Зах зээл
CRU: Зэсийн зах зээл сайжрахгүй
Оны эхний сард 2009 оноос хойших хугацаан дахь хамгийн доод үнэ буюу 5500 ам.доллараас доош үнэд хүрээд байсан хүрэн металын ханш 6000 ам.долларыг давж 6230 ам.доллар болтлоо өсөөд байсан билээ.
Зэсийн экспорт өсч, бусад нь буурав
Энэ оны эхний улирлын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 44.5%-иар өсч 309.4 мянган тонн болсон бол үнийн дүн нь 46.7%-иар өсч 512.2 сая долларт хүрчээ. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 48%-ийг дангаараа бүрдүүлж байна.
Төмрийн хүдрийн үнэ 6 жилийн доод үнэд хүрч буув
Төмрийн хүдрийн үнийн түвшин зогсолтгүй уруудсаар байна. Ердөө жил гаруйхны өмнө буюу 2014 оны эхэнд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 140 орчим ам.доллар байсан бол өнгөрсөн даваа гаригийн байдлаар 51 доллар болж буурчээ.
Зэсийн үнэ 6200 ам.доллар давж өсөв
Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь өчигдрийн байдлаар 6200 ам.доллар давж өсчээ. Тодруулбал зэсийн шууд худалдааны үнэ 6230 ам.доллар, гурван сарын гэрээт үнэ 6215 ам.долларт хүрчээ.
Зэсийн томоохон уурхай Грасбэргийн үйлдвэрлэл зогсов
Индонезийн Грасбэрг хотноо үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Freeport McMoran компани өчигдөр тус уурхайн үйлдвэрлэл зогссоныг мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн уурхайн ажилтан болон нутгийн иргэдээс бүрдсэн 50 гаруй хүн үйлдвэр рүү орох замыг хаажээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар тав дахь өдрөө үйлдвэрлэл бүрэн зогсоод байна.
Зэсийн үнэ 5900 долларыг давж өсөв
Он гарахад нэг тонн нь 6300 ам.долларын ханштай байсан аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн сард нийтдээ 14%-иар буураад байсан билээ. Үнэ ийнхүү буурч, хоёрдугаар сарын хугацаанд ханш бага зэрэг өссөн ч 5700 ам.доллараас нэг их хөдлөхгүй байсан.
Монгол нүүрсний экспортын үнэ доогуур байна
Монголын коксжих нүүрсний экспортын хилийн үнэ улам бүр багассаар байна. Энэ сарын эхний байдлаар Сэхээ боомт дээрх коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 280 юань хүрч доошилжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд үнэ доод түвшиндээ хүрч буугаад байгаа бөгөөд өсөх магадлал тун бага байна.
Зэсийн үнэ огцом буурлаа
Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн 3 сарын гэрээт үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн нь 5350 ам.доллар болж, 2009 оны 7 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод үнэд хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлж байна.
BHP зэс рүү “хошуурахаа” мэдэгдлээ
Австралийн төмрийн хүдрийн баялаг бүсэд гол тоглогч болсон “Рио Тинто”, “BHP Billiton”, FMG гурвын нэгэн төлөөлөл нь төлөвлөгөөгөө өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. BHP компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи төмрийн хүдрийн төсөл бус харин Чили, Перу, өмнөд Австрали, Хойд Америк дахь зэсийн төслүүддээ илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Хятад төмрийн хүдрийн дотоодын салбараа аварна
Энэ жил төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 50%-иар буурч, нэг тонн нь 70 ам.долларт ч хүрэхгүй болоод байгаа билээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурсны сацуу “Рио Тинто”, BHP Billiton зэрэг зах зээлийн томоохон тоглогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр байгаагийн үр дүн гэж шинжээчид тайлбарлаж байна.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6.4%-иар өснө
Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буйгаас үүдэн зах зээлд төмрийн хүдрийн үнэ 50%-иар буурч, 70 ам.долларт хүрээд байгаа билээ. Тус улсын төмрийн хүдрийн хэрэглээ энэ онд 1138 сая тонн байх төлөвтэй байгаа бол ирэх онд 1157 сая тонн болох төлөвтэй талаар Хятадын Металлургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэн мэдээлжээ.
Коксжих нүүрсний зах зээл ирэх онд тогтворжиж магадгүй
Коксжих нүүрсний гол тоглогчдын нэг Ванкуверт төвтэй “Teck Resources” компани энэ оны 3 дугаар улирлын тайлангаа гаргасан байна. Тус компанийн захирал Дон Линдсэй өнгөрсөн улиралд тус компани 75.5 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан тухай мэдээлжээ.
Төмрийн баяжмалын үнэ дахин буурлаа
Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмал нэг тонн нь 80 ам.долларт хүрэхгүй болж буурсан билээ. Улмаар энэ сард ялимгүй өсч 82 ам.долларт хүрээд байсан ч өчигдрийн байдлаар 1%-иар буурч 79 орчим ам.доллар болжээ.