Хурал чуулган
Цэвэр нүүрсний технологийн асуудлаар чуулж байна
Шанхай хотноо төвтэй “World Сlean Сoal Сonference” олон улсын чуулган Монгол улсад анх удаа “Clean Coal Mongolia” арга хэмжээг зохион байгуулж байна. Нүүрс боловсруулах технологийг нэвтрүүлэх, ашиглах талаар хэлэлцэх тус арга хэмжээг нүүрсний нөөц баялагтай улс орнуудад зохион байгуулдаг онцлогтой.
“Энержи Монголиа 2014” чуулга үзэсгэлэн үргэлжилж байна
Монголын эрчим хүчний салбарын бодлого зорилтыг тодорхойлох, салбарт гадаад, дотодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Энержи Монголиа 2014” чуулга үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нүүрснийхэн хуралдана
Нүүрсний салбарын удирдах ажилтны V Зөвлөлгөөн маргааш болно. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй уг Зөвлөлгөөнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд оролцоно.
“Газрын тос-2014” хурал болно
ШУТИС болон уул уурхай, газрын тосны холбогдох сургуулиуд Уул уурхайн яамтай хамтран “Газрын тос-2014” /“Oil and Gas” the 20th annual conference/ онол-практикийн бага хурлыг тавдугаар сарын 23-нд зохион байгуулахаар болжээ.
“Miner and Supplier” дөрөв дэх жилдээ
Монголын уул уурхайн ханган нийлүүлэлтийн талаар жил бүр хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд тодорхой асуудлуудаар дүгнэлт зөвлөмж танилцуулдаг “ “Miner and Supplier-2014” форум, үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
4 дүгээр сарын хамгийн том цугларалт “MONGOLIA MINING 2014”
Mongolia Mining-2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах юм. Уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлэх боломж бий болгохын тулд Буянт-Ухаа спортын ордонг сонгожээ.
Гурав дахь Safety-First болно
Монголын уул уурхайн салбар дахь уламжлалт арга хэмжээний нэг Safety-First буюу “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хэлэлцэнэ
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас санхүүжүүлэн Адам Смит Интернэйшнл байгууллагын хэрэгжүүлж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын сангийн (ОҮИТБС) хэрэгжилтийг дэмжих төслийн хүрээн дэх зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулахаар болжээ.