Хурал чуулган
Дэлхийн технологи дэргэд ирлээ
Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2017 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 7 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
“Голланд өвчин” зөвхөн Голландын асуудал биш
Эрдэс баялгийн салбарын алдаа оноотой туршлагаа хуваалцаж, түүнээсээ суралцахын чухлыг олж харсан Канад улсын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс /CIRDI/ “Уул уурхай дахь төрийн оролцоо”сэдэвт семинарыг санаачлан хөгжиж буй орнуудын дунд цувралаар зохиож байгаа юм. Семинарыг оролцогч орнуудад ээлжлэн зохион байгуулахдаа уул уурхайн салбарын бодлогын асуудалд илүүтэй төвлөрч, бүхий л түвшний мэргэжилтнүүдийг хамруулдаг онцлогтой.
Компанийн тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулна
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах үе шаттай сургалтуудыг зохион байгуулсан билээ.
Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт болж байна
Монгол улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн дор өнөөдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж байна.
“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” болж байна
Хувийн хэвшлийн салбарт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулах, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар санал солилцох зорилготой “Тогтвортой хөгжлийн форум” арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохиогдож байна.
Тогтвортой хөгжлийн үндэсний форум болно
Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хамтран энэ сарын 17-ны пүрэв гаригт Тогтвортой хөгжлийн үндэсний зургадугаар форумыг зохион байгуулах гэж байна.
Ли Көцян, Медведев нар Киргизэд айлчиллаа
Киргизийн Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар хуран чуулж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн 15 дахь удаагийн хурал энэ сарын 3-ны өдөр эхэллээ.
Эрдэс боловсруулалт-2016” олон улсын бага хурал болж байна
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон “Оутотек Монголиа” ХХК хамтран “Эрдэс боловсруулалт-2016” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол улс бол оросуудын хувьд өмнөд далайн гарц
2016 оны зургадугаар сард манай хойд хөрш дэлхийн хамгийн урт төмөр замыг бүтээн байгуулсны 125 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Орос орны өргөн уудам нутаг, байгалийн асар их баялагтай Сибирийг хөндлөн туулсан Транссибирийн төмөр замаар тус улсын нийт төмөр замын ачаа тээврийн 70% хийгдэж байна.
Олон талын оролцоотой, тогтвортой, тэгш хөгжлийг бий болгоно
Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны дэмжлэгтэйгээр Хөгжлийн төлөө Эрдэс баялаг, Эрчим хүчний холбоо (MEFDA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Уул уурхай ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд Монголд” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын “Ballroom III” танхимд боллоо.