Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Nippon Steel: Монгол Улс экспортын тээврээ зогсоосон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байна Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт ордог “Nippon Steel” компани 2020 онд үйлдвэрлэлийн хэмжээгээ 5 сая тонноор танахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус компанийн жилийн гангийн үйлдвэрлэл 49 сая тоннд хүрч буурах аж. Энэ нь коронавирусын дэгдэлтийн улмаас Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотой аж. “Одоогоор компани гангийн үйлдвэрлэлээ бууруулаагүй байгаа ч цаашид танахад бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж “Nippon Steel” компанийн дэд Ерөнхийлөгч Кацухиро Мияамото мэдэгджээ. Хоёрдугаар сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрүүдийн нөөц 30%-иар нэмэгдсэн байна.
Нүүрс тээвэрлэх Кызыл-Курагино төмөр замын зураг төслийг эхлүүлнэ Оросын Тувагийн нутаг дахь нүүрсний сав газраас татах Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчээр “Стройпроект” групп тодорсон байна. Энэ тухай төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Оросын төмөр зам”(РЖД) компанийн сонгон шалгаруулалтын протоколд дурджээ. Гэрээний дагуу тус компани зураг төсөл, судалгааны ажлыг 2021 оны наймдугаар сараас өмнө  багтаан гүйцэтгэх үүрэгтэй. РЖД компаниас Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төслийн зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны зургадугаар сард зарласан. Тухайн үед гэрээний дүнгийн дээд хэмжээг 4.75 тэрбум рублиэр тогтоосон юм. Шалгаруулалтын ялагчаар тодроод буй инженерингийн “Стройпроект” групп нь 5.5 тэрбум рублийн дүнтэй гэрээ байгуулах аж. 
“Эрдэнэс” бондыг нийт 9 банк худалдан авна Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, энэ дагуу шуурхай арга хэмжээ авч Салхитын мөнгө, алтын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн.
“Эрдэнэс Метан”: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан анхны төрийн өмчит компани болно  “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
“Эрдэнэс бонд” гарчээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын Ажлын хэсэг байгуулагджээ Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид Оросын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй (2020.02.18)уулзсан байна. Тус уулзалтын үеэр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгааны ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлэлээр Оросын талаас Ажлын хэсэг байгуулсныг “Газпром” компани мэдэгджээ. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан (2019.12.05)юм.
1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.
“Оюутолгой” компани 2019 онд 321 сая долларын татвар төлсөн “Оюутолгой” компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн оны хэмжээнд үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан байна. Мөн Оюутолгой төсөл эхэлснээс хойших хугацаанд буюу 2010-2019 оны хооронд төслийн хэмжээнд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрчээ. “Оюутолгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бол үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76%-ийг эдгээр үндэсний компанид төлжээ.
“Степ гоулд” Хөгжлийн банкнаас 3 сая ам.доллар татна Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОС ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
Оюутолгойн алт үйлдвэрлэл 2020 онд 40%-иар буурна Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
First Quantum: 2019 онд 702 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв Канадын уул уурхайн “First Quantum” компани нь 2019 оны аравдугаар сард “Cobre Panama” уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмал үйлдвэрлэлээ өнгөрсөн оныхоос 15.8%-иар нэмэгдүүлж 702 мянган тоннд хүргэжээ. Энэ нь компанийн хувьд түүхэн дээд амжилт бөгөөд энэ онд уг амжилтаа 25%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Компани гурав дахь (“Cobre Panama”) уурхайн баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан ба уурхай энэ онд 285-310 мянган тонн зэсийн баяжмал, 120-130 мянган унц алт тус тус үйлдвэрлэх төлөвтэй байна.
“Рио Тинто” төмрийн хүдрийн уурхайн 275 сая долларын өргөтгөлийн төслийг эхлүүлнэ “Рио Тинто” групп нь Баруун Австралийн Пилбара бүс нутагт төмрийн хүдрийн Western Turner Syncline уурхайн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх 275 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг тус улсын “Monadelphous” болон “Lycopodium” зэрэг компаниуд хамтарсан “Mondium” компанитай үзэглэжээ. Гэрээний хүрээнд, “Рио Тинто” групп нь барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэнэ. Мөн газар доорх конвейерийн систем болон бусад дэд бүтцийг суурилуулна гэж “Rio Tinto Iron Ore” компанийн Ерөнхий захирал Крис Солсбери мэдэгдсэн байна. Уг ажлыг 2021 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн хувьцаа 65%-иар өсчээ Москвагийн хөрөнгийн бирж дээр Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн энгийн хувьцааны ханш хоёр хоногийн хугацаанд 65%-иар өсч нэгж хувьцааны үнэ 104 рубльд хүрчээ. Энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр өсөлтөөр тэмдэглэгдэж буй. Нэгдүгээр сарын 6-нд тус компанийн хувьцаа 21%-иар өсч өнөөдрийг хүртэл өсөлтөө хадгалж байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ч “Мечел” компанийн хувьцааны ханш даваа гаригт 36.3%-иар өссөн бол сүүлийн хоёр хоногийн байдлаар дахин 13.3%-иар нэмэгдэж нэгж хувьцаа 2.7 ам.долларт хүрэв. Хамгийн өндөр үнэ 3.16 ам.долларт хүрч байжээ.
Хятадын “Baowu” гангийн хоёр компани худалдан авлаа Хятадын металургийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь бүтэц бүрэлдэхүүндээ нэмж гангийн “Maanshan Steel” болон “Chongqing Steel” компаниудыг нэгтгэж буйгаа мэдэгдсэн байна. Худалдан авах хэлэлцээрийг энэ оны эхний хагаст багтаан дуусгах аж. “Maanshan Steel”,“Chongqing Steel” компани жилд нийтдээ 30 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Төрийн өмчит Baowu компани 2019 онд “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмших болсон билээ. “Magang holding” жилд 20 сая тонн ган үйлдвэрлэдэг. Baowu нь 2021 онд гангийн үйлдвэрлэлээ 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд гангийн жижиг үйлдвэрийг худалдан авч байгаа юм.
Салхитын ордоос 750 тонн мөнгө Монголбанкинд тушаана “Эрдэнэс Монгол” ХХК болоод охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-иуд  Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулав.(2019.12.26) Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанканд 850-980%-иас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авах юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр болон Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар оролцов. 
2019 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт тэрбум ам.доллар давжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай компаниас мэдээлсэн байна. Борлуулалтын орлого нь 1 тэрбум долларт хүрсэн анхны Монгол компани болсон тухай мэдээлэлд онцолжээ. 
Туркойз Хилл: УИХ-ын тогтоолыг эерэг алхам гэж харж байна Оюутолгой төслийн хувьд өнгөрсөн 2019 оны сүүлээр хоёр томоохон үйл явдал тохиосон юм. УИХ-ын тогтоол батлагдсан төдийгүй Оюутолгойн Босоо ам 2 буюу гүний уурхайн хүдэр тээвэрлэх зориулалттай Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссаныг арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Үйлдвэрлэлийн амны нээлтэд “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн хүрэлцэн ирсэн юм. Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар Куэлманн захиралтай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
С.Энхтуяа: Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх хүчтэй дуу хоолой болж чадна Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуд энэхүү сайн дурын санаачилга, кодекст нэгдсэнээр бусад аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын төлөө нэгдэх дуу хоолой нь болж цаашлаад  эх орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч байгаа уул уурхайн салбарт ажиллаж, амьдардаг иргэдийнхээ ажил үүргээрээ бахархах бахархлыг бий болгох, салбарын үйл ажиллагаа, нэр хүндийг олон нийтэд эерэгээр таниулах чухал ач холбогдолтой юм.
З.Ган-Очир: Үндэсний  туршлагатай компаниудтай хамтдаа  хөгжинө “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэний ач холбогдлыг танай компани хэрхэн харж байгаа вэ?  Монголын эдийн засгийн хөгжлийн гол зүтгүүр бол уул уурхайн салбар. Улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна. Уул уурхай зогсвол энэ салбарын жар гаруй мянган залуус ажилгүй болох төдийгүй сургууль, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээний салбарууд доголдож эхэлнэ. Уул уурхай бол  зогсох эрхгүй салбар. Нөгөө талаас олборлолтын салбар бол байгаль орчин, орлогын зөв зарцуулалт гээд хариуцлага зайлшгүй чухал салбар. Тиймээс хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэхийг уриалсан “Хариуцлагаар нэгд” санаачилгыг бид баяртай хүлээн авсан. Уул уурхайн салбарыг зөв тайлбарладаг, гүйцэтгэж буй үүрэг, орон зайг нь хүлээн зөвшөөрдөг болоход чухал ач холбогдолтой аян гэж үздэг. 
 Ч.Мөнхбат:  Орон нутагтаа нэр хүндтэй байх нь том шалгуур “Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт “Хариуцлагатай уул уурхай” сайн дурын кодекст нэгдэхийн ач холбогдлын талаар ярилцлаа. Тус компани нь Гурвантэс суманд орших Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг бөгөөд байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр ихээхэн санаачлагатай ажилладаг. Өнгөрсөн онд салбар (ХНХЯам) яамнаас тус компанийг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч”-ээр тодруулсан юм.
15 16 17 18 19 20 21