Компанийн мэдээлэл
Саудын Арабын төрийн өмчит компани хамгийн том IPO хийнэ
Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани нь 2018 оны нэгдүгээр сараас хувьцаат нийгэмлэг болж өөрчлөгдөж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь тус компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж байгаатай холбоотой.
“Рио Тинто” төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулна
Австралийн “Рио Тинто” групп төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулах төслийг 2018 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн автоматжуулсан, робот удирдлага бүхий самосвал, ачааны галт тэрэг, техникийг уурхайн олборлолт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.
Tata Power Орост нүүрсний төсөл хэрэгжүүлнэ
Энэтхэгийн эрчим хүчний Tata Power холдингийн охин компани ФИНР ОХУ-ын Камчаткийн хязгаар дахь антрацит нүүрсний Крутогоровскийн орд газрыг 25 жил ашиглах эрх авчээ. Төслийг хэрэгжүүлэхэд 560-600 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Энэ нь Орос-Энэтхэгийн харилцааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдож байгаа юм.
“Сентерра голд” компани “Кумтор”-ын төслөө 100% Киргизийн талд өгнө
Канадын “Сентерра голд” компанийн Гүйцэтгэх захирал Скот Перри нь Киргизийн Ерөнхий сайд Сапар Исаков уулзах үеэрээ “Кумтор” төслийн бүх хувиа тус улсын Засгийн газар эзэмших санал тавьсан байна. Кумторын алтны ордыг 100% “Сентерра голд”-ын охин компани “Кумтор голд” эзэмшдэг. Харин Киргизийн Засгийн газар төрийн өмчит “Кыргызалтын” компани “Сентерра голд” компанийн 26.28%-ийг эзэмшиж байна.
Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв
Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ.
Эрдэнэт-Овоот төмөр замын ТЭЗҮ 2018 онд гарна
Монгол улсын нутаг дэвсгэр дэх Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барих төсөлд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон охин компани “Northern Railways” нь Хятадын “China Gezhouba Group International” (CGGC) компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Хятад төмрийн хүдрийн олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцална
2019 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллараас дээш гарахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гол хэрэглэгч улс Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд төмрийн хүдрийн олборлолт явуулдаг уурхайнуудын тусгай зөвшөөрлүүдийн 1/3-ийг цуцлахаар төлөвлөж байна.
Г.Ганболд: 1072 хувьцааг бүртгэлжүүлж байна
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлыг нэг мөр болгон цэгцэлж, хоёр дахь зах зээл дээр гарган, иргэдийн болон аж ахуйн нэгжүүдэд ногдох хувьцааг тодорхойлох үндэс болсныг ”Эрдэнэс Монгол” компанийн Дэд захирал Г.Ганболд “Дисковер Монголиа-2017” чуулганы үеэр мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.
“Энержи Ресурс” 110 сая долларын ашигтай ажиллав
Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.