Зах зээл
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эргүүлэн авна
Засгийн газрын 2013 оны 132 дугаар тогтоолын дагуу ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд уг хувьцааг нь эргүүлэн авах, төлсөн төлбөрийг буцаан олгох ажлыг нэг удаа зохион байгуулахаар болжээ.
Нүүрсний зах зээл таагүй байна
Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний худалдан авалт буурахын хэрээр дэлхийн коксжих нүүрсний зах зээл суларсаар байна.
Эрдсийн үнэ ханш буурсаар байна
Коксжих нүүрсний үнэ энэ онд харьцангуй бууралт бага, нэг тонн нь 170-200 орчим ам.доллар байна гэж судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд байсан юм.
ММС-ийн хувьцаа 3 доллар болов
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцаа гурван хонконг доллар болтлоо буурчээ. Тус компани 2012 онд алдагдалтай ажилласан талаараа мэдээлсний дараа лхагва гаригт бирж дээрх хувьцааных нь үнэ гурван хонконг доллар болсон байна. Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 гаруй төгрөг гэсэн үг.
Зэсийн үнэ эрчимтэй буурч байна
Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш зэсийн үнэ эрчимтэй буурлаа. Өнгөрсөн сарын дундуур нэг тонн нь 8300 орчим ам.долларын үнэтэй байсан зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 7660 гаруй ам.доллар/тонн байна.
Төмрийн хүдрийн үнэ 70 доллар болж буурна
Дэлхийн зах зээлд өчигдрийн байдлаар 62 хувийн агуулга бүхий нэг тонн төмрийн хүдрийн үнэ 150 гаруй ам.долларын үнэтэй байна. Гэхдээ цаашдаа төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр энэ оны гуравдугаар улирал гэхэд нэг тонн түүхий эдийн үнэ 50 гаруй хувиар буурч, 70 ам.долларт хүрэх тооцоог олон улсын санхүүгийн байгууллагууд гаргажээ.
Зэсийн үнэ 8300 ам.доллар давлаа
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэх хандлагатай болж, өнгөрсөн даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 8346 ам.доллар болж өсчээ.
Орос газрын ховор металлын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ
ОХУ нь газрын ховор металлын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараа хөгжүүлэхээр зорьж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев газрын ховор металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан тушаалд гарын үсэг зуржээ.
Коксжих нүүрсний зах зээл сэргэж эхэллээ
Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар дунджаар 165 ам.доллар/тонны үнэд хүрсэн. Харин энэ долоо хоногийн байдлаар уг түүхий эдийн үнэ тонн тутамдаа 4-5 ам.доллараар өсөөд байна. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар коксжих нүүрсний үнийн зах зээлийн уур амьсгалд “сэргэх” урь орж эхэлжээ.
Роснефтийн цэвэр ашиг багасчээ
“Роснефть” төрийн өмчит компанийн өнгөрсөн оны нийт орлогын дүн гарчээ. Тус компанийн нийт орлого 2011 оныхтой харьцуулахад долоон хувиар өссөн ч цэвэр ашиг нь тал хувьдаа ч хүрэхгүй байгаа гэнэ.
Чалко 800 сая долларын алдагдал хүлээнэ
Хятадын төрийн өмчийн томоохон компани “Чалко” өнгөрсөн 2012 онд эрдсийн үнийн зах зээлийн савлагаанаас үүдэн 771 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарчээ.
“Чалко”-д 180 сая доллар эргүүлэн төлнө
“Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газар 355 сая ам.долларын санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгож магадгүй тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгджээ.