Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Төмрийн хүдрийн үнэ өндөр хэвээр байна “JPMorgan Chase & Co” компанийн шинжээчдийн таамаглалаар 2013 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн дундаж үнэ 130 ам.доллар байх төлөвтэй байна.
Австрали, АНУ-ын нүүрс үнэд орж эхлэв “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо энэ сарын 11-нээс зогсоосон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээ нь Австрали, Канад, АНУ-ын коксжих нүүрс нийлүүлэгчдэд сайнаар тусч эхлээд байна.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт эрчимтэй өсөхгүй Энэ жил Хятадын төмрийн хүдрийн импорт 50 сая тонноор өсч, 800 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа тухай Шанхайн тээврийн биржийн менежер Ванг Лан мэдэгджээ.
Роснефть шатахуун түгээх станцуудаасаа худалдана Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP компанийг худалдаж авах тохиролцоог өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн юм. Энэ тохиролцоог тус улсын Монополийн эсрэг газраас тодорхой нөхцөлийн дагуу зөвшөөрчээ.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэнэ Ирэх хоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэж тонн тутамд 403,3 ам.доллар болох төлөвтэй байна. Энэ сарын байдлаар газрын тосны экспортын татвар тонн тутамд 395,6 ам.доллар байгаа юм.
Эрдсийн экспорт 390 сая доллараар буурчээ Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын нийт экспорт 4.38 тэрбум ам.долларт хүрсний 89.2 хувийг эрдсийн экспорт бүрдүүлжээ. Гэхдээ өмнөх 2011 оныхтой харьцуулахад манай улсын нийт экспортын хэмжээ 430 гаруй сая ам.доллараар буюу 8.99 хувиар буурсан дүн мэдээг Үндэсний статистикийн хороо гаргажээ.
Тавантолгой Хятадын зах зээлээс бусад орныг гаргана Тавантолгой төсөл бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол Хятад руу нүүрс экспортлогч улсуудад бүгдэд нь нэмэлт дарамт ирэх тухай Индонезийн нүүрсний холбооны Гүйцэтгэх захирал Суприатна Сухала мэдэгджээ.
Эрдсийн зах зээл зэврүүн өдрүүдийг үдэж, урин цагтай золгоно Эрдсийн зах зээлийн хувьд 2012 он 2011 оных шиг урин дулаан байсангүй. Зах зээлийг зэврүүн хүйтэн болгосон шалтгаанд Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ, Европын холбооны улс орнуудын санхүүгийн байдал сайнгүй байсан зэргийг шинжээчид онцолж байна.
АНУ-ын “татвар”-ын өсөлтөөр зах зээл сайжрав АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн мягмар гаригт чинээлэг иргэдийн татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг дэмжин баталсан нь эрдсийн зах зээлд ч сайнаар нөлөөлж эхлээд байна.
Монголын төмрийн хүдрийн экспорт эрс нэмэгджээ Монгол улс зөвхөн коксжих нүүрсээр бус, төмрийн хүдрийн экспортоор ч Хятадын гол нийлүүлэгч болж буй нь сүүлийн хэдэн сарын экспортын дүнгээс ажиглагдаж байна.
Зэс, нүүрсний үнэ өсч байна АНУ-ын ажлын байрны үзүүлэлт өнгөрсөн арваннэгдүгээр сард шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй өндөр буюу 146 мянгаар нэмэгдсэн нь зэсийн үнэ ханшид эерэгээр нөлөөлжээ.
Монголын нүүрсний чанарыг сайнгүй байна гэв Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ Европын эрэлт буурахын хэрээр 2013 оны эхний улиралд 5.9 хувиар буурах хандлагатай байна.
Зэсийн үнэ 8000 доллар давав Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт буюу Purchasing managers index (PMI) өнгөрсөн арваннэгдүгээр сард 50.6-д хүрснийг өчигдөр албан ёсоор зарлав.
Роснефть тоног төхөөрөмжид 15 тэрбум доллар зарцуулна Оросын төрийн өмчийн газрын тосны магнат ирэх жил тоног төхөөрөмжийн зардалд нийтдээ 15 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд буй ажээ. Энэхүү тооцоо нь энэ оныхтой харьцуулахад доогуур үзүүлэлт юм байна. Роснефтийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашиг хоёр дахин өсч, 7.53 рубль болсон нь компанийн тоног төхөөрөмжид зарцуулах санхүүжилт багасахад нөлөөлжээ.
Зэсийн үнэ ирэх онд өснө Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7680 орчим ам.доллар/тонн-ын үнэтэй байна. Цаашид зэсийн үнэ харьцангуй өсөх төлвийг зарим зах зээлийн судалгааны байгууллагаас гаргажээ.
Хятадын коксжих нүүрсний импорт огцом өсөв Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн есдүгээр сард 2.42 сая тоннд хүрч буурсан нь энэ оны хамгийн доод хэмжээ байсан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх есдүгээр сарынхаас 49 хувиар өсч 3.61 сая тоннд хүрчээ.
Алт 2000 ам.доллар болох хандлагатай Лондоны Зоосон мөнгөний худалдааны нийгэмлэгийн хурал Хонконгт болж буй. Хурлын үеэр дэлхийн хамгийн том алтны олборлогч Barrick Gold компанийн Захирал Жейми Сокальский “Алтны үнэ 2013 онд унци нь 2000 ам.доллар давж магадгүй. Хятадын хэрэглэгчид алт худалдаж авах нь нэмэгдсэн.
Монголын нүүрс хийгээд дэлхийн зах зээлийн үнэ Олон улсын худалдаанд оролцож буй тухайн барааны дийлэнх хэсэг чөлөөтэй (алив монополь хүчин зүйлийн нөлөөллөөс ангид гэж ойлгох) борлуулагдаж буй тэр зээл дэх үнийг түүний дэлхийн зах зээлийн үнэ гэж тооцдог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт.
Хятадын алтны олборлолт нэмэгдсэн ч экспортлохгүй байна Хятад өнгөрсөн онд 355 тонн алт олборлосон нь дэлхийн хамгийн том алтны үйлдвэрлэгч болохыг харуулж байна. Тус улс 2007 онд 296 тонн алт олборлож алтны хамгийн том олборлогч болж байсан юм. 1905 оноос хойш 101 жилийн хугацаанд Өмнөд Африк алтны олборлолтоороо тэргүүлдэг байсан билээ.
Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй Өнгөрсөн аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хятадын “Гангийн зах зээл болон нүүрс, коксын зах зээлийн хоёр дахь удаагийн бага хурал” болж өндөрлөсөн юм.
13 14 15 16 17 18