Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Барилга, Дэд Бүтэц, Уул Уурхайн “Build Mongolia 2023” Үзэсгэлэн 04 Сарын 19-21-ны өдрүүдэд болно Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Степпе Арена мөсөн өргөөнд гурван өдрийн турш үргэлжилнэ.
БОНЗ тогтвортой, хариуцлагатай уул уурхайг бүтээлцэнэ Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) бол хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн төслийн тогтвортой байдлыг үнэлэх шинэ арга юм. Аливаа компанийн санхүү ба БОНЗ-ын хоорон дахь үзүүлэлтүүдийн уялдаа холбоо нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлдэг төдийгүй хөрөнгө, санхүүжилт босгоход голлох хүчин зүйл болдог.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
“Build mongolia 2023”  үзэсгэлэнгийн талбайн захиалга 90 хувийн дүүргэлттэй байна Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн талбайн захиалга 04-р сарын 07-нд хаагдах ба 90 хувийн дүүргэлттэй байна.
Т. Баттулга: Build Mongolia 2023 үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин Build Mongolia 2023 олон улсын барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн техник технологийн гуравдахь  удаагийн үзэсгэлэн 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч Экспо Монгол ХХК-ийн ерөнхий захирал Т. Баттулгатай ярилцлаа.
Петер Акерли:  “Эрдэнэ Ресурс Девелопмент” Баян Хөндий алтны төслийг хөгжүүлэх зорилготой Канадын  эрдэс баялгийн хайгуул, олборлогчдын чуулга уулзалт 2023 (PDAC) чуулган энэ сарын 5-нд Канадын Торонто хотноо эхэлсэн билээ.  1932 онд анх зохион байгуулагдсанаас хойш PDAC чуулга уулзалтын  цар хүрээ, нөлөөлөл жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр уг чуулганд 1100 гаруй компани бүтээгдэхүүн танилцуулгаа бэлтгэж, 2500 хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон  улмаар дэлхийн эрдэс баялгийн салбарынхны цуглардаг хамгийн шилдэг арга хэмжээ болж чадсан юм.
Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт болно  Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.
Монгол нүүрс ассоциацийн 2023 оны бүх гишүүдийн хурал боллоо Монгол нүүрс ассоциацийн Бүх гишүүдийн хурал 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болж Туулай жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв. Ассоциацийн Удирдах зөвлөлд дараах байгууллагын төлөөлөл сонгогдов.
БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл Монголд ирлээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилго бүхий хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцжээ.
Геологийн салбарын улсын зөвлөгөөн зохион байгуулна        Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан.
“Шинэ сэргэлтийн бодлого-цөмийн технологийн оролцоо” сэдвээр хэлэлцэнэ      Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран “Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болж байна.      Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах хүрээнд цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын 60 жилийн ой, Монгол Улсын их сургуулийн 80 жилийн ойд зориулан явуулахаар болжээ. 
Салбарын жендэрийн талаар баримтлах бодлогод хийсэн үнэлгээний тайланг танилцуулна IRIM судалгааны хүрээлэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран MERIT /Институтийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах/ төслийн санхүүжилтээр “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)-ын үнэлгээг гүйцэтгэж, үнэлгээний тайлан боловсруулжээ. 
Уул уурхайн 100 жилийн ойн баярын хурал болно  Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд 11 цагт эхлэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд төр засгийн удирдлагууд болон УУХҮЯ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм. Баярын хурлыг нээж салбарын сайд үг хэлэх бөгөөд шагнал гардуулах ёслолоор үргэлжлэх аж. 
“Mining Mentor 2023” хөтөлбөрийн нээлт боллоо “Эрдэс баялгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага ба инженерүүдэд зориулсан менторшип-2023” хөтөлбөрийн нээлт өчигдөр “Экспресс Тауэр”-ийн сургалтын танхимд боллоо. Тус хөтөлбөр нь танхим, цахим хосолсон хэлбэрээр зургаан сар үргэлжлэх юм. “Эрдэс баялгийн бодлогын судалгааны институт” ТББ (Mineral Policy Research Institute) байгууллагаас санаачлан “Обзерв Консалтинг” ЗҮБ хэрэгжүүлэгчээр ажиллан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо хамтран зохион байгуулж байна. “Эрдэс баялгийн бодлогын судалгааны институт” ТББ-ын зөвлөх, судлаач Ц. Мөнгөншагай “2018 оны менторын хөтөлбөрт оролцоод эрдэс баялгийн салбар ямар бодлого, стратегитэй хөгжих юм бэ гэсэн анхны асуултыг өөртөө тавьж байлаа. Судалгаа хийгээд үзэхэд салбарын өрсөлдөөний нөхцөл, зах зээлийн орчинд тодорхойгүй зүйл олон байсан.
“Өрмийн ахмадууд, алдартнууд 2023” хүндэтгэлийн уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” хүндэтгэлийн уулзалтыг өчигдөр “Эрдэнэ Дрийлинг” компанийн хурлын танхимд зохион байгууллаа.
Салхитын уурхайн хаалтын жишиг төслийн “Мэдээлэл солилцох өдөрлөг” боллоо  Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
“Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо хамтран зохион байгуулдаг “Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний XXIV хурал өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдана. 
Тэсэлгээний салбарын олон улсын хурал боллоо Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /ТАҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт Бага хурлыг өнөөдөр “Holiday Inn” зочид буудалд зохион байгууллаа.
Тэсэлгээний салбарынхан дэвшилтэт технологи танилцуулна Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /ТЭҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт бага хурлыг 2022 оны 12-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод  хийхээр төлөвлөжээ.
УУХҮЯ-ын төлөөлөл  Австрали улсын Эрдэс баялгийн зөвлөл, Викториа мужийн төлөөлөгчидтэй уулзлаа УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөл Австрали улсын Сидней хотод ажиллаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл  10-р сарын 31-нд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Шадар сайд бөгөөд Бүсийн сайд Пол Тоул-ийн урилгаар тус мужийн Засгийн газраас зохион байгуулсан “Критикал минерал / чухал ашигт малтмал/-ын хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтад оролцсон бол  11-р сарын 1-нд  Австралийн гео шинжлэх ухааны агентлаг  /Geosciеnce Australia /-ийн үйл ажиллагаатай танилцжээ.
1 2 3 4 5 6