Зах зээл
”Айвенхоу”, ”Саусгоби”-ийн хувьцааны үнэ унав
Өмнөговьд нүүрсний хэд хэдэн томоохон уурхай эзэмшдэг “Саутгоби Сэндс” компанийн толгой компани “Саутгоби Ресорсез”-ийн хувьцааны үнэлгээ Торонтогийн бирж дээр өнөөдөр 9 хувиар буурч 6.21 канад доллар болоод байна. Үүнээс гадна тус компанийн 57.6 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш ойрын хоёр жил есөн сар орчмын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч 9.88 канад доллар болж буурчээ.
ХОВОР МЕТАЛЫН ЭРИН ҮЕ АЙСУЙ
Ховор метал, тэр дундаа гали, индий, германийн эрэлт шинээр хөгжиж буй технологийн салбарт ойрын 20 жилд огцом өснө гэж Европын холбоо үзэж байна. Тиймээс ховор металын нийлүүлэлтийн асуудалд Европын холбоо хэдийнэ “нойроо хулжааж” эхэлжээ.