Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Далд уурхайн зардлын эцсийн тооцооллыг танилцууллаа Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компани төслийн өргөтгөл шат буюу далд уурхайн санхүүжилт болон тогтвортой үйлдвэрлэл эхлэх хуваарийн нарийвчилсан тооцооллыг (2020.12.16) танилцуулжээ. Ингэснээр далд уурхайн ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сард тохиох нь тодорхой болж байна. Цар тахлын одоо мэдэгдэж буй болон цаашид гарч болзошгүй нөлөөллийг энэхүү тооцоололд оруулсныг компани онцолжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны баяжмалаа гаргасан өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм.
“Эрдэнэ Ресурс Девелопмент”: “Улаан” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100% эзэмшив Монгол, Канадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нь Баянхонгор аймаг дахь “Улаан” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100% эзэмших болсноо (2020.12.10) мэдээлжээ. Ийнхүү Монголын “Leader Exploration LLC” компанийн эзэмшиж байсан 49%-ийг “Эрдэнэс Ресурс Девелопмент” эзэмшихээр боллоо.  2017 онд “Улаан” хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 51%-ийг 100% хүртэл эзэмших нөхцөлтэйгөөр “Эрдэнэс Ресурс Девелопмент” компани худалдаж авсан байна. 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө /2020.12.09/ Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Тус төлөвлөгөөнд дурдсанаар компани өнгөрсөн 2016-2020 оны хооронд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 2021-2025 он хүртэл 20 том ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “А6-20” хөгжлийн хөтөлбөрт туссан, амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хурлын эхэнд танилцуулж, дараах ажлуудыг онцоллоо
Австрали, Монголын коксжих нүүрсний орон зайд Оросын компани экспортоо ахиулна ОХУ-ын “Мечел” компани нь арванхоёрдугаар сард Хятад руу хийх коксжих нүүрсний экспортоо 30%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр тааламжтай нөхцөл байдал үүссэн гэдгийг Оросын компанийн Ерөнхий захирал Олега Коржов мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, Австралийн 4.5 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн усан онгоцнууд Хятадын далайн боомтод сар гаруй хугацаанд саатаж байна. Түүнчлэн, тус улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч өссөн. Мөн Монгол Улс цар тахлын халдвар дотооддоо алдсаны улмаас тус улсын түүхий нүүрсний Хятадын худалдан авалт бараг тал хувиар буурахад хүрч болзошгүй гэж мэдэгджээ.
Нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Гашуунсухайтын боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлж, тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг хангах ажлыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар болон Хилийн Гашуунсухайт боомт тогтмол зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирусын халдвар илрээгүй, шинжилгээний хариу “100 хувь сөрөг” гарчээ. Мөн хил, гааль, авто тээврийн байцаагч нар болон гэрээт цагдаагийн бүрэлдэхүүн нүүрс тээврийн хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийж, хяналт тавин ажиллаж буйг “Гашуунсухайт автозам” ХХК-иас мэдээлэв.  
"Оюутолгой"-н Нөөцийн тодотгол, шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах ажил хүлээгдэж байна Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долдугаар сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна. Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-г албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-г хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заасан.
Гангийн “ногоон” үйлдвэрлэлийн ThyssenKrupp-ийн төсөлд төрөөс 75 сая евро олгожээ “ThyssenKrupp” компани ган үйлдвэрлэлээс ялгарч буй нүүрсхүчлийн хийг бууруулах “Carbon2Chem” төслийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлсэнд Германы Холбооны боловсрол, эрдэм шинжилгээний яамнаас (BMBF) 75 сая евро олгожээ. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар тус компани 2050 он гэхэд гангийн “ногоон” үйлдвэрлэл рүү бүрэн шилжихээр төлөвлөсөн байна. “Carbon2Chem” төсөл нь ган хайлуулах зууханд нүүрсийг “ногоон” устөрөгчөөр орлуулах зориулалттай аж. Энэ нь CO2 ялгаруулахаас сэргийлж, урт хугацаандаа хүлэмжийн хийн ялгаралгүй гангийн үйлдвэрлэлд шилжих боломжийг олгоно гэж компани үзэж байна.
Codelco зэсээс гадна лити олборлоно Дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгч “Codelco” компани “Salar de Maricunga” ордын литийн олборлолтын төслөө урагшлуулахаар зорьжээ. Энэхүү орд нь литийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог байна.  Чилийн төрийн өмчит “Codelco”-д тус ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн холбогдох байгууллагуудаас олгосон аж. Тиймээс төслийн 145 шоо км талбайд судалгааны ажлыг 2021 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Судалгааны ажлыг ирэх ондоо багтаан дуусгах юм. 
Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон. 
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай  асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Simon Thompson: Juukan Gorge-ийн агуйн хэрэг шиг зүйл “Рио Тинто”-ийн үйл ажиллагаанд дахин давтагдахгүй Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо есдүгээр сарын 11-нд мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
Copper Mark: "Оюутолгой"-г “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ээр тодруулав Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа. ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томиллоо. Д.Хаянхярваа нь эдийн засагч мэргэжилтэй, ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль - Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. П.Ганхүү “Улс төр, эдийн засгийн салбарт олон жил ажилласан, мэдлэг туршлагатай хүн энэхүү албанд томилогдож буйд баяртай байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, энэ хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буй бөгөөд бизнесийн томоохон төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсч, баяр хүргэе” гэлээ.  
Төсвийн байнгын хорооны гишүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг , Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор  нар  өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өгчээ. УИХ-ын гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг  компанийн удирдлагаас тодруулсан байна. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн учраас  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй гэдгийг тэд энэ үеэр  онцолжээ.
Газрын тосны үйлдвэрийн төслийн эхний бүтээн байгуулалтын эхний гэрээг үзэглэв Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн  “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажлын (EPC-1)  Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хооронд гэрээг цахимаар (2020.10.04)байгуулжээ. арын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна.
Удоканы УБҮ-ийн барилга угсралтын эхний шат дуусч байна Оросын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг түшиглэн байгуулж буй уулын баяжуулах үйлдвэрийн (УБҮ) барилга угсралтын ажлын явцын талаар “Байгалийн уул уурхайн компани” компани мэдээлжээ. Тодруулбал, хүдэр баяжуулах гидрометаллургийн технологид ашигладаг урвалж бодисыг хадгалах, бэлтгэхэд шаардлагатай байгууламжийн барилга бэлэн болсон байна. Энэхүү барилгын ажлыг 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн аж. “Байгалийн уул уурхайн компани” компанийн Ерөнхий захирал Герман Миронов "Одоо хүдэр бутлах тоног төхөөрөмж суурилуулсан байгууламжийн дээвэр, угсралтын ажил дуусч байна. Флотацийн хэсгийн угсралтын ажил 40%-тай байгаа"-г мэдэгджээ. Түүний хэлснээр, 2020 оны сүүлч гэхэд боловсруулах үйлдвэрийн бүх байгууламжийн угсралтын ажил бүрэн дуусах юм.
“Рио Тинто”, “Оюутолгой” цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд 1.7 тэрбум төгрөг хандивлана КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгөөр Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэл дэх төслүүдийг санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү бэрхшээлт цаг үед “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд НҮБ-ын Хүн амын сан болон улс, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх суурь арга хэмжээг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.
“Айвенхоу Майнз“: Дэлхийд хоёрт орох зэсийн “Kakula” уурхайн ТЭЗҮ бэлэн болсон Конго улс дахь зэсийн Kakula уурхайг ашиглах ТЭЗҮ бэлэн болсон тухай төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. 2021 оны дунд үед тус уурхайг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Уурхайгаас жилд 6 сая тонн 6.6%-ийн зэсийн агууламжтай хүдэр олборлох аж. Энэхүү төсөл нь Канадын “Айвенхоу Майнз” (39.6%) болон Хятадын “Zijin Mining” (39.6%) компаниудын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төслийн үлдсэн 20%-ийг Конго улсын Засгийн газар эзэмшдэг. Бэлэн болсон ТЭЗҮ-ээр төслийг нийт 4 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд бүрэн хүчин чадлаар уурхайгаас жилд 19 сая тонн хүдэр олборлож, жилд 800 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ.
“Рио Тинто” төмрийн хүдрийн бизнесээ “аврахаар” Жан Себастьян Жакийг огцруулна Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
11 12 13 14 15 16 17