Хурал чуулган
Парист нүүрсний ирээдүй хэрхэн шийдэгдэв?
Парист зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн хурлын дараа нүүрсний ирээдүйн талаарх асуултууд хөвөрч эхэллээ. Дүгнэлт болгож улс орнуудын гарын үсгээ зуран нэгдсэн хэлэлцээрт нүүрсийг халах талаар ганц ч үг дурдагдаагүй боловч алсуураа нүүрснээс татгалзах санааг агуулсан юм.
ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл хуралдав
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Монгол улсын ОҮИТБС-ыг 2014 оны нэгтгэл тайланг баталж, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.
Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болж байна
Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлах санаачилга гаргасан. Үүнтэй холбогдуулан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ.
Орон нутаг: Хохирогч уу? Үр шим хүртэгч үү?
Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хамтран 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Компанийн Нийгмийн Хариуцлагын үндэсний 5 дахь форумыг зохион байгуулав.
“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болно
“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, 2025 он хүртлэх бодлогыг тодорхойлох зорилготой юм.
“Уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа” хурал боллоо
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр “Уурхайчдын баяр”, “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын алба хамтран “Уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа-2015” онол практикийн бага хурлыг ШУТИС дээр зохион байгуулаад байна.
Оюутолгойн төсөл дээр үл ойлголцол гаргахгүй байхыг хүслээ
Уул уурхайн салбарын цаг үеийн асуудлаар сар бүр мэдээлэл хүргэдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Да.Ганболд болон тус яамны газрын дарга нар оролцож, мэдээлэл хийсэн юм.
PDAC-т бүртгэж байна
Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2016 ирэх оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канадын Торонто хотноо болох юм.
“Хуурай баяжуулалтын дэвшилтэт технологи” семинар болно
“Хуурай баяжуулалтын дэвшилтэт технологи” семинар 11 дүгээр сарын 17-ны өдөр ШУТИС дээр зохиогдох гэж байна. Хагас өдөр үргэлжлэх семинарыг ШУТИС болон Герман улсын Allmineral, Австрали улсын STEINERT компаниуд зохион байгуулж буй бөгөөд BM Mongolian Partners компани хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.
Их долоогийн үр дүнд хурдан хүрэх Монгол-Германы түншлэлийн хурал
Уул уурхайн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран Их долоогийн “Үр дүнд хурдан хүрэх Монгол – Германы түншлэл” Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дундын үр дүнгийн бага хурал 11 сарын 10, 11-нд “Шангри ла” зочид буудалд болно.
Орон нутагтай байгуулах загвар гэрээг хэлэлцүүлнэ
2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварыг Засгийн газар батлахаар болсон билээ.
ОҮИТБС-ын Үндэсний чуулган болно
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган 11 дүгээр сарын 11 сарын 3, 4-ний өдрүүдэд болох гэж байна.