Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Цагаансуварга зэсийн баяжмал нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ,“Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.
МАК хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.
Ханбогд суманд мэргэжил олгох хөтөлбөр эхэллээ “Оюутолгой” ХХК-иас санхүүжүүлж, хэрэгжүүлэх “Мэргэжил олгох хөтөлбөр” өчигдөр Ханбогд суманд нээлтээ хийлээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 7.12%-иар унаж, 2.48 ам.доллар болов.
Б.Бямбасайхан “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болов “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр 8 дугаар сард томилогдсон талаар “Оюутолгой” ХХК албан ёсоор цахим хуудсандаа мэдээлсэн байна.
“Рио Тинто”: Далд уурхайн санхүүжилтийг 11 дүгээр сард шийднэ “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний бүлгийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Грэйг Киннель The Sydney Morning Herald болон The Australian сонинд “Оюутолгой” төслийн талаар ярилцлага өгчээ.
Оюутолгойн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авлаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Оюутолгой” компанийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авч, баталсан хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээллээ.
“Аспайр Майнинг”-тай Овоотын Концессийн гэрээг байгуулав “Эрдэнэт-Овоот” чиглэлийн 547 км төмөр замын Концессийг гэрээг “Northern Railways” компанитай байгуулах ажлыг Монгол улсын Хөрөнгө оруулалтын газарт даалгах тухай шийдвэрийг өнгөрсөн 8 дугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Харин өнөөдөр “Northern Railways” компанийн толгой компани “Аспайр Майнинг” энэхүү төмөр замын Концессийн гэрээг байгуулсныг зарлалаа.
CIBC: “Рио Тинто” “Туркойз Хилл”-ийг бүрэн авч магадгүй Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” “Оюутолгой” зэс, алтны төслийн 66%-ийг эзэмшиж буй “Туркойз Хилл” компанийг ойрын хугацаанд бүрэн худалдан авч магадгүй гэсэн таамаглалыг CIBC-ийн дэлхийн зах зээлийн шинжээч Том Мейер дэвшүүлжээ.
Метан хийн туршилтын үйлдвэрийн нээлт боллоо 2014 оны наймдугаар сарын 12-нд Тавантолгой ордын талбай дээр Монголын уул уурхайн салбарт шинэхэн хуудас нэмсэн анхны метан хийн цооногийн нээлт болж байв.
Уул уурхайнхны хөл бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа Трансвест Монголиа ХХК нь Комацу брэндийг Монголын зах зээлд таниулах идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг билээ.
“Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирлаар С.Мөнхсүх томилогджээ “Рио Тинто” компанийн Монгол улсыг хариуцсан захирлаар С.Мөнхсүх томилогджээ.
“МоЭнКо”, “Энержи Ресурс”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байна. Өнөөдөр Shanghai Composite index 3% орчмын уналтыг үзүүлээд байгаа бол Hang Seng Index мөн 1% орчмын уналт үзүүлээд байна.
Харанга Ресурс “Сэлэнгэ” төсөлдөө ашиглалтын лиценз авав Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн охин компани “Харанга хүдэр” ХХК Ашигт малтмалын газраас Сэлэнгэ төсөл дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ.
Оюутолгойд 250-300 сая долларын хөрөнгө оруулалт орно “Рио Тинто” компани энэ жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 250-300 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэрээ “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Саусгоби Ресурс” нэмэлт хувьцаагаар 31.6 сая доллар босгоно Овоотын коксжих нүүрсний ордод олборлолт явуулдаг “Саусгоби Сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компани нэмэлт хувьцаа гаргаж, 31.6 сая ам.доллар босгох гэж байгаагаа мэдэгдлээ.
“Терра Энержи”-ийн захирал компанийнхаа 2 сая хувьцааг худалдаж авав Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Guildford Coal Limited компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Julien Lawrence сүүлийн 2 долоо хоногийн турш хөрөнгийн бирж дээрээс компанийнхаа 2 сая ширхэг хувьцааг худалдан авчээ.
“Эрдэнэ Ресурс” 1.5 сая доллар босгов Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай байдлаар 1.5 сая ам.доллар босгосноо баасан гаригт мэдэгджээ.
“Могул коул холдингс” Сингапурын биржид бүртгүүлнэ “Шарын гол” ХК (MSE:SHG)-ийн хяналтын багцыг эзэмшигч “Могул коул холдингс” компани Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эратат лайфстайлс лимитэд” компанитай Гүйцэтгэлийн гэрээ байгуулснаа мэдэгджээ.
Guildford 600МВт-ын станцын төслийг худалдаж авна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX:GUF) компани “Цайдам энержи” компанитай нүүрсний уурхайн төсөл болон эрчим хүчний 600 МВт-ын станцын төслийнх нь 80%-ийг авахаар санамж бичиг байгуулжээ.
28 29 30 31 32 33 34