Зах зээл
Нефтийн үнэ огцом буурахгүй
Нефть экспортлогч орнуудын холбоо (ОПЕК)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо AP агентлагт ярилцлага өгөхдөө энэ онд нефтийн үнэ огцом буурахгүй гэдгийг онцолжээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3%-иар буурна
Хятадын Төмөр, гангийн холбоо (CISA) энэ онд тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 35 сая тонн буюу 3.3%-иар буурч 1.03 тэрбум тоннд хүрэх төлөвтэй гэж танилцууллаа. Өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 65 сая тоннд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм. Харин тус улсын гангийн хэрэглээний хувьд энэ онд 2020 онтой харьцуулахад 5.5%-иар буурч 990 сая тоннд хүрэхээр байгаа ажээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадын гангийн хэрэглээ буурах дүр зураг тодорлоо.
2022 онд алтны үнэ 1800 ам.доллароос буурахгүй
Аливаа улс орны стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог алтны үнэ ирэх 2022 онд ямар байх талаар эдийн засагчид таамгаа дэвшүүлж байна. Алтны үнэ 2020 оны наймдугаар сард унц нь 2000 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон хэдий ч тодорхой шалтгаануудын улмаас тус үнэт металлын үнэ тогтмол буурч байгаа юм.
Хятадын хоригт Австрали барьц алдахгүй байна
Нүүрсний зах зээлд манай гол өрсөлдөгч болдог Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого 2021 онд 379 тэрбум австрали долларт хүрнэ гэж “Resources and Energy” сэтгүүлийн 2021 оны аванхоёрдугаар сарын дугаарт онцолжээ
“Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны үнэлгээ 13.7%-иар өсөв
"Рио Тинто" компаниас Засгийн газарт Оюутолгой төслийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой саналуудаа тавьсны дараа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцаа 13-14%-иар өсөөд (2021.12.13) байна. Өөрөөр хэлбэл уг мэдээлэл нь зах зээлд эерэг дохио өгч байна гэсэн үг. Ингэснээр Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн бирж дээр өнгөрсөн зургадугаар сарын 2-ноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч өслөө.
Хятадын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч 30%-иар өсөв
Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
Алтны ханш инфляцаас үүдэлтэйгээр өсөж эхэллээ
Дэлхийн зах зээлд алтны ханш унц тутамдаа 1870 ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс хойших дээд хэмжээ юм. Голлох эдийн засагтай орнуудад инфляцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ийнхүү найдвартай хөрөнгө оруулалт буюу алт руу хошуурахад нөлөөлж байна. Цаашид үнэт металууд буюу алт, мөнгөний ханш үргэлжлэн өснө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 9%-иар буурлаа
Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний (DJMcv1) ханш 9%-иар (2021.11.16) буурч 1874 юань/тонн хүрчээ. Сүүлийн өдрүүдэд түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэхийн сацуу коксын үйлдвэрүүдийн эрэлт буурч байгаа нь коксжих нүүрсний үнэ буурах нөхцөл болж байна. Гангийн үйлдвэрүүд ч коксын худалдан авалтаа багасгах болжээ.
Трафигура: Хятадын зэс болон бусад металын эрэлт буурна
Дэлхийн түүхий эдийн худалдааны компани “Трафигура” ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурах таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох Өвлийн Олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ.
Хятад нүүрсний импортоо нэмэгдүүлнэ
Хятадын нүүрсний импорт аравдугаар сард 26.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96.3%-иар өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн есдүгээр сард 32.9 сая тонн нүүрс импортолж байсантай харьцуулахад 18.2%-иар буурсан дүн боллоо. Хятадын хувьд аравдугаар сарын эхээр эрчим хүчний нийлүүлэлт тасалдалтай байгаа мужийн тоо 18 байсан нь сарын дундуур хоёр муж болж буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хямралтай тулгараад байсан Хятадын нөхцөл байдал сайжирсан ч ирж буй өвөл дахин хүндрэлтэй тулгарч болзошгүй ажээ. Иймд нүүрсний хангалттай нөөц базаах асуудал хамгийн чухалд тооцогдож байна.
Газрын тосны ханш буурч эхэллээ
Брэнт маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 81.33 ам.доллар болж буураад байна. Өнгөрсөн долоо хоногт Брэнт маркийн газрын тосны ханш 86 ам.доллар/баррельд хүрч өсөөд байсан юм. Гэсэн ч газрын тосны ханш олон жилийн дунджаас хавьгүй өндөр түвшинд тогтсон хэвээр байна. Ханш буурахад хоёр хүчин зүйл голлон нөлөөллөө. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.3 сая баррельд хүрснийг дэлгэсэн нь шинжээчдийн тооцоолсон 2.22 сая баррелиас өндөр дүнтэй гарсан байна.
Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байна
Эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн нүүрсний нийлүүлэлт хумигдаж эрэлтээ гүйцэхгүйд хүрсэн байна. Ингэснээр энэ оны наймдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд ойролцоогоор 20 сая тонн орчим коксжих нүүрсний нийлүүлэлтийн алдагдал Хятадын зах зээлд үүсчээ. Ойрын хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлийг нэмэгдүүлэхэд багагүй хүндрэл үүсэхийг Хятадын Нүүрс тээвэр, түгээлтийн холбоо мэдэгджээ. Учир нь коксжих нүүрсний нийлүүлэлт дэлхий дахинд төдийлөн их биш байгаагийн сацуу улс орнуудын гангийн нүүрсний эрэлт зэрэгцээд нэмэгдэж байгаа ажээ.
Нүүрсний ханш дээд амжилтаа шинэчилж, төмрийн хүдрийн оргил үе өндөрлөв
Цар тахлын дараах шинэ хэв маяг бүрдэж буй үед бүх зүйлсийн үнэ өсч байна. Дэлхийн зах зээлд ганцхан эрдэс баялаг бус, хөдөө аж ахуйн түүхий эдүүдийн ханш ч ихээхэн өсч байна. Хятадын Засгийн газар зах зээлд түүхий эдийн ханшийг хяналтдаа байлгахыг хүсч байгаа ч санаснаар нь өрнөхгүй байгаа нь есдүгээр сард тод ажиглагдлаа. Хятадын Засгийн газар Австралийн нүүрсэнд өнгөрсөн оны сүүлээс эхлэн албан бусаар импортын хориг тавих болсон. Гэсэн ч энэ алхам нь Австралид экспортын зах зээлээ тэлэх боломж олгож, харин эсрэгээр Хятадын дотоодын зах зээлд нүүрсний ханш огцом өсөх нөхцөлийг бүрдүүллээ.
Өрсөлдөөн одоо л эхэлнэ
ОХУ-ын Гаалийн албаны мэдээллээр 2021 оны зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Харин мөн сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 652.6 мянган тонн байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Энэ дүнгээс харахад Монголын нүүрсний экспортоос 4 дахин илүү хэмжээний коксжих нүүрсийг Орос гадаад зах зээлд гаргаж байна. Энэ оны хоёрдугаар улирал гарсаар Монголын экспортын нүүрсний тээвэр 0 зогсоогүй сар гэж байсангүй. Энэ зуур Оросын коксжих нүүрсний экспорт Хятад руу тогтмол нэмэгджээ.
Зэсийн ханш шинэ дээд амжилт тогтоолоо
Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
Газрын тосны ханш олон жилийн дээд түвшинд хүрлээ
Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна.
Зэсийн ханш 10 мянган долларын босгыг давлаа
Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10200 ам.долларт хүрч өссөн байна (2021.10.14). Харин Лондоны металын бирж дээр 3.6%-иар өсч 9994 ам.доллар/тоннд хүрсэн бөгөөд шууд худалдааны хаалтын ханш 9971 ам.доллар/тонн-д тогтжээ. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын дундаас хойших хамгийн өндөр дүн боллоо. Зэсийн ханш тус биржид тавдугаар сарын эхний хагаст 10700 ам.доллар/тонн-ын түвшнийг давсан нь үнийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.