Ертөнц
Пенаскито уурхайн ашиглалтын хугацааг уртасгах зорилго тавьжээ
Дэлхийн хамгийн том 20 уурхайн нэгт тооцогддог Мексикийн Пенаскитогийн удирдлага уурхайнхаа ашиглалтын хугацааг уртасгах зорилготой байгаагаа “Pan-American Mining”-д ярьжээ. Тус уурхай нь уламжлалт ил уурхай ба баяжуулах үйлдвэрт олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг.
BHP болон Rio Tinto компаниуд эрчим хүчний шилжилтийн талаар эерэг байр суурь баримталж байна
Уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниуд болох BHP болон Rio Tinto нь энэ долоо хоногт уурхайн голлох бүтээгдэхүүний тайлангаа танилцуулсан бөгөөд санхүүгийн үзүүлэлт, төлөв байдлын хувьд ижил төстэй шинжүүд илэрчээ. Тэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг эергээр харж, богино хугацааны эрсдэлийг багасгахыг зорьж байна. Мөн Трампын худалдааны бодлого тэдэнд томоохон эрсдэл учруулахгүй гэж үзжээ.
Украин болон АНУ критикал минералын салбарт хамтран ажиллана
Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улстай критикал минералын салбарт хамтран ажиллаж, үүний хариуд ОХУ-тай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн танилцуулсан "Ялалтын төлөвлөгөө"-ний нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг уг салбарт татах явдал байв.
Цэвэр эрчим хүчний үнэ энэ онд үргэлжлэн буурна
Ногоон эрчим хүчний импортод татвар ногдуулах замаар дэлхийд үндэсний зах зээлээ хамгаалах (протекционизм) хандлага улам газар авч байгаа ч салхи, нарны эрчим хүч, батарей хуримтлуурын станц зэрэг цэвэр эрчим хүчний технологийн өртөг энэ онд үргэлжлэн буурах төлөвтэй байна гэж BloombergNEF судалгааны байгууллага пүрэв гарагт мэдээллээ.
Хятад улс ашигт малтмалын экспортоо хязгаарлаж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятад улсын импортод ногдуулсан 10%-ийн нэмэлт татвар хүчин төгөлдөр болсноос хойш хэдхэн минутын дараа Хятад улс батлан хамгаалах, цэвэр эрчим хүч болон бусад салбарт ашигладаг таван металлын экспортыг хориглосноо зарлалаа.
Хар салхины улмаас Рио Тинто компанийн төмрийн хүдрийн тээвэрлэлт саатжээ
Австралийн баруун хойд хэсэгт орших Энэтхэгийн далайд сүүлийн 48 цагийн дотор хоёр удаагийн хар салхи үүссэн бөгөөд “Талиах” болон “Винс” хэмээн нэрлэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Рио Тинто компани Баруун Австралийн хоёр боомтоос төмрийн хүдэр тээвэрлэгч хөлөг онгоцнуудаа нүүлгэн шилжүүлж байна.
Мөнгөний эрэлт нэмэгдэж байна
"Дэлхийн мөнгөний судалгаа 2024" тайланд дурдсанаар 2015-2024 оны хооронд мөнгөний эрэлт бүхий л салбарт эрс өөрчлөгдөж, дэлхийн технологи, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг илэрхийлж байна.