Компанийн мэдээлэл
Рио Тинто болон аборигенчууд хооронд зөрчилдөөн үүсчээ
Дэлхийн уул уурхайн “Рио Тинто” компани болон Австрали улсын уугуул иргэдийн (абориген) хооронд зөрчилдөөн үүсчээ. Тус компани нь Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайгаа өргөтгөхдөө Жуукан хавцлыг дэлбэлжээ. Энэ нь нутгийн уугуул иргэдийн эртнээс шүтэж ирсэн 46 мянган жилийн настай хоёр хавцал аж. Үүнээс үүдэж компани, нутгийн уугуул иргэдийн дунд зөрчилдөөн үүссэн байна. "Рио Тинто компани нь Жууканы хавцалд тэсэлгээний ажиллагаа явуулснаар нутгийн уугуул ард түмэнд хүндэтгэлгүй хандаж, харилцааг зөрчиж байна" гэж Австралийн Аборигений эвслийн удирдагч мэдэгджээ. Нутгийн эртний өв соёлыг устгахыг эсэргүүцэж олон мянган аборигенчууд Австралийн Перт хот дахь “Рио Тинто” компанийн төв байрны гадаа жагсаад байна.
"Шивээ-Овоо"-ийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо
“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТОП 100-г манлайллаа
Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
Монголоор дайрах “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг 2020 онд дуусгана
Оросоос Монголын нутгаар дайран Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг “Газпром” компани эхлүүлж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Мллер мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины үүргийн дагуу “Газпром” компани нь байгалийн хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. А.Миллер мэдэгдсэнээр, Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг “Сибирийн хүч 2” хоолойгоор Монголын нутгаар дамжуулан Хятад руу экспортлох төсөөлөлтэй. Зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөжээ. “Сибирийн хүч 2” хоолойн бүтээн байгуулалт 5-6 жил үргэлжилнэ гэж Оросын зарим шинжээчид үзэж байна.
“BHP Billiton” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ
Энэ долоо хоногийн мягмар гаригт “BHP Billiton” групп нь Хятадын төмөрлөгийн “Baosteel” компанид төмрийн хүдэр нийлүүлэхдээ төлбөрийг анх удаа юаниар хийж эхэлснээ мэдэгдэв. Hийт 100 сая юань буюу 14.1 сая ам.долларын худалдаа хийжээ. Нэгдүгээр сард, “Baosteel” компани юаниар Бразилийн “Vale” компаниас төмрийн хүдэр худалдан авсан байна. “Vale”-ийн хувьд төмрийн хүдрийн худалдаандаа 2016 оноос юанийн төлбөрийг нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн онд “Baosteel” нь “Rio Tinto” групптэй юаниар төлбөр хийх худалдааны гэрээ байгуулсан юм. 2019 оны дөрөвдүгээр сараас Австралийн “Fortescue Metals” групп мөн Хятадын зах зээлд нийлүүлж буй төмрийн хүдрийн худалдааны төлбөрийг юаниар хийж байна.
Хятадын компани литийн ордын хувь эзэмшлээ худалдахаар төлөвлөжээ
Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар, “Albemarle” компани төслийн 49%-ийг эзэмшиж байна. Төслийн хяналтын багцыг “Tianqi” компани эзэмшдэг. Хятадын компани нь 6 тэрбум ам.долларын өр төлбөрөө багасгах зорилгоор “Greenbushes” төсөл дэх тодорхой хувиа худалдана гэдгээ мэдэгджээ. Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг.
“Arcelor Mittal”: Ногдол ашиг олгохгүй, хөрөнгө оруулалтаа 4 дахин танана
Коронавирусын хязгаарлалт гангийн эрэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд нийлүүлэлт 33%-иар танагдан, орлого буурна гэж “Arcelor Mittal” компани өөрийн үйл ажиллагааны талаар мэдэгджээ. Тус компани ногдол ашиг олголтоо царцааж, энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа 4 дахин бууруулахаар болсон байна. Ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Arcelor Mittal” компанийн Санхүү хариуцсан захирал Адитья Миттал “Тодорхойгүй байдлаас үүдэн хоёрдугаар улиралд компанийн үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Хэдийгээр Европын холбоо, Энэтхэг болон АНУ-ын зарим мужид автомашины үйлдвэрлэл сэргэж, Хятадад мэдэгдэхүйц идэвхжиж байгаа ч гангийн зах зээлийг урьдчилан таамаглахад бэрх байна” хэмээжээ.
Оросын “Русал”, Glencorе компаниуд 16.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулна
Дэлхийн хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч Оросын “UC Rusal” компани нь Швейцарийн трейдер “Glencore” компанитай урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Гэрээний нийт дүн 16.3 тэрбум ам.доллар бөгөөд “UC Rusal” компани 2020-2024 онд 6.87 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлэх аж. Нийлүүлэлт ирэх есдүгээр сараас эхэлнэ. Гэрээний хүрээнд Оросын компани энэ онд 344.7 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх үнийг Лондоны металын биржийн ханшаар тооцох аж. Өнөөгийн байдлаар, нэг тонн хөнгөн цагааны ханш 1485 ам.доллар байгаа юм. Он гарснаас хойш тухайн түүхий эдийн ханш 21%-иар буурсан байна. 2019 онд “US Rusal” компани 3.8 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ. “US Rusal”, “Glencore” компаниуд 8 жил буюу урт хугацааны анхны гэрээг 2011 онд байгуулахдаа нийт 14.5 сая тонн хөнгөн цагаан нийлүүлхээр тохиролцсон байдаг.
“Fortescue” компанийн бүтээгдэхүүний ханшийг “S&P Global Platts”, Argus”-т мэдээлэхийг хоригложээ
Австралийн төмрийн хүрийн үйлдвэрлэгч “Fortescue” компани нь өөрсдийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой мэдээллийг нийтлэхгүй байх шаардлага ханшийн судалгааны агентлагуудад тавьжээ. Тодруулбал, Их Британийн Дээд шүүхээс “S&P Global Platts” болон “Argus” агентлагийг тодорхой хугацаанд “Fortescue” компанийн түүхий эдийн нийлүүлэлт, үнийн хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг цацахыг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ асуудлаар “S&P Global Platts”-ийн зүгээс АНУ-ын Үндсэн хуулийн “үг хэлэх эрх чөлөө”-нд халдаж байна гэж үзэж, тус улсын нутаг дэвсгэрт “Fortescue” компанийн үйл ажиллагааг хориглох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Түүнчлэн, тус компанийн үнэ тогтоох үйл ажиллагаа нь зах зээлийн ил тод, шударга зарчмыг зөрчсөн гэж “S&P Global Platts”-ийн зүгээс буруутгаж байгаа юм.
"Оюутолгой" өнгөрсөн онд 1.2 тэрбум долларын орлоготой ажиллажээ
“Оюутолгой” компани 2019 оны тайлангаа танилцууллаа. Уг тайланд танилцуулснаар тус компани өнгөрсөн оны хэмжээнд 1,166 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь 2018 онд 1,180 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад ялимгүй буурсан дүнтэй гарлаа. Ийнхүү орлого буурсан нь зэсийн үнэ оны сүүл хагаст хямдарч, мөн уурхайн хүдэр дэх зэсийн агуулга багассанаас болсон байна. Өнгөрсөн онд тус компанийн баяжмал үйлдвэрлэл 675 мянган тонн, харин борлуулалт нь 725 мянган тоннд хүрчээ.
“Эрдэнэс Метан” бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа
“Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэжээ. Нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, хийн илэрцийг баталгаажуулан холбогдох судалгааг хийн хүлээлгэж өгсөн байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саарч болзошгүй
КОВИД-19-ээс болж Оюутолгойд ирэх гадаад мэргэжилтнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдсанаар гүний уурхайн өргөтгөл, малталт 30%-иар удаашрах магадлалтай байгааг компани онцоллоо. Энэ нь цаашлаад төслийн бүтээн байгуулалтанд ч нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ гүний уурхайн төслийн хувьд хувьцаа эзэмшигчдийн гуравдугаар сарын 16-нд гаргасан мэдээллээр уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахицтай ажилласан байна. Энэ оны эхний улиралд гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 5,466.3 метр, харин налуу амны малталтын ажил 1,013.7 метрийн ахицтай байлаа.
“Baosteel” компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурав
Эхний улирлын үзүүлэлтээр, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Baoshan Iron & Steel” (Baosteel) компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурчээ. Тодруулбал, мөн хугацаанд тус компани 1.54 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үеийн цэвэр ашиг 2.73 тэрбум юаньд хүрснийг Шанхайн хөрөнгийн биржийн мэдээлэл харуулж байгаа юм. Хятадын цагаан сарын амралт, үргэлжлүүлээд шинэ коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн карантины хугацаанд Хятадын дотоодын гангийн үйлдвэрлэл буурч, улмаар гадаад зах зээл дэх нийлүүлэлт эрс багассан нь компанийн ашигт нөлөөлжээ.
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргыг томиллоо
“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ. Тэрээр “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна. Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.
IPO-тэй холбоотой 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгов
Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн (2020.04.27) ээлжит бус хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрх чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.
1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгохоор төлөвлөжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2020.04.24) нээлттэй боллоо. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахимаар явагдсан юм. Хурлыг компанийн www.ett.mn сайт болон “1072 Хувьцаа Мэдээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжууллаа.
Коксжих нүүрсний Элга ордын 100%-ийн эзэмшигч шинээр тодорлоо
“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний Элга орд дахь 51%-ийн эзэмшлээ 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгосон юм. Нийт 15 компаниас санал ирснээс хамгийн өндөр дүнтэй буюу 80 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Оросын Холбооны монополийн эсрэг албанаас (2020.02.28) ордын хувь эзэмшлийг худалдах зөвшөөрлийг олгосон байдаг.ОХУ-ын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авлаа. Үүний зэрэгцээ “Внешэкономбанк”-ны 107 сая ам.долларын “Мечел” компанийн өрийг барагдуулав. Ингэснээр “А Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын 51%-ийг эзэмшиж байгаа юм. Түүнчлэн, ордын үлдсэн 49%-ийг эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг үзэглэжээ. Өөрөөр хэлбэл, “А Проперти” компани Элга ордын төслийг 100% эзэмшинэ.
“Glencore” компани Замби дахь зэсийн уурхайн үйл ажиллагааг сэргээнэ
Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор “Glencore” компани “Mopani” уурхайн үйл ажиллагааг (2020.04.08) зогсоосон бөгөөд гурван сарын туршид сэргээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. 2018 оны байдлаар, уурхайгаас 119 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байдаг. Тэгвэл “Glencore” компани шийдвэрээ эргэн харж, уурхайн үйл ажиллагааг дахин сэргээж мададгүй байна. Уурхай хаагдсан хугацаанд 11 мянган ажилтан ажилгүй сул зогсоход хүрээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд Замби улсын Засгийн газраас шүүмжлэлтэй хандаж, “Glencore” компанийн “Mopani” уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхааруулжээ.
Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 23%, алтных 78%-иар буурав
Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани оны эхний улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Уг мэдээлэлд өгүүлснээр Оюутолгой эхний улиралд нийт 164.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнд 35.2 мянган тонн зэс, 26.15 мянган унц алт, 214 мянган унц мөнгө агуулагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн гарц 23%-иар, алтных даруй 78%-иар, мөнгөнийх 13%-иар буурсныг илтгэнэ. Гэхдээ энэхүү бууралт нь ил уурхайн агуулга багатай үеийн олборлолт руу шилжин орсонтой холбоотойг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл металын агуулга баялагтай 4а болон 6а үе шатнаас агуулга багатай 4b болон 6b үе шат руу орсон нь гарц буурахад голлон нөлөөлжээ.
“Эрдэнэс Монгол” компани “Бид нэг амьтай шүү” аян эхэлжээ
“Эрдэнэс Монгол” ХХК-аас охин компани “Гашуунcухайт авто зам” ХХК болон Цагдаагийн ерөнхий газар, “Юнител” ХХК хамтран “Бид нэг амьтай шүү” аяныг эхлүүлжээ. “Гашуунcухайт авто зам”ХХК хариуцдаг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, ослын тоог бууруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Гашуунсухайтын авто замд жолооч нар хурд хэтрүүлэх, нойр хоолгүй зорчих, урсгал сөрөх зэргээс үүдсэн аваар осол, жолооч амиа алдах хүртэл тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллага хууль дүрэм сурталчлан, жолооч нарын ухамсарт нөлөөлөх ажлуудыг хийж байгаагийн нэг нь “Бид нэг амьтай шүү” аян ажээ.