Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргыг томиллоо “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ. Тэрээр “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна. Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.
IPO-тэй холбоотой 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгов Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн (2020.04.27) ээлжит бус хуралдаанаараа  дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр  зөвлөмжийг  хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрх чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.
1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгохоор төлөвлөжээ   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2020.04.24) нээлттэй боллоо. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахимаар явагдсан юм. Хурлыг компанийн www.ett.mn сайт болон  “1072 Хувьцаа Мэдээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжууллаа. 
Коксжих нүүрсний Элга ордын 100%-ийн эзэмшигч шинээр тодорлоо “Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний Элга орд дахь 51%-ийн эзэмшлээ 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгосон юм. Нийт 15 компаниас санал ирснээс хамгийн өндөр дүнтэй буюу 80 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Оросын Холбооны монополийн эсрэг албанаас (2020.02.28) ордын хувь эзэмшлийг худалдах зөвшөөрлийг олгосон байдаг.ОХУ-ын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авлаа. Үүний зэрэгцээ “Внешэкономбанк”-ны 107 сая ам.долларын “Мечел” компанийн өрийг барагдуулав. Ингэснээр “А Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын 51%-ийг эзэмшиж байгаа юм. Түүнчлэн, ордын үлдсэн 49%-ийг эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг үзэглэжээ. Өөрөөр хэлбэл, “А Проперти” компани Элга ордын төслийг 100% эзэмшинэ.
“Glencore” компани Замби дахь зэсийн уурхайн үйл ажиллагааг сэргээнэ Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор “Glencore” компани “Mopani” уурхайн үйл ажиллагааг (2020.04.08) зогсоосон бөгөөд гурван сарын туршид сэргээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. 2018 оны байдлаар, уурхайгаас 119 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байдаг. Тэгвэл “Glencore” компани шийдвэрээ эргэн харж, уурхайн үйл ажиллагааг дахин сэргээж мададгүй байна. Уурхай хаагдсан хугацаанд 11 мянган ажилтан ажилгүй сул зогсоход хүрээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд Замби улсын Засгийн газраас шүүмжлэлтэй хандаж, “Glencore” компанийн “Mopani” уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхааруулжээ.
Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 23%, алтных 78%-иар буурав Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани оны эхний улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Уг мэдээлэлд өгүүлснээр Оюутолгой эхний улиралд нийт 164.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнд 35.2 мянган тонн зэс, 26.15 мянган унц алт, 214 мянган унц мөнгө агуулагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн гарц 23%-иар, алтных даруй 78%-иар, мөнгөнийх 13%-иар буурсныг илтгэнэ. Гэхдээ энэхүү бууралт нь ил уурхайн агуулга багатай үеийн олборлолт руу шилжин орсонтой холбоотойг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл металын агуулга баялагтай 4а болон 6а үе шатнаас агуулга багатай 4b болон 6b үе шат руу орсон нь гарц буурахад голлон нөлөөлжээ.
“Эрдэнэс Монгол” компани  “Бид нэг амьтай шүү” аян эхэлжээ “Эрдэнэс Монгол” ХХК-аас охин компани “Гашуунcухайт авто зам” ХХК болон Цагдаагийн ерөнхий газар, “Юнител” ХХК хамтран “Бид нэг амьтай шүү” аяныг эхлүүлжээ. “Гашуунcухайт авто зам”ХХК хариуцдаг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, ослын тоог бууруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Гашуунсухайтын авто замд жолооч нар хурд хэтрүүлэх, нойр хоолгүй зорчих, урсгал сөрөх зэргээс үүдсэн аваар осол, жолооч амиа алдах хүртэл тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллага хууль дүрэм сурталчлан, жолооч нарын ухамсарт нөлөөлөх ажлуудыг хийж байгаагийн нэг нь “Бид нэг амьтай шүү” аян ажээ. 
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл  яаралтай хийхийг үүрэг болгов Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөл өнөөдөр  ээлжит хурлаа цахим хэлбэрээр явуулж, охин болон хараат компаниудын мэдээллийг   сонссон байна. Энэ удаагийн хурлаар төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон  Шивээ Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болгожээ. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрөөс зээл авахаар шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай техникийн жагсаалтыг гаргахаар төлөвлөж байгаа юм. Багануурын уурхайн өмнө тулгарч байгаа хүндрэл нь олон жил яригдаж байгаа техникийн шинэчлэл. Уурхай дотоод эх үүсвэрээрээ бага хэмжээний тоног төхөөрөмж, машин механизм худалдаж авдаг ч ерөнхийдөө уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан.
“Эрдэнэс Монгол” Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтарч ажиллана “Эрдэнэс Монгол” ХХК Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй компанийн чадавх, засаглалыг сайжруулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр (2020.04.07) гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь хараат бус, бие даасан байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн байдал болон баялгийн сан байгуулах, хөрөнгө удирдах, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудалд хөндлөнгийн дүн шинжилгээ хийх замаар техникийн зөвлөмж өгөх юм. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт, судалгаа, мэдээллээр хангахад хамтарч ажиллана.
Далд уурхайн бүтээн байгуулалт удаашрав ​​​​​​​Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр (2020.03.16) далд уурхайн бүтээн байгуулалтын явц COVID-19-ийн улмаас удааширч эхэлснийг мэдэгдсэн байна. “Рио Тинто” болон “Оюутолгой”-н багийн хувьд нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй коронавирусээс сэргийлэх арга хэмжээг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
SQM: Литийн ханш коронавирусын улмаас үргэлжлэн буурах төлөвтэй Лити олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг Чилийн "SQM" компани  цахилгаан автомашин болон дэвшилтэт технологи бүхий цахилгаан барааны зай хураагуурын гол орц түүхий эд болох литийн үнэ цаашид ч буурсаар байх төлөвтэйг мэдэгдлээ. Өмнө нь 2019 оны сүүлийн улиралд тус компанийн ашиг бараг 38%-иар буураад байсан юм. Сантиаго хотод төвтэй тус компанийн 2019 оны дөрөвдүгээр улирлын цэвэр ашиг 66.9 сая ам.долларт хүрсэн бол 2018 оны мөн үед 108.6 сая ам.доллараар илэрхийлэгдэж байжээ. Литийн хамгийн гол хэрэглэгч Хятад улс руу хийх худалдаа нь коронавирусын нөлөөгөөр саарах төлөвтэй гэдгийг компани онцолсон байна.
“Эрдэнэт үйлдвэр” технологийн төслийг эхлүүлнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэр хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийнхээ дагуу тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээндээ томоохон хэмжээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр ажиллаж буй. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрийн  нэг нь ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасах бөгөөд хүдэр олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулан жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарахаар тооцоолжээ.
“Эрдэнэ Ресурс”  “Алтан нар” алтны төсөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авлаа Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс” компани Баянхонгор аймагт орших “Алтан нар” алт, полиметалын ордын төсөл дээр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдээллээ. Энэ талаар тус компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал Петер Акерли “Алтан нар ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан нь Хөндий алтны дүүргийн хөгжүүлэлтэд чухал алхам боллоо. Төслийн  тусгай зөвшөөрлийн талбай нь өндөр агуулга бүхий нөөц агуулснаас гадна Хөндий алтны төслийн техникийн тайланд: Баян хөндийн хүдэр боловсруулах үйлдвэрээр дамжуулан Алтан нарын хүдрийг олборлох боломжтойг тодорхойлсон. Эцсийн техник эдийн засгийн үндэслэлд Алтан нар хэрхэн Баян хөндий алтны төслийн ашиглалтын хугацааг уртасгах боломжтойг судалж байна. Мөн 2020 оны хайгуулын хөтөлбөрийг хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэжээ.
Хятадын төр Симандоу орд дахь ”Чайналко” компанийн төслийг дэмжинэ Гвиней дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын 39.95%-ийг эзэмшиж буй ”Чайналко” компанийн төслийг SASAC буюу Хятадын төрийн өмчийг хянах комисс дэмжжээ.  Уг төслийг Хятадын хөгжлийн банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэх хувилбарыг судалж байна.  Симандоу ордын III, IV талбайг Хятадын “Чайналко” компани (39.95%) болон Австралийн “Рио Тинто” групп (45.05%) эзэмшдэг. Өмнө нь “Рио Тинто” групп өөрийн хувь эзэмшлээ 1.1-1.3 тэрбум ам.доллараар санал болгоход Хятадын компани татгалзсан юм. Гэхдээ 2017 онд “Чайналко” компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналаа Гвиней улсын Засгийн газарт тавьж, дангаараа хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.   
Freeport-McMoRan: Зэс, алтны олборлолтоо 40%-иар нэмэгдүүлнэ АНУ-д төвтэй, зэс олборлогч “Freeport-McMoRan” компани зэс, алт олборлолтынхоо хэмжээг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тухай /03.09/  мэдэгдлээ. Мөн зэс олборлолтын зардлыг 25%-иар бууруулж, ойролцоогоор нэг фунт тутамд 1.30 ам.доллар болгохоор ажиллаж байна. Ингэснээр тус компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2021 онд өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин, түүнээс ч их хэмжээгээр нэмэгдэнэ гэж компани тооцоолж байна. Freeport Грасбэргийн гүний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Тухайлбал он гарснаас хойших хугацаанд буюу гуравдугаар сарын 5-ны байдлаар “Grasberg Block Cave” болон “Deep MLZ” зэрэг гүний уурхайн хүдэр олборлолт өдөрт дунджаар 35,000 тоннд хүрсэн нь 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 35%-иар ахиу дүн боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ- т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа (2020.03.06)дуусгавар боллоо. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’, "Монголросцветмет’’ -д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Тус хугацааг дахин хасаг жилээс сунгасан нь энэ онд ийнхүү дуусч байгаа юм.  
Хятадын гангийн үйлдвэрлэгч “British Steel” компанийг худалдан авлаа   Их Британийн гангийн хоёр дахь том компанийг Хятадын корпораци худалдан авах хэлэлцээр (2020.03.10) өндөрлөсөн байна. Тодруулбал, “British Steel” компанийн гангийн үйлдвэрүүдийн хувь эзэмшлийг 90 сая ам.доллараар Хятадын төмөрлөгийн “Jingye Group” корпораци худалдан авчээ. Хувь эзэмшилд Их Британи дахь гангийн 3 үйлдвэр, Нидерланд дахь 2 үйлдвэр багтсан байна. Ингэснээр дампуурахад хүрээд байсан “Teesside Beam Mill” болон “Skinningrove” зэрэг гурван гангийн үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ “Jingye Group” корпорацийн Ерөнхий захирал Ли Хуймин мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, энэхүү хэлэлцээр амжилттай болсноор “British Steel” компанийн 400 ажилтныг цомхтгож 3200 ажлын байрыг хадгалж байгаа юм.
“Мечел” компани Элга ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдана Оросын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг худалдах тухай мэдээлэл цацагдсанаар Москвагийн хөрөнгийн бирж дээр “Мечел” компанийн ердийн хувьцааны ханш 10%-иар өсчээ. Ингэснээр нэгж хувьцааны үнэ 101.5 рубльд хүрсэн байна.“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Тэгэхээр уг төслийн нийт үнэлгээ 196 тэрбум рубль хүрч байгаа юм. Элга төслийн 49%-ийг Газпромбанк эзэмшдэг. 2016 онд Газпромбанк 34.4 тэрбум рублиэр худалдан авсан.
1072 хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдах боломжгүй Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотой цаг үеийн  мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК  долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнд өгч байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцсон юм. Дэлхийг түгшээсэн “COVID-19” коронавирусаас сэргийлэх ажлын хүрээнд тус компани хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн төвийн сошиал суваг “1072 хувьцаа мэдээллийн төв” нэртэй facebook хуудсанд давхардсан тоогоор 10 мянган орчим хүн хандаж, мэдээлэл авсан талаар тэд онцолж байв.
Эрдэнэс Тавантолгой: Гуравдугаар сарын 2-ноос экспортын  төлөвлөгөө  тасалдаж болзошгүй байна “Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилах болсонтой холбогдуулан даваа гараг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн систем руу 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авсан байна. Мөн системд 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 1.6 сая тонн нүүрс Цагаан хадан дээр буулгаж, экспорт хийжээ. Нэгдүгээр сарын 24-ныг хүртэл экспортын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн гэдгийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо
14 15 16 17 18 19 20