Ертөнц
Хятад улс нүүрсний нөөц бүрдүүлэх тогтолцоог бий болгоно
Хятадын төрийн төлөвлөлтийн агентлаг 2027 он гэхэд эрчим хүчний нүүрсний үнэ болон нүүрсний нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор дотооддоо олборлосон нүүрсний нөөц бүрдүүлэх тогтолцоо байгуулах журмыг баасан гарагт эцэслэн баталжээ.
АНУ чухал ашигт малтмалын салбарт Африктай хамтарна
Йоханнесбург/Вашингтон, 4-р сарын 9 (Ройтерс) - АНУ критикал минералын хувьд Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд Африкын орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах ёстой гэж Вашингтонд төвтэй судалгааны байгууллага мэдэгдлээ.
"АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдал нь критикал минералын найдвартай нийлүүлэлтээс хамаарна, тэр дундаа Африкийн орнуудаас" гэж АНУ-ын Энх тайвны хүрээлэн (USIP- United States Institute of Peace)-гийн тайланд дурджээ.
BHP компани дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч болно
BHP групп нь “Bloomberg Intelligence” компанийн судалгаанд мэдээлснээр Чилийн “Codelco” компанийг гүйцэж, дэлхийн зэсийн шилдэг үйлдвэрлэгч болох аж.
Хэрэв BHP-ийн Чили дэх Escondida уурхай олборлолтоо нэмэгдүүлсээр байвал энэ жил BHP Codelco-г гүйцэж түрүүлэх боломжтой болно.
Хятадын эдийн засгийн нөлөө Киргизстанд нэмэгдэж байна
Киргизстан нь улс төрийн хувьд Оростой төстэй байж болох ч худалдаа, хөрөнгө оруулалтын давуу тал нь Хятад руу чиглэх хандлагатай байна. Энэхүү хуваагдмал геостратегийн байр суурь нь Орос-Украины мөргөлдөөний улмаас үүссэн аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн намар Киргизстанд анхны гадаад айлчлалаа хийсэн нь Киргизстаныг Төв Азийн гол холбоотон гэж үздэгийг Орос харуулж байна.
Дэлхий дахинаа зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, зах зээлд өөрчлөлт ажиглагдаж эхэллээ
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн салбарынхан зэсийн салбарыг хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалт хэмээн үзэж байсан. Дэлхий дахинаа сэргээгдэх эрчим хүчний хөгжил, ногоон эдийн засгийн шилжилт, зэсийн шинэ ордуудын нээх, хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх зэрэг хүндрэлтэй тулгарч буй энэ үед өндөр эрэлттэй байна гэж тэд таамаглаж байсан юм.
Харин бодит байдал дээр эсргээрээ, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бусад ашигт малтмал зах зээлд ноёрхож, уул уурхайн компаниудад өндөр ашиг өгсөөр байна.
Хятад болон Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний импорт нэмэгдэж байна
Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоотой 3 дугаар сард Хятад, Энэтхэгийн эрчим хүчний нүүрсний импорт нэмэгдэж сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрлээ.
Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч ба импортлогч Хятад улс 3 дугаар сард 29.7 сая тонн эрчим хүчний нүүрсийг далайн тээврээр авсан гэж ашигт малтмалын шинжээч Kpler мэдээлэв.
Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) 6 дугаар сард бодлогын хүүгээ бууруулна хэмээн мэдэгдсэн нь алтны ханшийн өсөлтөд нөлөөллөө.
Биржийн арилжаа эхлэхэд спот алтны үнэ нэг унци нь 2265.53 ам.долларт хүрч, пүрэв гарагийн хаалтын ханшнаас 1.6%-иар өссөн байна. Дараа нь бага зэрэг буурч, Улаанбаатарын цагаар 20.15-т нэг унц нь 2,247.16 ам.долларт хүрч тогтворжжээ.
Нигери улс хөрөнгө оруулалт татахын тулд стратегийн томоохон өөрчлөлт хийж байна
Ашигт малтмалыг зөвхөн дотооддоо боловсруулах төлөвлөгөөтэй компаниудад ашиглалтын лиценз олгоно гэж Нигери улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв.
Өнөө үед Африкийн улс орнууд ашигт малтмалын үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж буй бөгөөд тус шийдвэр нь Нигерийн түүхий эдээ экспортлох олон жилийн стратегид өөрчлөлт орж буйг харуулж байна.
Казахстан ураны экспортоо АНУ руу нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна
Дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч Казахстан улс АНУ-ын эрчим хүчний компаниуд руу ураны экспортоо нэмэгдүүлэхээр "идэвхтэй ажиллаж" байна.
Казахстаны Эрчим хүчний яам АНУ-ын сенатор Стив Дэйнстэй мягмар гарагт уулзаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэн гэж мэдэгдэв. Казахстан улс Southern Co., Constellation Energy Corp, Duke Energy Corp зэрэг компаниудтай 2032 он хүртэл ураны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй.
Конго дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болжээ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Перуг гүйцэж, 2023 онд дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болсон. Харин Конгогийн экспорт Перугийнхаас доогуур хэвээр байгаа талаар хоёр улсын албан ёсны мэдээллээс харж болно.
АНУ-ын нарны эрчим хүчний салбарт Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна
Хэрэв Америк нарны станцын эд ангийг өөрөө үйлдвэрлэж, Хятад болон Зүүн Өмнөд Азийн импортоос хамаарахгүй болохыг зорьж байгаа бол АНУ дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж, худалдааны хуулиудаа чангатгах шаардлагатай гэж Америкийн нарны эрчим хүч үйлдвэрлэгчдийн (SEMA) эвслийн гаргасан шинэ тайланд дурдсан байна.
Рио Тинто Аргентин дахь литийн төсөлд 350 сая ам.долларын хөрөнгө оруулна
Рио Тинто Аргентин дахь Ринконы литийн үйлдвэрт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж тус компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ долоо хоногт мэдэгдэв.
"Манай Ринкон баг шаргуу ажилласны дүнд литийн анхны үйлдвэрийн суурийг тавьж байна" гэж тэрбээр саяхан Сальта мужид хэрэгждэг төсөл дээр очиж танилцсаны дараа даваа гарагт Ройтерс агентлагт хэллээ.
Иран улс 13 тэрбум долларын үнэ бүхий газрын тосны шинэ гэрээ байгууллаа
Иран 13 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын тосны ордуудыг ашиглах шинэ гэрээ байгуулж, өдөрт 350,000 баррель нэмж олборлохоор төлөвлөж байна.
Энэ нь эрчим хүчний салбарт сүүлийн 10 жилд хийгдсэн хамгийн том гэрээ гэж төрийн Shana агентлаг мэдээлэв. Тэдгээр бүх гэрээг дотоодын компаниудтай байгуулсан гэж Газрын тосны сайд Жавад Оужи (Javad Owji) мэдэгдэв.
АНУ-ын уран үйлдвэрлэгчид орхигдсон уурхайгаа сэргээж байна
Ураны эрэлт нэмэгдэж, хомсдол нүүрлэсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд ураны үнэ болон уран олборлолтын компаниудын хувьцааны ханш огцом өссөн. Хэдэн арван жилийн турш гадуурхагдсаны дараа дэлхийн эрчим хүч, цаг уурын хямралын улмаас цөмийн эрчим хүч дахин моодонд орж байна. Өнгөрсөн жил COP28 чуулга уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болсон. Уг уулзалт дээр анх удаа цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи гэж хүлээн зөвшөөрсөн ажээ.
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрчээ
Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд хамтарч олборлолтоо бууруулахаар тохиролцсоны дараа лхагва гарагт зэсийн үнэ сүүлийн долоон сарын хамгийн дээд цэгт хүрлээ. Дэлхийд олборлож буй нийт зэсийн тэн хагасыг Хятад улс боловсруулдаг.
Лондонгийн металлын бирж (LME) дээр жишиг зэсийн үнэ нэг тонн нь 8799 ам.долларт хүрсэн нь 2023 оны 8 дугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ онд Хятадын нүүрсний импорт 450-500 сая тоннд хүрнэ
Хятадын нүүрсний импорт 2024 онд буурах төлөвтэй байна гэж аж үйлдвэр, төрийн өмчит нийтийн аж ахуй, худалдааны байгууллагуудын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ.
Хятадын импорт бага зэрэг нэмэгдэх нь дэлхийн зах зээлийн үнэ ханшийг бууруулж, нийлүүлэлт илүүднэ гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж болзошгүй юм.
Никелийн үнэ өнгөрсөн оныхоос 27%-иар буурчээ
Дэлхийн зах зээл дээр никелийн үнэ ханш тогтворгүй байна. Никелийн нийлүүлэлт ихэсч, цахилгаан автомашины эрэлт багасан зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсаны улмаас хоёр жил дараалан ханш буурч, компаниудын ашиг орлогод сөргөөр нөлөөлөх болжээ.