Компанийн мэдээлэл
“Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинар боллоо
Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт “Комацу” брэндийн техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг “Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд “Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинарыг есдүгээр сарын 14-нд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ нь тус компанийн зүгээс харилцагчдадаа зориулсан найм дахь сургалт юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилов
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээг чөлөөлж, Д.Ариунболдыг Гүйцэтгэх захирлаар томилсон байна. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн.
MMC-ийн орлого оны эхний хагаст 57%-иар буурчээ
Өмнөговь аймгийн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation (MMC) өнгөрсөн баасан гаригт оны эхний хагас жилийн тайлангаа гаргалаа.
“Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт өсөв
Оросын уул уурхай, металын тэргүүлэх компаниудын нэг “Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний экспорт нэмэгдсэний сацуу Энэтхэг, Вьетнам руу нүүрс нийлүүлж эхэлсэн тухай тус компани оны эхний хагасын үйл ажиллагааны тайландаа дурджээ.
“Трансвест Монголиа” компани Нярайн сувилгааны кабинет тохижууллаа
“Трансвест Монголиа” ХХК нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлал тасагт Нярайн сувилгааны өрөөг сайн дурын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлан тохижуулж, зургаадугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өглөө.