Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Зэсийн нөөц нэмэгдсэнээр үнэ нь 10,000 ам.доллароос буурлаа. Дэлхийн зах зээлд зэсийн нөөц огцом өссөний улмаас үнэ нь тонн тутамдаа 10,000 ам.доллароос доош буулаа. Үүнтэй уялдан АНУ-ын Холбооны Нөөцийн сан энэ жил бодлогын хүүгээ бууруулж магадгүй байна.
БНСУ   далай тэнгисийн нөөцийг тогтвортой ашиглах  талаар Африкийн улсуудтай хамтран ажиллана БНСУ олон тэрбум долларын зээлийг Танзани, Этиоп улсуудад олгох хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Азийн улс орнуудад Африкийн ашигт малтмалын нөөц  болон экспортын өргөн зах зээлд нэвтрэх боломжийг олгох чухал ач холбогдолтой гэрээнүүдийн нэг болсон юм.
Перу улс жил бүр 4 сая тонн зэс үйлдвэрлэх боломжтой болно  Перу улсын Эрчим хүч, уул уурхайн сайд Ромуло Мучо 600 сая ам.долларын өртөгтэй Cerro Verde үйлдвэрийн геологи, хайгуулын үр дүнд нөөц нь нэмэгдсэн зэсийн уурхайн өргөтгөлийн төсөлтэй холбоотой техник, эдийн засгийн тайланг баталснаа зарлав.
Jaima алтны уурхайн үйл ажиллагаа сэргэлээ “China Gold International Resources” компани  Төвдийн нийслэл Лхас хотын ойролцоох Jiama уурхай II шатны үйлдвэрлэлээ сэргээж байгаагаа зарлалаа.
Европын Холбоо, Австрали чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллана Европын холбоо болон Австрали улс чухал болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хамтран ажиллах Санамж бичигт мягмар гарагт гарын үсэг зурлаа. Европын Холбоо критикал минералын нийлүүлэлтээ төрөлжүүлж, Хятад, Оросоос хараат байдлаа бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахын тулд эдийн засгаа өөрчилж байна.
Австрали нүүрсний станцаа хаахаа хойшлууллаа Салхи, нарны хүчин чадал одоогоор хангалтгүй байгаа тул Австрали хамгийн том нүүрсний цахилгаан станцаа хаахаа хойшлуулж байна.
ОХУ, Хятад улс “Сибирийн Хүч-2” хийн хоолойн гэрээнд удахгүй гарын үсэг зурна МОСКВА, 5-р сарын 17 (Ройтерс) - ОХУ, Хятад нар удахгүй “Сибирийн Хүч-2” хийн хоолойн гэрээ байгуулна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлснийг Интерфакс агентлаг иш татжээ. Энэхүү хоолойгоор Оросын хий Хятад руу нийлүүлэгдэнэ.
2050 он гэхэд Япон улсын цахилгаан эрчим хүчний эрэлт 50%-иар өснө  2050 он гэхэд өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлт хэрэгцээг зохих хэмжээнд хангахын тулд Япон улс эрчим хүчний үйлдвэрлэлээ 35-50%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.
Anglo American компани BHP-ийн тавьж буй саналаас  дахин татгалзлаа BHP-ийн 34 тэрбум фунт стерлингээр худалдаж авах хоёр дахь удаагийн саналыг Anglo American компани дахин хүлээж авсангүй. Өнгөрсөн сард 31 тэрбум фунт стерлингээр худалдан авах анхны саналаас татгалзсаны дараа Anglo American компанийн ТУЗ хуралдсан ч  хоёр дахь саналд хариу өгөөгүй байна гэж BHP мэдэгдэв.
Филиппин никель боловсруулах үйлдвэрүүдээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна Хятад, АНУ зэрэг улсууд Филиппиний уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж байна. Тус улс эрдэс баялгийн салбараа эрчимжүүлж, тэр дундаа  никель үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор боловсруулах 3 үйлдвэр шинээр барина хэмээн мэдэгдлээ.
Хятадын төмрийн хүдрийн импорт 1.9%-иар буурчээ Хятад улсын төмрийн хүдрийн импорт 2024 онд 1.17-1.18 тэрбум тонн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 1.18 тэрбум тоннтой ижил байна гэж Бразилийн уул уурхайн Vale компанийн ахлах албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв. Vale компанийн Зах зээл хариуцсан маркетингийн менежер Эдуардо Мелло Франко Сингапурт болсон уул уурхайн чуулганы үеэр “Ойрын хугацаанд Хятадын эдийн засагт тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын хэдэн жилд удааширч байна.
Сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг бүрдүүлж байна Өнгөрсөн жил салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөний дараа анх удаа дэлхийн нийт цахилгааны 30 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэллээ.
Конго улсын Хятадтай байгуулсан 7 тэрбум долларын дэд бүтцийн гэрээ зэсийн үнээс хамаарна Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хятадын компаниудтай ашигт малтмалын гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний  хүрээнд дэд бүтцэд 7 тэрбум долларын
Хятадын цөмийн хүчин чадал нэмэгдсээр байна АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас (ЭХМА) саяхан гаргасан тайланд, Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал сүүлийн арван жилд 34 ГВт-аар нэмэгдсэн гэжээ. Энэхүү өсөлт нь цөмийн шинэ станцууд ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой юм. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар Хятадад нийт 53.2 ГВт хүчин чадалтай 55 цөмийн реактор ажиллаж байна. Одоогоор нэмж 23 реактор шинээр баригдаж байна.
Австрали  нь металлургийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч хэвээр байна 4 дүгээр сард Австрали улс сүүлийн дөрвөн жилд анх удаа Японоос илүү их нүүрс Хятад руу экспортолсон нь зах зээлийн үзүүлэлтэд өөрчлөлт ажиглагдаж, Бээжинтэй харилцаа сайжирч байгааг илэрхийллээ. Түүхий эдийн судалгааны компани Kpler-ийн тоо баримтаас үзвэл, Хятад руу Австралиас экспортолсон бүх төрлийн нүүрс өнгөрсөн 4 дүгээр сард 6.87 сая тонн болсон нь  11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
 “Их 7”-гийн орнууд 2035 он гэхэд  нүүрсний хэрэглээг зогсоох талаар хэлэлцэж байна Италид болж буй уулзалтаар дэлхийн  аж үйлдвэржсэн "Их 7"-гийн эрчим хүчний сайд нар 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлээ зогсоох талаар ярилцаж байгааг Ройтерс агентлагт   эх сурвалж мэдээллээ.
БНХАУ-ын ОХУ-аас импортолсон нүүрс өнгөрсөн сард 21%-иар буурчээ  ОХУ-аас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 3 дугаар сард 6.92 сая тонн хүртэл буурсан  гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Хийн урсгалыг хүссэн чиглэлд өөрчлөх нь ОХУ-ын хувьд чухал ач холбогдолтой "Газпром" компани ОХУ-ын зүүн хэсэгт байрладаг хийн хоолойн сүлжээг баруун талын хийн шугамтай холбохоор ажиллаж байгаагаа зарлав. Тус компани өнгөрсөн сард Оросын зүүн хязгаарт 800 км шинэ хоолой барьж эхэлсэн юм.
Африкийн чухал ашигт малтмалын олборлолт 2050 он гэхэд 2 их наяд ам.долларт хүрнэ Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр Сахарын цөлийн өмнөд  Африкийн бүс нутаг 2050 он гэхэд эрчим хүчний шилжилтэд шаардагдах   2 их наяд ам.долларын өртөг бүхий ашигт малтмал олборлох  аж.
Казахстан Каспийн тэнгист нефтийн хоолой барих бодолтой байна Казахстан Каспийн тэнгист газрын тос дамжуулах хоолой барих бодолтой байгаа гэж тус улсын Эрчим хүчний яам Оросын Интерфакс агентлагт мэдээлэв
2 3 4 5 6 7 8