Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
“Mongolia Gold 2018” хурал, үзэсгэлэн болно Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын 2 дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг 2018 оны 3-р сарын 15, 16-нд Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна.
Орос, Монгол, Хятадын эдийн засгийн тойрог буюу Төмөр замын зүүн коридор 2016 онд Ташкент хотноо үзэглэгдсэн Орос, Монгол, Хятад улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тодорхойлсон 32 төслийн нэг нь “Төмөр замын Зүүн коридор буюу Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жинжоу/Панжин” чиглэл юм.
“Голомт алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Голомт банкнаас зохион байгуулсан “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ”-д Монголын алт олборлогч топ 100 аж ахуйн нэгж, дэлхийд алдартай Японы Komatsu, БНСУ-ын Doosan, Caterpillar зэрэг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч Вагнер Ази ТТ, Эбердигм Монгол, Трансвест Монголиа, Моннис Констракшн Экьюпмент, АОДЭ компаниуд оролцсон байна.
“Mongolia Mining 2018” үзэсгэлэн өнгөт металыг онцолно “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын “Mongolia Mining 2018” үзэсгэлэн найм дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо Буянт-Ухаан цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг.
“Өрөмдлөг-2017” онол-практикийн бага хурал боллоо Үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын Өрөмдлөгийн холбоо ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран олон улсын эрдэм шинжилгээний “Өрөмдлөг-2017” бага хурлыг энэ сарын 12-нд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.
Мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоно Монгол улсын их сургууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Их сургууль аж үйлдвэрийн хамтын хөгжил” форумыг өнөөдөр МУИС-ийн Номын санд зохион байгууллаа.
Оросууд Монголын газрын тосны импорт, нүүрсний салбарт анхаарал хандуулав Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.3 сая тонн юм. Газрын тосны бүтээгдэхүүний дотоодын эрэлт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд 95%-ийг Орос, үлдсэнийг Хятад, Өмнөд Солонгос улсаас нийлүүлж буй.
Зүүн бүсэд эрдэс баялгийн төв байгуулах санал дэвшүүлжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ жил салбарын чуулганыг дөрвөн бүсэд зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон бол хоёр дахь хэлэлцүүлгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод есдүгээр сарын 26-27-нд зохион байгууллаа. Энэ жил Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буй.
Уул уурхайн салбарын өмнөд бүсийн чуулга уулзалт эхэллээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтуудыг зохион байгуулж буй билээ. Өмнө нь Төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймгийн Эрдэнэт хотод, Зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус зохион явуулсан.
Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум болно Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр хамтран “Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум”-ыг энэ сарын 16-нд “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
“Эдийн засгийн коридор”-ын асуудлаар хэлэлцэж байна Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүс нутгийн-тээвэр логистикийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” сэдэвт хоёр өдрийн олон улсын бага хурал “Шангри Ла” зочид буудалд өнөөдөр болж байна.
“Expo Mongolia 2017” эхэллээ “Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриатай олон улсын “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хурал 2012 оноос тогтмол зохион байгуулагдаж буй. Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “Экспо Монголиа-2017” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл Экспо” төвд 13 цагт эхэллээ.
“Expo Mongolia 2017” бизнесийн харилцаа тогтоох боломж олгоно Герман, Монголын бүх салбарын компаниудыг өргөнөөр оролцуулж, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулдагаараа танигдсан “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн аравдугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдана.
Орон нутгийн сэтгүүлчдийн чадавхийг бэхжүүлэх 8 дахь удаагийн сургалт эхэллээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ жилийн хаалтын сургалт эхэлж байна.
“Дисковер Монголиа 2017” чуулган үргэлжилж байна Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 15 дахь удаагийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт “Блю Скай” зочид буудалд есдүгээр сарын 7-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганы эхний өдөр “Монгол Улсын ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөсөн юм.
Coal Mongolia: Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг тээвэрлэлт гацааж байна Долоо дахь жилдээ болж буй “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы эхний хэсэгт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Инвест Монголиа: Уул уурхай, уул уурхайн бус салбарын хөгжлийг хэлэлцэж байна Монголд болдог хөрөнгө оруулалтын чухал хурлын нэг “Инвест Монголиа” өнөөдөр эхэллээ. Японы Фронтиер Секуритис байгууллагаас 11 дэх жилдээ зохиогдож буй уг хуралд төрийн байгууллага, санхүүгийн томоохон байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн нийт 1000 гаруй хүмүүс оролцож байна.
China Mining 2017 ирэх сард зохион байгуулагдана Дэлхийн уул уурхайн хамгийн том хурал, үзэсгэлэнгүүдийн нэг болох China Mining - 2017 ирэх есдүгээр сарын 23-25-ны хооронд Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан ”Майнекс Монголиа” ХХК-наас бизнес аялал зохион байгуулж байна.
Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Төсвийн зөвлөл байгуулах нь зөв Монгол улс төсвийн тогтворгүй байдлын хүндрэл бэрхшээлийг туулж байна. Энэ цаг үед манай улсад төсвийн тогтвортой байдлын талаар мэдээлэлтэй, судалгаатай салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотой өрнүүлсэн хэлэлцүүлэг тун ховор байгаа.
Tөвийн бүсийн чуулганд аймгуудын удирдлага хурц шүүмжлэл өрнүүлэв Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотноо 5 дугаар сарын 16-нд салбарын “Төвийн бүсийн чуулган” болов. Төвийн бүсийн 8 аймгаас ирсэн нутгийн захиргааны байгууллага болон уул уурхайн компаниудын төлөөлөл, салбарын ахмадууд гээд 400 орчим төлөөлөгч Төвийн бүсийн чуулганд оролцлоо
8 9 10 11 12 13 14