүчээр тусгай ажиллагаа явуулж, ашиглалтын бүх тусгай зөвшөөрлүүдийг нь цуцаллаа.
Салбарын сайд Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 22-24-ний өдөр Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн эдийн засгийн форум”-д оролцов.
2018 онд хүчин чадал сайтай баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад оржээ Монголын уул уурхайн салбарт нэг үеэ бодвол гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын төслүүд сэргэж, цөөнгүй үйлдвэр уурхайн үйл ажиллагаа эхлээд байна.
Салбарын сайд ХБНГУ-д айлчилж байна УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ.