Нүүрс
Коксжих нүүрсний ханш шинэ дээд амжилт тогтоолоо
Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Хамгийн сүүлд 2011 онд Австралийн гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан. Энэ удаад Хятад улс гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээ үлэмж буурсан нь үнэ өсөхөд нөлөөлөв.
Монгол Улс зургадугаар сард 653 мянган тонн нүүрс экспортлов
Эхний зургаан сард 9.3 сая орчим тонн нүүрс экспортолж 1 тэрбум ам.долларын орлого бүрдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боллоо. Тодруулбал жингээр 7.3%-иар, орлогын дүнгээр 50 орчим хувиар ахиу дүнтэй байна. Гэсэн ч сарын дүнгээр авч үзвэл нүүрсний худалдаа мэдэгдэхүйц буурчээ. Зургадугаар сард 652.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 72.4%-иар, өмнөх тавдугаар сарынхаас 50.6%-иар бага аж. Дотоодод халдвар төдийлөн буурахгүй байгаагаас үүдэн нүүрсний хил нэвтрэлт удаашрах болсон юм.
Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна
Тус үйлдвэр нь 2016 онд 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар үйл ажиллагааны далайц, технологийн хүчин чадал гээд олон үзүүлэлтээр Монголын уул уурхай, боловсруулах салбарын хөгжилд шинэ ахиц гаргажээ. Үйлдвэрийн хувьд 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Австралийн “Сежмен” компанийн зураг төсөл дизайны шийдэлд суурилагдсан юм.
Фэнвэй Энержи: Монголын нүүрсний экспорт 900 мянган тонн болж буурах төлөвтэй
Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгах болсон юм. Цаашид боомтын нэвтрэлт хэдийд сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлэв.
Нүүрс баяжуулах технологийн “марафон”
Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой.
Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.
“Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм.
Элга ордын коксжих нүүрс олборлолтыг 45 сая тоннд хүргэнэ
ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын шинэ хувь эзэмшигч “А-Проперти” компани нь уг төслийг хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулжээ. 2023 он хүртэлх энэхүү төлөвлөгөөний хүрээнд, коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, УБҮ байгуулах, Элга ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй тус ордын төслийг хөгжүүлснээр дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох зорилттой гэж “А-Проперти” компани мэдээндээ онцолжээ.
Рио Тинто Австралийн нүүрсний салбарыг орхиж байна
Англо-Австралийн “Рио Тинто” групп нь Австралийн салбар “Coal & Allied Industries” компанийн хувьцаагаа 2.45 тэрбум ам.доллараар Хятадын “Yancoal Australia” компанид худалдахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.
Баруун Цанхийн нүүрсийг 71.5 доллараар борлуулж эхэллээ
“Эрдэнэс-Таван толгой” ХК дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийлээ.
Нүүрсний экспорт тэрбум долларт дөхөв
Үндэсний статистикийн хорооноос 2016 оны тайланг гаргажээ. Уг тайлангаар Монгол улсын гадаад худалдаа 8 тэрбум 275 сая ам.доллар болж, өнгөрсөн онтой харьцуулахад 2.3 хувиар буурчээ.