Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Рио Тинто” групп нүүрсний охин компаниа Yancoal Australia компанид худалдана “Рио Тинто” групп нь охин компани болох Coal & Allied Industries-ийг Хятадын Yancoal Australia компанид худалдахаар болж байна. Австралид нүүрсний бизнес эрхэлдэг Coal & Allied Industries компанийг худалдан авахад Хятадын компаниас гадна Швейцарийн Glencore компани мөн өрсөлдсөн юм.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани ISO 9001:2015 стандартын гэрчилгээг гардан авлаа Олон улсын сургалт, баталгаажуулалтын МонСертф ХХК нь Францын Олон улсын баталгаажуулалтын “Афнор” байгууллагын нэрийн өмнөөс “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-нд Чанарын менежмэнтийн тогтолцооны 9001:2015 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулж, гэрчилгээ гардуулах ёслол өнөөдөр Францын Элчин сайдын яаманд боллоо.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын шавыг тавилаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.
Хөх цавын цемент шохойн үйлдвэр нээгдэхэд бэлэн болжээ “Монголын алт” компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 1 сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Оюутолгойн борлуулалтын орлого 5.7%-иар өсөв “Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2017 оны эхний гурван сарын хугацаанд “Оюу толгой” компанийн 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.42 байлаа.
“Чайналко” Симандоу ордыг худалдан авах санал тавьжээ Хятадын “Чайналко” компани төмрийн хүдрийн Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней улсын Засгийн газарт тавьсан байна. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Вагнер Ази Групп хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласан хүн цагаараа тэргүүлэв Вагнер Ази групп сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2014 оноос хойш Хөдөлмөрийн чадвар түр алдалтгүй 2,000,000 хүн цаг ажилласан их амжилтаа 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Вагнер Азийн Төв байранд тэмдэглэн өнгөрүүллээ.
“Хишиг Арвин Индустриал” 50 дахь самосвалоо хүлээн авлаа Хишиг Арвин Индустриал ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм.
Армандо Торрес: Оюутолгойг дэлхийн тэргүүлэгч уурхай болгоно “Энэ онд бид борлуулалтын орлоготойгоо харьцуулахад 110 хувьтай тэнцэх мөнгийг арилжааны 5 банкаар дамжуулж Монголд оруулна.
“Петро Матад” 45 сая доллар хүртэлх санхүүжилт босгоно Газрын тосны хайгуулын чиглэлээр ажилладаг “Петро Матад” компани хайгуулын ажилд зарцуулахаар 20-45 сая ам.долларын санхүүжилт босгох гэрээ байгуулсанаа зарлав.
Вагнер Ази Тоног Төхөөрөмж, ХасЛизинг хамтран лизингийн үйлчилгээ гаргалаа Вагнер Ази Тоног Төхөөрөмж, ХасЛизинг хамтран уул уурхай, зам, барилгын салбарт салбарт бизнес эрхлэгчдэд нэгэн таатай үйлчилгээг зах зээлд гаргалаа.
MMC-ийн олборлолт 282%-иар өсөв Өмнөговь аймагт орших Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation нэгдүгээр улирлын үйл ажиллагааны урьдчилсан тойм мэдээллээ танилцууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр тус компанийн байранд нээлттэй болов.
“Харилцагчдаа сонсъё” өдөрлөг зохион байгууллаа Катерпилларын Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани “Харилцагчдаа сонсъё” уулзалт өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 20-нд “Корпорейт” зочид буудалд зохион байгууллаа.
Оюутолгойн зэс, алтны үйлдвэрлэл ихээхэн буурав Өмнийн говийн зэс, алтны уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл Ресурс” энэ оны эхний улирлын тайлангаа танилцууллаа.
Хятадын “Yanсoal” Австралийн хамгийн том нүүрс олборлогч болов Австралийн үнэт цаасны биржид бүртгэлтэй “Yancoal” (ASX:YAL) компани “Рио Тинто” компанийн охин компани “Coal & Allied Industries” компанийг 2.45 тэрбум ам.доллараар худалдаж авлаа.
“Эрдэнэ Ресурс” Азийн шилдэг хайгуулын компани болов Жил бүр уламжлал болон зохиогддог уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Mines and Money чуулган өчигдөр Хонконгт эхэлсэн.
“Оюутолгой” дэлхийн топ 50 компанийн нэг болов Уул уурхайн салбарын судалгааны IntelligenceMine болон mining.com сайт хамтран дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том 50 компанийн жагсаалтыг гаргажээ.
“Пибоди Энержи” компани дампуурлаас гарав АНУ-ын нүүрсний хамгийн том компани “Пибоди Энержи” /OTCMKTS:BTUUQ/ өрийн бүтцээ шинэчилж, улмаар Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр дахин бүртгүүлэхээр болжээ.
Sinopec корпораци 2018 онд IPO гаргана Хятадын эрчим хүч, химийн Sinopec корпораци нь 2018 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Тус корпораци эхлээд Хонконг, дараа нь Шанхайн хөрөнгийн бирж дээр IPO гаргах аж.
22 23 24 25 26 27 28