Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
“Ил тод уул уурхай” сэдвийн дор хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” сэдвийн дор хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн бага хуралд Уул уурхай сайд Д.Ганхуяг, дэд сайд О. Эрдэнэбулган, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
АРАВ ДАХЬ “ДИСКОВЕР” ЮУГ ОНЦЛОВ? Уул уурхайн салбарын өнгийг тодорхойлдог хөрөнгө оруулагчид дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарыг зорин ирэх болсоор 10 дахь намраа үзэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалтын цар хүрээ, агуулга жилээс жилд тэлж буйг арав дахь “Discover”-т тавигдсан илтгэлүүдийн чансаагаар шинжиж болохоор.
МОНГОЛ БОЛ ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БАЙГАА НҮҮРСНИЙ ОРОН Энэ бол нүүрсээр дагнан олон улсын хурал зохион байгуулдаг “Коалтранс конференсес” компанийн Монгол улсад өгсөн үнэлгээ. Тиймдээ ч дэлхийн нүүрсний гол зангилаа газруудад зохион байгуулдаг хурлынхаа үдлэх нэг газраар Монголыг сонгожээ. Өнгөрсөн тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд “Коалтранс Монгол” буюу “Коалтранс конференсес”-ийн Монголд зохион байгуулсан хоёр дахь хурал болж өндөрлөлөө.
China Mining тогтвортой хөгжилд төвлөрнө Хятадын уул уурхайн асуудалд төвлөрөн хэлэлцдэг China Mining олон улсын хурал ирэх арваннэгдүгээр сарын 3-6-нд Тяньжинд болох гэж байна. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулах баг энэ долоо хоногт хурлын энэ жилийн сэдэв батлагдсаныг зарлажээ. Хятадын Газар нутаг, эрдэс баялгийн яамнаас жил бүр зохион байгуулдаг 14 дэх удаагийн China Mining хурал нь энэ жил “Сорилт бэрхшээлийг даван туулахад гар гараа барилцан, тогтвортой хөгжлийг дэмжие” гэсэн үндсэн сэдэвтэйгээр зохион байгуулагдах ажээ.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” БАРУУН ЦАНХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАВУУ ЭРХТЭЙ ОРОЛЦОХ ЁСТОЙ “Discover Mongolia 2012” хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган дээр төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татсан зарим илтгэлийг бүрэн эхээр нь уншигч Танд хүргэе. Тавантолгой төслийн өнөөгийн байдал “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш:
АПЕК-ийн чуулганд Орос сонирхолтой төслүүдээ танилцуулжээ ОХУ-ын Владивосток хотноо Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын /АПЕК/ Эдийн засгийн хамтын ажиллагааны 24 дэх удаагийн чуулга уулзалт энэ долоо хоногийн туршид үргэлжлэх юм. Зохион байгуулагч орны хувьд Орос улс чуулга уулзалтаар сонирхолтой төсөл, саналууд дэвшүүлж байгааг ажиглагчид онцолж байна.
Дэлхийн уул уурхайн хуанлид бүртгэлтэй “Discover Mongolia” 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын уул уурхайн салбарыг дэлхийд танилцуулах зорилготой энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнг арван жилийн өмнө зохион байгуулж байх үед оролцогчдын тоо, Монголыг сонирхох дэлхийн томчууд цөөхөн байсан нь тодорхой.
Хөгжлийг байгальд нөлөө багатай төлөвлөх талаар зөвлөлдлөө Энэ хаврын чуулганаар Байгаль орчны багц хууль батлагдсан билээ. Багц хууль батлагдсанаар олон шинэ ойлголтууд хэрэгжиж эхлэх болж байна. Үүний нэг нь биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга юм. Дүйцүүлэн хамгаалах арга нь манай орны хувьд цоо шинэ ойлголт бөгөөд хуулийн заалтаар орчихсон байгаа учраас хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц программ хангамжийг танилцууллаа “Эйч Эс И Системс” ХХК уул уурхайн болон бизнесийн байгууллагуудад зориулан “Easy OHS” программ хангамжийг танилцуулах хурлыг “Рокмон”-ы Мэдээллийн төвд зохион байгууллаа. “Программ хангамжийн хэрэглэх шаардлага, ашиглах үндэслэл”, “Программ хангамжийн дэлгэрэнгүй танилцуулга” сэдвүүдээр тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал С.Отгончулуун нар танилцуулж, видео мэдээлэл хийлээ.
“Coaltrans Mongolia 2012” болж байна Дэлхийн нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод Монгол улс уг салбарт ямар байр суурь эзэлж буй талаархи олон улсын “Coaltrans Mongolia 2012” бага хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Коалтранс Конференсэс” компаниас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нүүрсний салбар дахь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцох зорилготой юм.
Эрчим хүч экспортлогч улс болно НҮБ-аас гаргасан судалгаагаар Монгол улсын хотын иргэдийн 90 хувь, хөдөөний иргэдийн 46 хувь, нийт хүн амынх нь 67 хувь нь эрчим хүч хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Хүн амынх нь эрчим хүчний хэрэглээгээр хувьд бусад улс орнуудтай харьцуулахад нэлээд хойгуур ордог байна.
Стратегийн ордын нэмэлт жагсаалтыг өргөн барина Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд С.Батболд ахалдаг бөгөөд хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг нь тасралтгүй, тогтвортой ажилладаг.
Хятад Монголын хөрөнгө оруулалтын чуулган болно Хятадын LONGAN хууль зүйн фирм, VOLVO барилгын тоног төхөөрөмжийн групп хамтран ирэх сарын 18-ны өдөр “Хятад Монголын хөрөнгө оруулагчдын чуулган 2012”-ыг Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн чуулганаар хоёр улсын бизнесийн байгууллагууд хамтран ажиллах төслөө танилцуулахаас гадна Монголын уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулах боломжууд, хууль эрхзүйн орчны талаар хэлэлцэх юм.
Уул уурхайн хөгжил аюулгүй ажиллагаанаас эхэлнэ Ашигт малтмалын газар, МХЕГ, НХХЯ-ны төлөөлөл, даатгалынхан, уул уурхайн компаниуд болон Гандантэгчинлэн хийдийн лам нар “Нэн түрүүнд аюулгүй ажиллагаа” чуулганд нэгдэв. “Уул уурхай эрчимтэй хөгжиж байна” гэсэн өгүүлбэр энэ салбартай холбоотой бүхэнд ёс юм шиг дагалддаг болсон.
“Mongolia Mining 2012” бүх чиглэлийн компаниуд оролцож байна Уул уурхайн бүхий л чиглэлийн компаниуд оролцсон “Mongolia Mining 2012” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээнд геологи хайгуул, ханган нийлүүлэлт, аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлт, банк санхүү, даатгал, програм хангамж, тэсэлгээ болон салбарын боловсролын гэх мэт чиглэл чиглэлийн компаниуд оролцож байна
Жоншны бүтээгдэхүүний үнэлгээг нэмэх асуудлыг хэлэлцэв Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт “Жоншны үйлдвэрлэлийн өнөө ба ирээдүй, далд уурхайн технологийн хөгжил” сэдэвт хурал өнгөрсөн даваа, мягмар гаригт боллоо. Энэхүү хуралд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет”, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын экспортлогчдын холбоо
18 19 20 21 22