Компанийн мэдээлэл
“Оюутолгой”-д 1100 гаруй компани ханган нийлүүлж байна
Монголын уул уурхайн хамгийн том төслийг хэрэгжүүлэгч Оюутолгой компаниас шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах “Эрдэнийн говь 2017” ёслолын ажиллагаа УДБЭТ-т зохион байгуулагдлаа. Долоо дахь удаагийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээн Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх болон Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Тим Экэрсли нар үг хэлсэн юм.
“Саусгоби сэндс” улсад төлөх төлбөрөө бүрэн барагдуулжээ
“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.
Эрсдэлийг таниулах төвөө нээлээ
Оюу толгой компанийн ажилчин, албан хаагчид төдийгүй Монгол улсын иргэдэд нээлттэй Эрсдэлийг таниулах төвийн нээлт өчигдөр “Моннис” цамхагт боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.
Удоканы орд руу авто зам тавих ажлыг энэ онд эхлүүлнэ
Оросын Удоканы зэсийн ордыг 2019 оноос ашиглаж эхлэхээр бэлтгэж байна. Чита мужийн Ар Байгалийн хязгаар нутагт энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings”-ийн бүтцэд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлэх юм.
Саудын Арабын төрийн өмчит компани хамгийн том IPO хийнэ
Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани нь 2018 оны нэгдүгээр сараас хувьцаат нийгэмлэг болж өөрчлөгдөж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь тус компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж байгаатай холбоотой.
“Рио Тинто” төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулна
Австралийн “Рио Тинто” групп төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулах төслийг 2018 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн автоматжуулсан, робот удирдлага бүхий самосвал, ачааны галт тэрэг, техникийг уурхайн олборлолт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.
Tata Power Орост нүүрсний төсөл хэрэгжүүлнэ
Энэтхэгийн эрчим хүчний Tata Power холдингийн охин компани ФИНР ОХУ-ын Камчаткийн хязгаар дахь антрацит нүүрсний Крутогоровскийн орд газрыг 25 жил ашиглах эрх авчээ. Төслийг хэрэгжүүлэхэд 560-600 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Энэ нь Орос-Энэтхэгийн харилцааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдож байгаа юм.
“Сентерра голд” компани “Кумтор”-ын төслөө 100% Киргизийн талд өгнө
Канадын “Сентерра голд” компанийн Гүйцэтгэх захирал Скот Перри нь Киргизийн Ерөнхий сайд Сапар Исаков уулзах үеэрээ “Кумтор” төслийн бүх хувиа тус улсын Засгийн газар эзэмших санал тавьсан байна. Кумторын алтны ордыг 100% “Сентерра голд”-ын охин компани “Кумтор голд” эзэмшдэг. Харин Киргизийн Засгийн газар төрийн өмчит “Кыргызалтын” компани “Сентерра голд” компанийн 26.28%-ийг эзэмшиж байна.