Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятадын нүүрсний гол бүс нутаг эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой Хятадын нүүрс олборлодог хамгийн том бүс нутаг нь эрчим хүчний шилжилтийн хүрээнд цэвэр эрчим хүчний мега төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэж Даваа гарагт гаргасан тайланд дурдсан байна.
Их Британи  нүүрсний цахилгаан станцуудаа хаалаа Их Британи нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа даваа гарагт хааснаар  чулуужсан түлшнээс цахилгаан эрчим хүч гаргахыг  зогсоож буй “Их 7”-гийн анхны орон болно. Ингэснээр Их Британийн 140 гаруй жил үргэлжилсэн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл зогсох аж.
Рио Тинто арван жилийн дотор Аризона мужид зэс үйлдвэрлэж эхэлнэ “Рио Тинто 10 жилийн дотор Аризона мужид уул уурхайн төслөө хэрэгжүүлж, зэс олборлож эхлэхийг зорьж байгаа” гэж Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгдэв.
Камала Харрис АНУ-ын чухал ашигт малтмалын нөөц бий болгоно гэж амлалаа Дэд ерөнхийлөгч Камала Харрис үндэсний хэмжээнд чухал ашигт малтмалын (критикал минерал) нөөц бүрдүүлэхээ амлалаа.
АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч боллоо АНУ дэлхийн хамгийн том шатахуун экспортлогч болж дэлхийн шатахууны нийт экспортын 16 гаруй хувийг эзэллээ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албанаас (EIA) мягмар гарагт мэдэгдлээ.
Дэлхийн хамгийн том газрын тосны байгууламж ашиглалтад орлоо Нарны хавтан, цахилгаан машин, салхин турбины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад улс Саудын Арабын Маржан ордод ашиглах дэлхийн хамгийн том газрын тосны байгууламжийг ашиглалтад орууллаа.
АНУ Австралийн литий, газрын ховор элементийн төслүүдийг санхүүжилтээр дэмжинэ Барууны орнуудын критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг байгуулж, бэхжүүлэх ажлын хүрээнд АНУ Австралийн лити, газрын ховор элементийн төслүүдийг дэмжиж, нийт 786 сая ам.долларын зээл олголоо.
Турк улс экспортын хүчин чадлаа нэмэгдүүлж, нийлүүлэлтээ төрөлжүүлж байна Төрийн өмчит эрчим хүчний Botas компани Францын Total Energies компанитай 10 жил байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсны үр дүнд Турк улс бүс нутгийн байгалийн хийн ре-экспортын төв болох томоохон алхам хийлээ.
Холбооны нөөцийн сан 2020 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулснаар алтны үнэ дээд амжилт тогтоов Лхагва гарагт Холбооны нөөцийн сан АНУ-ын эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүгээ хагас хувиар бууруулснаа зарласны дараа алтны үнэ өсөж, дахин дээд амжилт тогтоов.
Antofagasta компани 2025 онд 3.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ Чилийн Antofagasta компани 2025 онд түүхэндээ хамгийн том хөрөнгө оруулалт буюу 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө гаргалаа.
BHP: Хиймэл оюун ухаан болон ба дата төвүүдийн хэрэглээ өсөх тусам дэлхийн зэсийн эрэлт нэмэгдэнэ Уул уурхайн аварга компани BHP хиймэл оюун ухааны боловсруулах чадавхи өсөж, дата төвүүд өргөжиж, 2050 он гэхэд дэлхийн зэсийн эрэлтийг 72%-иар нэмэгдүүлнэ гэж BHP-ийн санхүүгийн захирал Вандита Пант Financial Times сонинд ярьжээ.
Их Британийн Дээд шүүх  анхны нүүрсний уурхайн зөвшөөрлийг цуцаллаа Лондоны  Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт шатсан нүүрснээс гарах нүүрсхүчлийн хийн байгаль орчинд учруулах нөлөөллийг тооцоолоогүйн улмаас   Их Британид сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа  нүүрсний уурхай барих зөвшөөрлийг хүчингүй болголоо. Энэ оны эхээр "Дэлхийн андууд" зэрэг байгаль орчныг хамгаалах байгууллагууд энэхүү нүүрсний төслийг эсэргүүцсэн юм.
Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил дэвшил хоорондоо нягт холбоотой Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ван Шяохун 9 дүгээр сарын 9-10-нд Жянсу мужийн Ляньюньган хотноо зохин байгуулагдсан Дэлхийн нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулганы хүрээнд Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудын сайд нартай уулзлаа.
Европын Холбоо гадаадын хөрөнгө оруулалтын орчноо зөөлрүүлэхийг Австралиас хүслээ Элчин сайд Габриэле Висентин Европын Холбооноос  Австралид оруулсан хөрөнгө нэмэгдэж байгааг тэмдэглээд, Европын Холбоо уул уурхайн салбарт, ялангуяа  лити, кобальт, никель зэрэг чухал критикал минералын салбарт хөрөнгө оруулалтаа цаашид өргөжүүлэхийг хүсэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Такаюки Кобаяши: Японд нүүрсний цахилгаан станцын хэрэгцээ хэвээр байх болно “Япон улс сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих нь зөв ч нүүрсний цахилгаан станцуудаа зогсоох хэрэггүй” гэж дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч мягмар гарагт мэдэгдэв. Эрх баригч Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигчдийн нэг Такаюки Кобаяши "Японд нүүрсний цахилгаан станцын хэрэгцээ хэвээр байх болно" гэж хэлснийг Bloomberg мэдээлэв.
Хятадын байгалийн шингэрүүлсэн хийн импорт буурах хандлагатай байна Хятадад байгалийн хийн агуулахууд бараг дүүрч байгаа тул шингэрүүлсэн хийн импорт буурах магадлалтай гэж Bloomberg мэдээлэв.
Усны эрчим хүчний үйлдвэрлэл дэлхий даяар өсөж байна Олон улс орон эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор усан цахилгаан станцуудад хөрөнгө оруулж байна. Дэлхийн усны эрчим хүчний  зах зээлийн үнэлгээ энэ онд ойролцоогоор 251.58 тэрбум ам.доллар болсон бөгөөд жилд 5.1%-иар өсөж 2031 он гэхэд 356.36 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна.
Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөл хоёрдогч хориг арга хэмжээний улмаас саатлаа Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас Сибирьт хэрэгжиж буй Орос-Хятадын хамтарсан нүүрсний төслийг санхүүжүүлэхэд хүндрэл тулгарлаа гэж Оросын металл, сэргээгдэх эрчим хүчний аварга En+ компанийн гүйцэтгэх захирал пүрэв гарагт мэдэгдэв.
Хойд Америкийн шингэрүүлсэн хийн экспорт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна Хойд Америкийн шингэрүүлсэн хийн экспортын хүчин чадал 2023 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, ирэх гурван жилийн дотор өдөрт 24.4 тэрбум куб фут хүрнэ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) мягмар гарагт мэдэгдэв.
Польш улс нүүрсний салбарт шинэ стратеги хэрэгжүүлэхийг зорьж байна Польш улс эрчим хүчний компаниудын нүүрсний олборлолттой холбоотой үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөг эргэн харна гэж албаны төлөөлөл мэдэгдэв. Польш бол Европын холбооны  улсуудаас нүүрснээс хамгийн их хамааралтай   бөгөөд эрчим хүчний шилжилтийн явцад бэрхшээлтэй тулгарлаа.
1 2 3 4 5