Зах зээл
2014 онд ураны үнэ 41 ам.доллар байна
Францын цөмийн эрчим хүчний “Арева” компани 2013 оны тайлангаа танилцуулсан байна. Дэлхийн зах зээл дэх ураны үнэ буурсан байгаа хэдий ч тус компанийн ашиг орлого 40,6 хувиар нэмэгджээ.
Алтны үнэ өсч, зэсийнх буурав
Шинэ он гарсаар дэлхийн зах зээл эрдсийн үнэ ханшид харилцан адилгүй “хариу урвал” үзүүлж байна. Алт, цагаан алтны үнэ он гарснаас хойш 5-7 хувиар өсөөд буй юм.
2014 онд алтны үнэ буурна
12 жилийн тогтвортой үнийн өсөлтийн дараагаар 2013 онд алтны үнэ бараг 30%-иар буурав. Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр нэг трой унц алт 1259,4 ам.доллараар арилжаалагдаж байна.
Зэсийн үнэ 7500 долларт хүрлээ
Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн COMEX бирж дээр нэг тонн нь 7500 ам.доллар, Лондоны металын бирж дээр 7350 ам.доллар давсан билээ.
Хятадын нүүрсний импорт нэмэгджээ
Өнгөрсөн онд Хятад улс нийт 327,1 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 13.3%-иар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Хятадын коксжих нүүрсний импорт нэмэгджээ
Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 9 хувиар өсч 6.6 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улсын импорт 6.05 сая тонн, өмнөх есдүгээр сард 7.25 сая тоннд хүрч байсан юм.
2014 онд коксжих нүүрсний үнэ ямар байх вэ?
Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас /Bureau of Resources and Energy Economics BREE/ гаргасан таамаглалаар 2014 онд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нэг тоннын дундаж FOB үнэ 150 ам.доллар, гэрээт FOB үнэ дунджаар 158,8 ам. доллар байх гэнэ.
Хятадын газрын ховрын экспорт буурна
Дэлхийн газрын ховор элементийн зах зээл дэх нийлүүлэлтийг бараг дангаараа шахуу хангаж буй Хятадын Засгийн газар газрын ховор элементийн ирэх оны экспортын хэмжээг гаргажээ.
Зэсийн үнэ үргэлжлэн өсч байна
Дэлхийн зах зээл дэх боловсруулсан зэсийн шууд худалдааны үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7287 ам.доллар/тоннд хүрээд байна.
Нүүрсний экспорт нэмэгджээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр эхний 11 сарын байдлаар 16,1 сая тонн нүүрс экспортолж, нэг тэрбум долларын орлого олжээ.
Эрдсийн экспортын хувь буурч байна
Үндэсний статистикийн хорооноос эхний 10 сарын статистик мэдээллийг гаргажээ. Эхний 10 сард нийт 3 тэрбум 480 сая долларын экспорт, 5 тэрбум 341 сая долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 1,860 тэрбум долларын алдагдалтай гарсан байна.