Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Glencore” компани эрчим хүчний нүүрс нийлүүлэх тохиролцоонд хүрэв Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг “Glencore” компани Японы “Tohoku Electric Power”-той 2019 оны есдүгээр сар хүртэл Австралийн эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 109.77 ам.долларын үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрсэнийг уг хэлцэлд оролцсон ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Mitsui, Nippon Steel, Riо Tinto төмрийн хүдрийн хамтарсан төслүүддээ хөрөнгө оруулна Австрали-Британийн Рио Тинто групп, Японы “Mitsui” болон “Nippon Steel” корпорациуд төмрийн хүдрийн хамтарсан хоёр уурхайн үйлдвэрлэлийг дэмжихэд нийт 1.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хөтөлбөрийг баталжээ.
Рио Тинто ураны “Rössing” уурхайн хувиа СNNС-д худалдана Рио Тинто групп нь Намиби дахь ураны “Rössing” уурхай дахь хувь эзэмшлээ Хятадын Үндэсний цөмийн корпорацид (СNNС) худалдахаар хэлэлцэж байна. Энэ тухай Намиби улсын Эрчим хүчний сайд Симеон Негумбо мэдэгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд IPO хариуцсан нэгж байгуулагджээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэнээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж буй.
BHP Billiton төмрийн хүдрийн шинэ төсөл эхлүүлжээ Австралийн уул уурхайн BHP Billiton компани Баруун Австрали мужид төмрийн хүдрийн South Flank орд газарт уулын баяжуулах үйлдвэр /УБҮ/ байгуулах шинэ төсөл эхлүүлсэн байна.
Элга ордоос анх удаа Энэхтэг, Мьянмар, Вьетнам руу эрчим хүчний нүүрс экспортолжээ Якут дахь Элгагийн ордоос эрчим хүчний баяжуулсан нүүрсний экспортоо нэмэгдүүлэн анх удаа Энэтхэг, Мьянмар, Вьетнам улсын зах зээлд нийлүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжихтай холбоотой асуудлыг хэлэлцэв “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилох шийдвэрийг Засгийн газрын наймдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар гаргалаа.
40 жилийн ойгоороо “Хангарьд” одон хүртлээ Монголын уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК 40 жилийн ойгоороо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н энэ оны орлогын төлөвлөгөө 78%-ийн биелэлттэй байна ”Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлж, компани 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Хариуцлагатай уул уурхайн түүхэн замналтай Багануурын уурхай 40 жилийн ойгоо угтаж буй Багануурын уурхайн ажил амьдралыг сурвалжлахаар MМJ-ийн баг зорьж очлоо. Нарлаг дулаахан ч сэвэлзсэн салхитай энэ өдөр Төв захиргааны байрны өмнөх талбайд гоёлын дээл хувцастай, энгэртээ одон медаль гялалзуулсан ахмад уурхайчид хуран цуглажээ.
Зөөвч-Овоогийн туршилтын үйлдвэрлэл эхэлнэ Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” компани туршилтын үйлдвэрлэлээ /олборлолт/ ирэх аравдугаар сард эхлүүлнэ гэж тус компанийн Ерөнхий захирал Тьерри Плзант мэдээлэв.
“Росатом” корпораци Монголд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулна Монгол улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээ Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арга хэмжээний хүрээнд “Орос улсын загварын цөмийн шинжлэх ухаан ба технологийн төвүүд” сэдэвт семинар өчигдөр Шангри-Ла зочид буудалд болсон юм.
“Улз” группын техникийн парк CAT 349, САТ 390 экскаваторуудаар шинэчлэгдлээ Төв аймгийн Заамар сумын нутагт алтны олборлолт явуулж буй “Улз” групп нь уурхайн техникийн паркаа Caterpillar брэндийн CAT 349, САТ 390 загварын экскаваторуудаар шинэчилж байна. Caterpillar-ийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази” компани дөрвөн шинэ техникийн түлхүүрийг гардуулах ёслол зургаадугаар сарын 4-нд Заамар дахь “Улз” группын уурхайн талбайд зохион байгуулагдсан юм.
“Эрдэнэ Ресурс”: Хувьцаагаа Монголд арилжаалахаар цан цохив Монголын хөрөнгийн зах зээлийн салбарын төдийгүй уул уурхайн салбарт түүхэн үйл явдал болж байна. Учир нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын биржид давхар бүртгэл хийлгэж буй анхны тохиолдлоор “Эрдэнэ Ресурс” тодорч буй юм.
“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж, П.Ганхүүг шинээр томиллоо ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргалаа.
Оюутолгойг шүүмжлэгчид ба дэмжигчид Оюутолгойтой холбоотой асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг хорьж шалгаж эхэлсэн нь дөрөвдүгээр сарын халуун сэдэв болоод байна.
“Хасу Мегаватт” компани мэдлэг, туршлагаа Монголдоо түгээнэ Оюутолгой төслийг түшин өндийж яваа үндэсний компаниудын нэг бол “Хасу Мегаватт” юм. Тус компани олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлэн, дэвшилтэm технологи, ноу-хауг эзэмшин нутагшуулж байна.
Chaarat Gold: Кумтор ордыг 800 сая ам.доллараар худалдаж авахад бэлэн Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Их Британийн “Chaarat Gold” компани нь алтны Кумтор ордыг 800 сая ам.доллараар /1.025 тэрбум канад доллар/ худалдан авахад бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Энэхүү саналаар “Chaarat Gold” нь Кумтор ордыг ашиглах эрхийг Канадын “Centerra gold” компаниас худалдан авах юм. Тодруулбал, Их Британийн компани ордыг цаашид ашиглах энгийн хувьцааг “Centerra Gold”-аас худалдан авахаар төлөвлөжээ.
Занаду Майнз: Хармагтай төслийн зэс-порфирийн шинжилгээний шинэ дүн гарчээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани нь Өмнөговь аймагт орших Хармагтай алт-зэсийн ордын нөөцийг нэмж тогтоох, төслийн талбайд эрдэсжилтийг шалгах хайгуулын өрөмдлөгийн ажлаа өргөтгөөд байгаа билээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо ”Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн байранд нээлттэй боллоо.
19 20 21 22 23 24 25