Байр суурь
Сэргэлтийн бодлогоо ахиулсан Ерөнхий сайдын алхмууд
Нүүрсний хулгайчид”-аа илрүүлэх олон нийт, эрх баригчдын он дамжсан кампанит ажиллагаа, жагсаал цуглаан замхран эрх баригч намын Засгийн газар шинэ сайд нараа томилсон, сөрөг хүчин нь шинэ даргаа тодруулсан, УИХ иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдсан хуулиа яаралтай горимоор батлаад намрын чуулганаа хаасан өдрүүд үргэлжилж байна.
Бахархал дүүрэн 100 жил
Монголын уул уурхайн салбар 100 жилийн ойтойгоо золгож байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25 бол уул уурхайн салбарынхны, уурхайчдын баярт өдөр юм. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулсан тухайн үеийн удирдагчид газрын хэвлийн баялгаа “нийт ард түмний өмч” хэмээн зарлаж, Засгийн газрын төлөөний түшмэлээ Налайхад томилон тус уурхайг энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр “улсын үйлдвэр” болгосноо мэдэгдсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг “Монголын уурхайчдын өдөр” болгон тэмдэглэх зарлиг /1957.12.24/ гаргаж, Налайхын уурхайн малтагч-бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосноор /1957.12.25/ чухамдаа энэ өдөр үе үеийн уурхайчдын хүндэтгэлтэй, баярт өдөр болсон билээ.
“Эрдэнэс Тавантолгой”-г онилсон засгийн шийдвэр
Төлбөрийн тэнцлийн хямрал нэгэнт нүүрлэснийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д (10.26-наас) тогтоосон зургаан сарын хугацаатай онцгой дэглэм харуулна. Энэ бол гэнэтийн мэдээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын өнгөрсөн хавар үг “цухуйлгасан” нүүрсний экспортоос хулгай хийдэг гэх бүлэглэлийг шалгах ажил ийнхүү эхлэв. Гадаад валютын Монголд орж ирэх урсгалыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуух онцгой дэглэм туслана гэж засаг үзжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн өгүүлбэр тодорхой бий.
Төрийн өмчит компаниуд "төрөл арилжих" уу
Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан ойр ойрхон Эрдэнэт, Дархан руу “давхин” тун завгүй байна. Хөтөлийн “Цемент Шохой”-н үйлдвэрийг төрийн өмчид авсны дараа засаг “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг шинэчлэн баталж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр”-ийн “Кью Эм Си” компанитай байгуулсан Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэн авлаа.
Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг менежментийн шинэ баг нь 2023 онд IPO гарган бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгохоо энэ үеэр амлав. Үүний өмнө тус үйлдвэрийн бүх татварыг улсад төлж барагдуулах их ажилтай.
Түүхий эдээр харилцан “өлсөх” тоглолт
Оросын түүхий эдээс баруун татгалзана. Мөн барууны бараа бүтээгдэхүүнээр хэсэгтээ ОХУ цангана. Харилцан “өлсөх тоглолт”. Жижиг оронд том эдийн засагтай улс хориг тавихад үйл явдал бага талын буултаар дуусдаг бол том гүрнүүдийнх улам бүр “харилцан гэдийлт”-ээр даамжирдаг ажээ. Хойд хөрш болон барууны хооронд буулт хийх янзгүй өдрүүд үргэлжилж буй нь 2022 он, дараагийн урт хугацааны байр байдлыг тодруулж байна.
Дэлхийн улс орнууд цар тахлын нөлөөгөөр нийлүүлэлтийн сүлжээний эмх замбараагүйдэлтэй тулгарсан бол одоо тэр байдал улам бүр дордох гэж байна.
Уул уурхайн хөгжил геологи хайгуулаас шууд хамааралтай
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой аливаа өөрчлөлт уул уурхайн салбарын хөгжилд сайн, муу тусгалаа олсоор ирсэн. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар лицензийг цаг хугацааны хувьд хэн түрүүлж өргөдөл гаргасан нь авдаг зохицуулалтыг анх тусгасан. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг зөвхөн гурван үндэслэлээр цуцлахаас гадна шилжүүлэх, барьцаалахад ямар нэг хязгаарлалт байхгүй байсан. 1997 оны хуулийн энэхүү зохицуулалтыг лиценз олголтын хувьд хамгийн либерал байсан, ил тод шуурхай, эрхийн хамгаалалт сайтай байсан гэж салбарын зарим шинжээч дүгнэсэн байдаг.
Ногоон эдийн засгийн бодлого: Хүсэл, хясал
КОВИД-19 цар тахлын хажуугаар эрчим хүчний хямрал дэлхий нийтийг нэрвэж эхэллээ. Нийлүүлэлтийн хомсдлоос үүдэн Европ тивд хэрэглээний хийн үнэ энэ аравдугаар сард тав дахин нэмэгдсэн, залгуулаад газрын тосны нийлүүлэлт доголдож эхлээд байна. Дэлхийн улс орнуудын эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн тогтворгүй байдал цар тахлаас ихээхэн хамаарч байгаа ч цар тахлаас хамааралгүй өөр олон хүчин зүйл мөн нөлөөлж байна.
Бусдын буруу
Хэрэглээ, хүртээмж, нийлүүлэлт нь Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлэхүйц хэдэн бүтээгдэхүүн байгаагийн нэг нь шатахуун. Шатахууны үнийн өсөлтийг дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгддэг учраас нийлүүлэлтийг тогтвортой байлгах, хомсдол, тасалдал үүсгэхгүй байх нь чухал ач холбогдолтой. Гэтэл энэхүү стратегийн бүтээгдэхүүний хувьд Монгол Улс 100 хувь гаднын импортоос хамааралтай. Шатахууны үндсэн түүхий эд газрын тосны чамгүй нөөцтэй боловч дотооддоо олборлож, боловсруулсан түүхгүй. Харин социализмын үед хойд хөрш Орос руу экспортолж байсан бол одоо урд хөрш Хятад руу экспортолж байна. Стратегийн бүтээгдэхүүн шатахууны хувьд гадаад орны импортоос бүрэн хамааралтай байх нь эдийн засгийн аюулгүй байдал гэдэг ойлголтыг үгүй хийж байгааг олон ч жил шүүмжилж ярьсан ч байдал өөрчлөгдөөгүй хэвээр. 1990-ээд оны эхээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийн энгэрийг мялаасан газрын тосны үр шимийг монголчууд хүртэж эхлээгүй л байна.
Хөрөнгө оруулагчдад хүрэх эерэг мессеж
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.
Хөрөнгө “горилох” хөгжлийн төлөвлөгөө
Цар тахал манай эдийн засгийн хөгжлийг хоёр жилээр ухрааж, экспортын орлогыг тэрбум доллараар “цавчиж” байна. Төлөвлөгөө ёсоор цар тахал 2021 оны эхний хагас гэхэд дуусгавар болох байв. Манай улсад 2020 он бараг бүхэлдээ халдваргүй байсан бөгөөд 2021 онд удтал хүлээсэн вакцинжуулалт эхэлж, эрчимжихийн хэрээр халдварын тоо улам бүр зуузай холбон өсөв. Чухамдаа халдвар хамгааллын дэглэмийг удтал барьсан зүтгэл “2021 оны сонгууль, намын их ойн баяраас үүдэн “их тайвшрал, их назгайрал”-аар солигдсон нь вакцинжуулалтын үр нөлөөг хялбархан баллуурдаж орхилоо гэж хэлж болно. Вакцинжуулалтаар дэлхийд хошуучлах улсуудтай эн зэрэгцэх ч өвчлөлийн үзүүлэлтээр мөн адил тэргүүлж байгаа нь “КОВИД-ын парадокс”-ыг үүсгэв.
Хүч тэнцвэргүй Ерөнхийлөгчийн сонгууль
2021 оны тавдугаар сарын 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх (МАН), С.Эрдэнэ (АН), Д.Энхбат (Зөв хүн электорат эвсэл) нар нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн найруулсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид ердөө 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө нийгэмд сурталчилж, санал авах өдрөөс (2021.06.09) 24 цагийн өмнө сурталчилгаа өндөрлөх ёстой. Өмнө нь ийм богино хугацаанд өрсөлдөж байсан түүх Монголын сонгуульд үгүй. Хамгийн багадаа 1993 онд 15 хоногт багтаан сурталчилгаагаа хийж байв.
Жижиг эдийн засгийн том бэрхшээл
Хөгжлийн бодлого шинээр томьёолсон Засгийн газар ажлаа эхлээд даруй 100 хоног болжээ. Нэг намын хоёр дахь засгийн үйл ажиллагааны явц болоод манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх эхний тоон үзүүлэлтүүд тодорч байна.
Эхний улиралд улсын төсвийн алдагдал 96 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад худалдаанаас 2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Уг нь түүхий эдийн экспорт эрчимждэг энэ саруудад Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагаа хоёр ч удаа зогсов. Улмаар зэсийн баяжмал, нүүрсний экспортоос алдагдсан боломжийн өртөг 600 сая ам.доллар. Одоо тус боомтоор өдөрт 70 орчим машин нүүрс, зэсийн баяжмал экспортолж байна. Энэ бол манай сульдсан эдийн засагт тун муу дохио. Улсын гол орлогын үүд хаагдах бодитой эрсдэл буй нь энэ.
Б.Болд: “Гэрийнхээ тооно”-ыг тойрч суугаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
Алтны салбар цар тахлыг сөрөн хөгжиж байна
Алтны салбарын хөгжил зах зээлийн зөв голдиролд орлоо. 2020 онд Монгол Улсын алтны экспорт дээд оргилдоо хүрснийг бид мэднэ. Ингэснээр алтны салбар экспортын орлогын үзүүлэлтээр нүүрс, зэсийн салбартай мөр зэрэгцэх хэмжээнд ирлээ. Өнгөрсөн онд тохиосон экспортын дээд амжилт нь алтны ханшийн оргил үе, цар тахлын амаргүй жилтэй давхцсанаараа манай улсад ихээхэн ашиг тусаа өглөө. Алт нь цар тахлын хүнд үед валютын нөөц бүрдүүлж, төгрөгийн тогтвортой байдлын баталгаа болж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл энэ салбарт үр ашигтай нөөцийг нэмэгдүүлэх, улмаар олборлолтыг өсгөхийн сацуу Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлага тулгарч байна. Яг энэ чиглэлд Засгийн газар идэвхийлэн ажиллаж байгаа юм.
Зах зээл дээр алтны ханш хэзээ ч ийм сайн байсангүй. Өнгөрсөн оны наймдугаар сард алтны ханш 2011 оны оргил түвшинг давж, 2067 ам.доллар/унц-д хүрч өссөн. Улмаар 2020 оны алтны дундаж ханш 1769.6 ам.доллар/унц-аар тэмдэглэгдлээ.
Шинэ засгийн амбиц
Манай улсын 100 гаруй төсөлд 57 их наяд төгрөг шаардлагатай байна. Энэ дөрвөн жилд 10 хүрэхгүй их наяд төгрөгийг улсын төсвийн санхүүжилт болон төсөвт хамааралтай гадаад доноруудаас урт хугацааны санхүүжилт авч зарим төслөө урагшлуулах урьдчилсан төлөв гарчээ. Харин 47 гаруй их наяд төгрөгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн концесс хэлбэрээр, хувийн хэвшлээр 100% хэрэгжүүлэх зэргээр санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Сангийн яам ид судалж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжөөр нь ангилан, эдийн засаг дотроо импортыг орлох, экспортын орлого оруулах байдлаар нь эрэмбэлсэн тэргүүлэх 100 төслийг шинэ Засгийн газар ажлын 100 хоногийн дараа олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. Дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төсөл, эх үүсвэрүүд илүү тодрох бололтой. Төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “лоозон” одоо л хэрэгжих цаг үе.
Байгалийн баялаг- сонгуулийн PR
Ерөнхийлөгч ойрд бухимдалтай байна. Түүний эрх мэдэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам хумигдаж, өөрийгөө “шүдгүй арслан”-тай зүйрлэж байсан Ерөнхий сайдын хүч чадал нэмэгджээ. Уг нь тэд уул уурхай дээр илүү нэгдэлтэй байв. Улсын зардлаар хайгуул хийсэн орд газруудыг төрд хураан авах, гадаадад оффшор данстай олигархиудын мөнгийг эх орондоо оруулж ирэх, баялгийн хуваарилалтыг ард иргэддээ тэгш хүртээх “системчлэгдсэн” халамжийн бодлого хэрэгжүүлэх гэх мэтээр тэднийг нэгтгэж нийлүүлсэн зүйл олон. Бүр нийгмийн хэлбэрийг өөрчлөн социалист чиг баримжаатай улс байгуулах нь уу гэсэн эргэлзээтэй бодлыг сүүлийн үед нийтэд төрүүлэх болсон. Үүнд нь алга ташиж “браво” гэж хашгирдаг нийгмийн дэмжигч бүлэг ч үүсэн бүрэлдсэн билээ. Орд газраас баяжсан хэмээн чичлүүлэх “31 гэр бүл” бол тэдний хоршлын анхны “бүтээл”.