Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Samarco Mineracao” компанийн төмрийн хүдрийн уурхайг сэргээх зөвшөөрөл олгожээ Бразилийн өмнөд хэсэгт орших Минас Жерайс мужийн Байгаль орчны зөвлөлөөс төмрийн хүдэр олборлолтоо сэргээн үргэлжлүүлэх зөвшөөрлийг “Samarco Mineracao” компанид олгожээ. 2015 оны арваннэгдүгээр сард тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан төмрийн хүдрийн уурхайн Германо цогцолборын хоёр далан задарсны улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учруулж  уурхайн ажиллагааг зогсоосон юм. Зөвшөөрөл олгосноор “Samarco Mineracao” компани төмрийн хүдрийн ил уурхайн үйл ажиллагааг сэргээж 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулна гэж үзэж байна.
Монголбанк: Алт худалдан авалт 12.9 тоннд хүрч 27%-иар буурав Монголбанк оны эхний арван сарын байдлаар нийтдээ 12.9 тонн алт худалдан авсан тухай мэдээллээ. Энэ дүн нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 4.83 тонн буюу 27%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнг тусад нь авч үзвэл, өнгөрсөн аравдугаар сард алт худалдан авалт 1.73 тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарынхтайгаа (1.43 тонн) харьцуулахад Төв банкны алт худалдан авалт 21.3%-иар өссөн дүнтэй гарчээ.
Үндсэн хуулийн цэц роялти-ийг хүчингүй болгосон уу? Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти-ийг хүчингүй болгосон” хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлэв. Энэ нь одоогийн 2020 оны төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгөөр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-тай тэнцэх мөнгөн дүн юм. Сангийн сайд “Товчхондоо, Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ” хэмээн өөрийн twitter хуудаснаа жиргэлээ. Түүний мэдэгдснээр, Монголын байгалийн баялгийн сангууд болох Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг нь ямар ч орлогын эх үүсвэргүй болох аюул нүүрлээд буй аж.
“Петроматад”-ын нээлтээр улсын газрын тосны нөөц 10%-иар нэмэгдэх боломжтой Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад Лимитед” компани газрын тосны хайгуулын Матад XX талбайн хойд үзүүр дэх Цэн тогоруу (Heron-1) цооногт хийсэн хайгуулын өрөмдлөгийн туршилт, судалгааны дүнг танилцуулсан юм(10.24). Компанийн мэдээлснээр, уг хэсэгт олборлолт явуулах боломжтой гэж туршилтын дүн гарчээ. Гэхдээ одоо өрөмдлөг, хайгуулын ажлын дата мэдээллийг нэгтгэн, илүү нарийвчилсан үр дүнг гаргахаар ажиллаж байна. Улмаар газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлнэ гэж харж байгаа юм. Ингэснээр одоо тогтоогоод буй нөөцийг ахиулах, 2020 онд олборлолт явуулах боломж бүрдэнэ гэж компани мэдээлэлдээ дурджээ.
Саарал жагсаалт: Эдийн засгийн ээлжит “сорилт" УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, төсөв батлах гээд чамгүй бодлогошрох зуур Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон тухай мэдээ тэднийг цочоож орхив. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг мэдээг аравдугаар сарын 18-нд зарласан юм. ФАТФ  нь дэлхийн санхүүгийн системийг мөнгө угаалт, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй холбоотой аливаа санхүүжилтээс хамгаалах үндсэн зорилготой, өдгөө 30 жилийн нүүрийг үзээд буй Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. Өмнө нь 2013 оны зургадугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орж байсан үетэй харьцуулахад энэ удаад нийгэм даяараа бухимдацгааж буй нь монголчуудын санхүүгийн ойлголт   өндөр болсныг тод харуулав. Өмнөх удаагийн “Саарал жагсаалт”-ын дуулиан тухайн үед “Оюутолгой” төслийн өргөтгөл шатны бүтээн байгуулалт зогссон тухай “Рио Тинто”-гийн мэдэгдэлд дарагдсан байж ч болох юм. Удалгүй эдийн засаг буурч, 2016 оныг дуустал үргэлжилсэн билээ. 
А.Түвшинбаяр: Өмнөговь аймгийн Политехник коллеж бүс нутагтаа аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ Энэхүү гэрээнд, ялангуяа орон нутгийн уугуул иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх заалт байдаг. Гэрээний хүрээнд “Оюутолгой” ХХК болон орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг дэмждэг. Манай сургууль дээр “Оюутолгой” компанийн дэмжлэгтэй хоёр төрлийн сургалт явагддаг. Нэгдүгээрт, мэргэжил олгох буюу 1 жилийн сургалт юм. Энэ сургалт нь Австралийн сургалтын байгууллагын хөтөлбөрийг ижилсүүлэх байдлаар 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус сургалтыг Австралийн сертификаттай, Монголын гагнуурчны мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрөөр нийт 30 орчим залуучууд төгссөн байна. Үүний 50 орчим хувь нь “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн дадлагажуулагчийн хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаад явж байна.
“Энержи Ресурс”-ын нүүрс борлуулалт 20%-иар буурав Энэ оны гуравдугаар улиралд нүүрс олборлолт өмнөх улирлынхаас 32%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 3%-иар тус тус өсч, 3.4 сая орчим тоннд хүрчээ. Гэсэн ч компанийн нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарч байна. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар улиралд нийтдээ 1.1 сая тонн боловсруулсан коксжих нүүрс худалдаалсан нь хоёрдугаар улирлынхаас 15%, өмнөх оны мөн үеийнхээс 20%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.
П.Ганхүү:  Эрдэс баялагтаа  суурилсан томоохон группийн  хэлбэрээр төрөлжинө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  Гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.  “Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд таван жилийн стратегиа шинэчлэн баталсан. Ойрын таван жилд хэрэгжүүлэх ажлын  талаар танилцуулна уу? Уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөхөд хамгийн түрүүнд хийгдэх ямар ажлууд байна вэ?   “Эрдэнэс Монгол”  2019-2023 оны стратегийг уул уурхайн салбарт төрөөс баримталж буй хөгжлийн зорилт, бодлого хөтөлбөртэй уялдуулж баталсан. Ерөнхий агуулгаараа бол уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болсноор эдийн засгийн өсөлт бодитой нэмэгдэх хандлагатай учраас ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байх нь компанийн тэргүүн зорилго болоод байна.
“Оюутолгой”-н хоёрдугаар босоо амны өргүүрийг суурилууллаа "Оюутолгой" компани энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа (10.24). Тайлант хугацаанд гүний уурхайн нэвтрэлтийн ажил хурдацтай урагшилсан төдийгүй хоёрдугаар босоо амны өргүүрийн байгууламжийг суурилуулж дуусчээ. Харин ил уурхайн үйлдвэрлэл хүдрийн агуулгын бууралт болон баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвараас үүдэн багассан байна. Цаашид уурхайн хүдрийн агуулга үргэлжлэн буурах төлөвтэй байгааг компани онцоллоо.
Бразилийн“Vale”, Хятадын “Baowu” хамтарна Дэлхийн төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Бразилийн “Vale” компани, Хятадын гангийн гол үйлдвэрлэгч “Baowu Iron&Steel” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Олон улсад төмрийн хүдэр болоод гангийн үйлдвэрлэлийн худалдаа эрхлэх хамтарсан компани байгуулахаар талууд тохиролцсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь “Baowu Iron&Steel”-ийн жилд 100 сая тонн ган үйлдвэрлэх зорилтод хүрэхэд томоохон түлхэц болно хэмээн тус групп үзэж байгаа юм.
Sinosteel” компани нь Баруун Австралид боомт, төмөр зам барих эрх авлаа  Хятадын “Sinosteel” компани нь Баруун Австрали дахь Оукежи боомтын өргөтгөл, тус боомт хүртэлх төмөр зам барьж байгуулах төслийн эрхийг Японы “Mitsubishi” группээс худалдан авчээ. Төмөр замын хувьд тус улсын төмрийн хүдрийн гол бүс PiIbara-аас татах юм. 2011 онд уг төслийн 50%-ийг Хятадын “Sinosteel” компаниас 250 орчим сая ам.доллараар “Mitsubishi” групп худалдан авсан байдаг.  “Sinosteel” компанийн хувьд 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийн “Weld Range” уурхайг 2010 оноос ашиглаж эхэлсэн боловч дэд бүтэц, тээврийн зардлаас шалтгаалан төслийг 2011 онд зогсоожээ. “Mitsubishi” групп нь өөрийн эзэмшлийн төмрийн хүдрийн “Jack Hills” уурхайгаас бүтээгдэхүүнээ Оукежи боомтыг ашиглан экспортлохоор төлөвлөж байсан ч дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ буурсны улмаас олборлолтоо мөн зогсоосон байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард буурав 2019 оны эхний гурван улирлын байдлаар, Хятадын нүүрсний олборлолтын хэмжээ 2.74 тэрбум тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.5%-иар өссөн тухай тус улсын Статистикийн хороо мэдээллээ. Зөвхөн есдүгээр сард 320 сая тонн нүүрс олборлосон нь 2018 оны мөн үеэс 4.4%-иар нэмэгдсэн аж. Өнгөрсөн сард 30.29 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх наймдугаар сарынхаас 8.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний есөн сарын хугацаанд нийт 250.57 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өсчээ. 2018 онд тус улсын нүүрсний импортын хэмжээ 281.23 сая тоннд хүрсэн юм.
 “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцлээ Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд чиглэдэг. 
Хүнд  даалгавартай “Эрдэнэс Тавантолгой майнинг”    Эрдэнэс Тавантолгой” ХК  охин компа­нитай болж, зохих ёсны өмч хөрөнгөө хуваарилж эхэлсэн нь олны анхаарлыг  татаж байна. “Сүүлд ургасан эвэр” гэдэг шиг шинээр байгуулагдаад буй “Эрдэнэс Тавантолгой майнинг”  олон улсын бирж дээр IPO гаргавал компанийн засаглал   сайжрахаас эхлээд Зүүн цанхийн хэсгийн уурхайн менежмент Баруун Цанхиасаа эрс ялгарах  нь тодорхой. Охин компанид  толгой компаниас нь илүү эрх мэдэл өгч, хөрөнгө татах боломжийг Засгийн газар долдугаар сарын 9-ний 296 дугаар тогтоолоороо олгосон билээ.  Уг тогтоолын дагуу Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани байгуулагдаад сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч удирдлагын томилгоонуудаа богино хугацаанд хийж, аж ахуйн хэлбэрээ бүрдүүлэх   ажлаа шуурхайлж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд 600 гаруй, Улаанбаатар дахь төв оффист нь 200 гаруй хүн ажилладаг.
Д.Сумъяабазар: Оюутолгой төслийг гацаахгүй Монголын бизнес зөвлөлөөс зохион байгуулдаг сар тутмын уулзалтад (10.17) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн илтгэл тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг өөрчлөх туйлшрал явж байгаад би хувьдаа их харамсаж байна. Үндсэн хуулийн заалтаас хамаарч Монгол Улсын хөгжил удааширсан зүйл байхгүй. Бид бусад хуулиа муу боловсруулж гаргаснаас нийгмийн дунд бухимдал үүсч, гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг алдсан, эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй нөхцөл байдалд орсон. Эргээд энэ алдаандаа Үндсэн хуулийг буруутгаж байгаа нь дэндүү харалган явдал юм. Тиймээс Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг оролдож болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр сууриндаа хатуу байгаа.
Ц.Мөнхбаяр: Уул уурхайн орлогоор Баялгийн сан бүрдүүлэх нь зүйтэй Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү? Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.
Монголын геологичид чуулж байна БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
“Рио Тинто” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ   Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна.