Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Mongolia Mining 2019”: Сайжруулсан гангаар үйлдвэрлэсэн авто самосвалыг ЦГН компани танилцуулна “Mongolia Mining 2019” үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгчээр оролцох “ЦГН” компанийн захирал Г.Нямсүрэнгээс компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний талаар тодрууллаа.  
2018 онд Кумторын ордоос 16.6 тонн алт олборложээ Киргизийн алтны Кумторын төслийг хэрэгжүүлэгч Канадын “Сентерра голд” компани 2018 оны төслийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан байна.
Шивээ-Овоогийн уурхайд олон улсын аргачлалаар нөөц тогтоох хайгуул хийнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа.
CAT CARE-2019: Шинэ үеийн экскаваторыг Монголд анх удаа танилцуулав  Монголын уул уурхай, дэд бүтэц, барилгын салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, олон улсад нэр хүндтэй Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК уламжлал ёсоор энэхүү өдөрлөгийг өөрийн төв оффисын байрандаа гуравдугаар сарын 1-нд зохион байгууллаа. CAT CARE-2019” өдөрлөгийг уламжлал ёсоор аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар эхлүүлж,   “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн нээлтийн үг хэллээ
“Эрдэнэс Тавантолгой-Инноваци” зөвлөгөөн боллоо “Эрдэнэс Тавантолгой” компаниас Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
TRQ: Оюутолгой үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” (TRQ) компани 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Рио Тинто: 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн Дэлхийн уул уурхай хоёр дахь том компани болох ”Рио Тинто” 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд өгүүлснээр тус компанийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онд 2%-иар өсч 338.2 сая тоннд хүрсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой”: 2018 онд хоёр их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээлж буйгаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу компанийн 30 хүртэлх хувийг эхний ээлжинд Хонконгийн хөрөнгийн биржид гаргаж, улмаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болгох хувилбарыг дэвшүүлжээ.
Баруун Австралиас литийн томоохон тоглогч төрнө Баруун Австралийн лити олборлолтын чиглэлийн компани Pilbara Minerals өөрийн уурхайн өргөтгөлд зориулж томоохон хөрөнгө босгож чадсан тухайгаа мэдэгдлээ.
Кумторын ордын нэмэлт хайгуулд 11.5 сая доллар зарцуулна Киргизийн алтны Кумторын ордыг ашиглаж буй Канадын “Сентерра голд” компани төслийн талбайдаа нэмэлт хайгуул явуулах хоёр жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн билээ.
2019 онд “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий экспортолж эхэлнэ Оросын “Газпром” компани энэ оны арванхоёрдугаар сарын 20-ноос “Сибирийн хүч” хоолойгоор Оросын байгалийн хийг Хятад руу экспортолж эхлэхээр бэлтгэж байгаа билээ.
Тавантолгойн станцыг байгуулах эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг үзэглэв Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.
“Codelco” АНУ, Хятад, Францын компанитай зэс нийлүүлэхээр гэрээлэв Чилийн төрийн өмчит “Codelco” нь жилд 50-100 мянган тонн зэс нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээг Францын “Nexans”, Хятадын “Minmetals”, АНУ-ын “Sourthwire” компаниудтай байгуулж байна.
Хятад гангийн томоохон үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлж байна Хятадын төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tangshan Stainless Steel” компани нь Таншан хот дахь үйлдвэрийн хуучин байгууламжаа хаахаар төлөвлөжээ.
Рио Тинто групп Канад дахь төмрийн хүдрийн төсөлдөө IPO гаргана Австралийн “Рио Тинто” групп нь Канад дахь салбар төмрийн хүдрийн “Iron Ore Company of Canada” (IOC) компанийн IPO-ийг гаргахаар бэлтгэж байна. Энэ ажилд олон улсын хөрөнгө оруулалтын “Royal Bank of Canada”, “Credit Suisse” болон “JPMorgan Chase” банкуудтай хамтран ажиллаж байгаа юм.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ хэрэгжүүлнэ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.
Монголын хамгийн том Агрегат үйлдвэрлэлийн төвийг нээлээ Хүчин чадал нь гурав дахин нэмэгдсэн, 3250 м2 талбай бүхий томоохон Агрегат үйлдвэрлэлийн төвийн (Сomponent Rebuild Center) нээлтийн ёслолыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өчигдөр Төв байрандаа хийлээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн баярын хурал боллоо Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн баярын хурал, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо.
Сентерра гоулд Монгол дахь бизнесээсээ гарлаа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Сентерра гоулд компани (TSX: CG) өнгөрсөн баасан гарагт Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж байгаагаа мэдэгджээ. Монгол дахь бизнесийн нэгжид Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг мэдээнд өгүүлжээ.
Монголын хүрэн нүүрсийг үнэд оруулахад Чехийн технологийг нэвтрүүлэх боломжтой Нүүрсний үнэ цэнийг өсгөх, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Чех улсын технологи, шийдэл болоод туршлагын талаар тус улсын “Т Машинери” компанийн Уул уурхайн тусгай мэргэжилтэн Карол Шмэхилтэй ярилцлаа.
18 19 20 21 22 23 24