Зах зээл
Төмрийн хүдрийн үнэ 120 ам.долларт хүрэв
Төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 1.30 ам.доллараар өсч, 120 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш унаад байсан төмрийн хүдрийн үнэ есдүгээр сарын 5-нд тонн тутамдаа 86.7 ам.долларт хүрсэн нь 2012 оны эхний есөн сарын хугацаан дахь хамгийн бага ханш байсан юм.
Зэсийн үнэ “дараалан” унав
Дэлхийн аж үйлдвэрийн гол түүхий эдийн нэг болсон зэсийн зах зээл сүүлийн хоёр өдрийн турш нэлээд уналттай байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 7980 гаруй ам.доллар байсан нь сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдоод байсан юм.
Эрдсийн захын уналт төсөв, экспортыг бууруулж байна
Одоогийн байдлаар Хятад болон Австралийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 140 гаруй ам.доллартай байна. Хэдийгээр өнгөрсөн сарын эхээр Хятадын Засгийн газар дэд бүтцийн 60 төсөлд зориулж нийтдээ 1 их наяд буюу 150 гаруй тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэний дараа дэлхийн эрдсийн зах зээл харьцангуй сэргэх хандлагатай болж ирсэн. Үүний дараа зэс, төмрийн хүдрийн үнэ харьцангуй өссөн боловч коксжих нүүрсний үнэ мөн адил хэмжээгээр өсөөгүй юм.
Алтны үнэ 1900 ам.долларт хүрнэ
Япон улсын хэрэглээний үнийн үзүүлэлт сүүлийн 16 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, Хятадын компаниудын ашиг орлого таван сарын турш дарааллан буурч, евро бүсийн орнууд бүхэлдээ өрийн хямралд автаад буй. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашраад байгаа энэ үед олон улсын зах зээл дэх алтны үнэ төдийлөн тогтвортой биш ч өссөөр байна.
Коксжих нүүрсний үнэ бууралттай хэвээр байна
Дэлхийн зах зээлд ган үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөлттэй байгаа ч коксжих нүүрсний үнэ бууралттай хэвээр байна. Өнгөрсөн лхагва гаригийн байдлаар Австралийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ чанарын үзүүлэлтээсээ хамаараад 124-140 ам.доллар/тонн байжээ.
Хятадад нүүрсний үнэ өсөхгүй байж болзошгүй
Сүүлийн саруудад буурсаар байсан нүүрсний үнэ тогтворжиж эхлэв. Энэ хандлага уул уурхайн салбарынхан, тэр дундаа нүүрс нийлүүлэгчдэд бага ч болов найдлагыг төрүүлээд байна.
Төмрийн хүдрийн үнийг Хятад “өргөв”
Хятадын Засгийн газар энэ сарын эхээр эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд дэд бүтцийн төсөлд 1 их наяд юань буюу 158 тэрбум ам.долларын төсөв баталсан. Энэхүү үлэмж хэмжээний хөрөнгө нь зөвхөн тус улсын аж үйлдвэр, эдийн засгийн байдлыг сайжруулаад зогсохгүй эрдсийн зах зээлийн үнийг өсөхөд хүчтэй нөлөөлж эхэлжээ. Тухайлбал төмрийн хүдрийн үнэ энэ сарын эхээр 90 ам.доллар/тонн-д ч хүрэхгүй байсан бол өчигдрийн байдлаар Хятадын боомт дээр 109 ам.доллар/тонн болж нэмэгджээ.
Зэсийн үнэ эрчимтэй өсч байна
Зэсийн үнэ сүүлийн саруудад 7500 ам.доллар/тонн-д хүрч буугаад байсан билээ. Харин өнгөрсөн баасан гаригийн байдлаар нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 7800 ам.доллар/тонн болж өсөөд байсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэ байв. Өнөөдөр зэсийн үнэ бирж дээр үргэлжлэн өсч 8031 ам.доллар/тонн болоод байгаа нь Хятадын Засгийн газрын эдийн засгийг дэмжих төсөв баталсантай холбоотой ажээ.
Эрдсийн зах зээлийн уналт айсуй
Эрдсийн түүхий эдийн үнэ оны эхний хагасын байдлаар 10-30 хувиар уначихаад байна. Түүхий эдийн зах зээл уналтад орох талаар тоймчид тэмдэглэхээ азнасхийж байгаа ч зах зээлийн бодит байдал хямралын урьдач нөхцөл бүрдчихсэн байж болохыг бирж, боомтын үнийн өөрчлөлт анхааруулж эхэллээ.
Хятадын нүүрсний импорт 40 хувиар буурчээ
Хятадын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн долдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх зургадугаар сартай харьцуулахад 39.5 хувиар буурсан тухай өчигдөр мэдээлжээ.
Коксжих нүүрсний үнэ эрчимтэйгээр доошилжээ
Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн долоо хоногт доод түвшиндээ хүрсэн бол коксжих нүүрсний үнэ ч багагүй хэмжээгээр буурчээ. Эрдсийн түүхий эдийн зах зээл судалгааны байгууллага “Platts”-ийн мэдээлж буйгаар, өнгөрсөн долоо хоногт коксжих нүүрсний үнэ Австралийн боомтууд дээр 153-175 ам.доллар/тонн-д хүрч буужээ.
Нүүрсний экспорт 19 хувиар өсчээ
Энэ оны эхний долдугаар сарын байдлаар Монголын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар өсчээ. Статистикийн газрын мэдээлж буйгаар, өнгөрсөн долдугаар сарын үзүүлэлтээр Монголын нүүрсний экспортын хэмжээ 11.2 сая тоннд хүрчээ. Харин өнгөрсөн оны мөн үеийн байдлаар нүүрсний экспорт 9.3 сая тонн байжээ.
Айвенхоу TRQ симболоор арилжаалагдана
“Айвенхоу Майнз” компани энэ сарын 1-ээс эхлэн “Turquoise Hill Resources” буюу “Оюутолгой ресурс” хэмээн албан ёсоор нэрлэгдэх болсон билээ. Шинээр нэрлэгдэх болсны маргааш өдөр нь компанийн хувьцаа 7,6 хувиар өсч 8,64 ам.доллараар арилжаалагдсан юм. Тус компани нь энэ сарын 8-наас эхлэн Торонто, Нью-Йорк болон Насдакийн хөрөнгийн бирж дээр “TRQ” гэсэн товчлолоор хувьцаагаа арилжаалах тухай албан ёсоор мэдэгдэж байна.
SGR-ийн хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрлээ. Өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ 28 хонконг доллараар арилжаалагдаж байна. Сүүлийн 5 хоногт хувьцааных нь ханш 30 хувиар буураад байгаа юм. Тус компани Овоот толгой ордын олборлолтоо зогсоосон нь хувьцааных нь үнэ “уруудахад” хүргэжээ.
ММC: Хятадад хангалттай нүүрсний эрэлт байна
Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт явуулж буй “Mongolian Mining Corporation” /ММС/ Хятадын нүүрсний эрэлт өндөр хэмжээнд байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлжээ. Тус компани 2015 онд жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх даацтай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажилдаа ороод буй юм. Энэхүү төмөр замыг үндсэндээ 800 орчим сая ам.доллараар байгуулах ажээ.
“Фэйсбүүк”-ийн IPO рекордууд эвдэж байна
Олон нийтийн сүлжээ “Фэйсбүүк” IPO хийнэ гэсэн мэдээ өнгөрсөн жилээс цацагдсан юм. Хэрэв хувьцаагаа олон нийтэд санал болгож, хувьцаат компани болвол компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн шинжээчид бичиж байв.