Зах зээл
Зэсийн үнэ 6111 доллар хүрч өслөө
Зэсийн үнэ өчигдөр Лондоны металын бирж дээр 2015 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрч, 6111 ам.доллар болж өсөөд байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригт нэг тонн зэсийн үнэ 5.873 ам.доллартайгаар хаагдсан юм.
Ганцмод боомтод шинэчилсэн хураамж үйлчилж эхэллээ
Хятад Монголтой хиллэдэг бүх боомтдоо хураамж ногдуулахаар шийдвэрлэснийг монголчууд өнгөрсөн сарын сүүлээр мэдэж багагүй сандарцгаасан билээ. Харин энэхүү шийдвэр аль 11 дүгээр сарын 4-ний өдөр гарчихсан байсан юм.
Нүүрс экспортлогч компаниуд нүүрсний үнийн өсөлтийг хэр ашиглаж байна вэ?
Хятадад нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийг Монголын нүүрс экспортлогч компаниуд хэр ашиглаж байна вэ? Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол улс 16.24 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 сая тонн орчмоор буюу 55 хувиар өссөн дүн юм. Харин экспортын орлого 509.8 сая ам.долларт хүрч, 18 орчим хувиар өсчээ.
Трампын ялалт зэсийн үнийг огцом өсгөв
АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр тус улсын томоохон бизнесмен Дональд Трамп сонгогдсоны дараах хоёр хоногт аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар өсчихөөд байна.
Нүүрсний үнэ өссөн ч зэсийнх буурч байна
Сүүлийн саруудад үнэ нь огцом өсөөд буй коксжих нүүрсний ханшийн хувьд үргэлжлэн өссөөр өнгөрсөн долоо хоногийн байдлаар Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ 180 ам.долларт хүрч өсөөд байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт өсч, зэсийнх буурав
Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар Хятадын төмрийн хүдрийн импорт 88.4 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7%, өнгөрсөн сарынхаас 8.3%-иар өссөн төдийгүй тус улсын импортын хоёр дахь дээд амжилтад тооцогдсон тухай Хятадын гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлжээ.
Нүүрсний зах зээл ялимгүй дээшилж, зэсийн найдвар сулрав
Коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд өсөхгүй гэсэн таамгийг олонхи судалгаа шинжилгээний байгууллага дэвшүүлээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд коксжих нүүрсний шууд худалдааны үнэ Австралийн боомт дээр нэг тонн нь 99.5 ам.долларт хүрч өссөн нь энэ оны оргил үнэ байлаа.
Эрдсийн зах зээл уналтын мөчлөгөөс гарахад ойрхон байна
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнэ харьцангуй өсөлттэй болох тал руу эргэснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй хөдөө аж ахуйн болон эрдсийн 22 түүхий эдийн ханшийн дундаж үзүүлэлтийг харуулдаг Bloomberg Commodity Index өчигдөр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн доод түвшнээсээ 20 гаруй хувиар өссөн дүнтэй гарчээ.
Зэсийн үнэ гурван сарын доод үнэ рүү дөхөв
Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод цэгт ойртож буурсан буюу нэг тонн нь 4558 ам.долларт хүрсэн байна.