Байр суурь
2018 он бол зэсээр овоглох жил
2017 он нүүрсний жил байлаа. Монголын эдийн засгийн хүлээлтээс давсан өсөлтөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нүүрснийх байсан юм. Төсөөлөөгүй, таамаглаагүй үр дүн, өрнөлийг нүүрсний үнийн өсөлт авчирсан.
Монголын эрдэс баялгийн салбар 95 жил
Монголын эрдэс баялгийн салбар 95 жилийн баялаг намтар туулжээ. Хэдий монголчуудын уул уурхайн хөдөлмөр эрхэлж байсан түүхийг 5000 жилээр тоолсон археологийн баримт бий ч орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөн үе цагаа 1922 оноос эхлүүлдэг.
Нүүрснээс алдагдсан боломж
Дээрх графикаас уншигч та нүүрсний экспорт зургаадугаар сард оргилдоо хүрээд долдугаар сараас буурч эхэлснийг харж байна. Тодруулбал, сүүлийн гурван сард нүүрсний экспорт сард ойролцоогоор 1 сая гаруй тонноор буурчээ. Аравдугаар сард ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул найм, есдүгээр сарынхтай ойролцоо дүн гарч таарна.
Нүүрсний зам
2017 оноос Хятадын зүүн, зүүн хойд мужаар ачааны машинаар нүүрс тээвэрлэхийг хязгаарлаж буй бөгөөд энэ нь Монголын нүүрсний нийлүүлэлтэд ч хамаарах тухай “Фэнвэй энержи”-гийн дэд ерөнхийлөгч ярилаа. Дээрх бүс нутаг нь дэлхийн коксжих нүүрсний тоглогчдын хүчтэй өрсөлддөг зорилтот зах зээл юм
Тогтворгүй, тодорхойгүй
Жилийн өмнөх наймдугаар сард Сангийн сайд эдийн засгийн үзүүлэлтүүд навс унасныг ил тод зарласан билээ. Залгуулаад Ерөнхий сайд хөмсөг зангидан байж, ард түмэндээ “бүсээ чангалах”-ыг сануулсан. Ерөөс улсын эдийн засаг шалдаа буусны бурууг өмнөх Засаг руу чихсэн тайлбаруудаар өнгөрсөн зун, намрыг барсан юм.
Монголын нүүрсний экспортын дахин сэргэлт
Тавдугаар сарын байдлаар Монгол улс 15 сая тонн нүүрс экспортод гаргаснаар нүүрсний борлуулалтаас 1 тэрбум 11 сая доллар олоод байна. Энэ нь хар алтны салбарынхны хувьд 2011 оны аз, од гийсэн үеийн түүхэн амжилт руу дөхсөн үзүүлэлт болов. Хямралд туйлдсан эдийн засагт ч чухал үзүүлэлт юм.
Тавдугаар сарын улс төр
Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх ганц сэдвээр улсаараа “халуурсан” сар ирлээ. Зургаадугаар сарын 26-ны санал хураалтын өдрийг дуустал, магадгүй зунжин мэтгэлцэж мэдэх сэдэв биз.
Хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлэх эрсдэлтэй
Уул уурхайн салбарын хууль эрх зүйн өнөөгийн орчин боломжийн хэмжээнд байна. Цаашид үүнийг улам тогтвортой байлгах, хуулийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ялангуяа стратегийн хөрөнгө оруулагчидтай байгуулж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Орд газрыг ашиглах гэрээнүүдэд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.
Зуун дугаар
The Mongolian Mining Journal-ийн 100 дугаартай хамт байгаа Уншигч таныг гүнээ хүндэтгэе. 100 дахь дугаараа Эрхэм таны алган дээр тавилаа. Хөгжлийн зам дахь 100 сарыг бидэнтэй хамт туулж яваад баярлалаа.
Хүхрийн хүчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хэнтий аймгийн Бор-Өндөрт Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр баригдвал үйлдвэрээс ялгарах их хэмжээний хүхрийн хүчлийг хаана “шингээх вэ” гэдэг асуудал хариулт хайсаар байна.
Тэсэх стратеги
Эрдсийн зах амаргүй нөхцөлд байна. Түүхий эдийн үнэ тасралтгүй унасаар. Арванхоёр оноос эхэлсэн зах зээлийн уналтыг арван зургаан оны дунд үеэс сэргэх болов уу гэсэн таамгийг судалгааны байгууллагууд, шинжээчид хийж, компаниуд ч тийм горьдлого найдвар тээн хүлээж, тэсч үлдэх менежмент хийж ирсэн билээ.
Mosquito bites буюу шумуултай дайтах нь
Уул уурхайн төслүүд сүүлийн таван жилд асар эрсдэлтэй учирсан талаар Бритиш Коламбийн Их сургуулийн Норман Кийвилийн нэрэмжит Уул уурхайн инженерийн сургуулийн багш Jocelyn Fraser ярьсан юм. Түүний танилцуулга эрдэс баялгийн салбар дахь шинэ хандлагын талаар өгүүлснээрээ онцлог байлаа.
Орон нутаг хайгуулаас яагаад татгалзаж байна вэ?
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч орон нутгаас ихэнхдээ татгалзсан хариу өгч байна. Энэ талаар аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсан юм.
Тавантолгой төслийн шинэ хувилбар
Фиктивная фирма гэдэг үгийг эрхэм Та сонсч байсан биз. Shell company ч гэдэг. Олон улсад ийм зуйгуул компаниудын тухай багагүй ярьдаг. Тодорхой активгүй. Үйл ажиллагаагүй. Санхүүгийн янз бүрийн гүйлгээ хийх зорилгоор ийм компанийг байгуулдаг.
Далд ашиг сонирхол яваад байна
Оюутолгой, Тавантолгой төслийн эргэн тойронд үүсээд байгаа асуудалд бизнес эрхлэгчдийн байр суурийг Mongolian Mining Journal хүргэж байна.
Хамгийн боломжит шийдэл: Хоёр төслөө урагшлуулах
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш чангарсан, эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэх орчин муудчихсан ийм байдлыг засч сайжруулах хамгийн хурдан, боломжит шийдэл бол энэ хоёр том төслөө урагшлуулах явдал.