Зах зээл
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсөв
Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 9 дүгээр сард өмнөх 8 дугаар сарынхтай харьцуулахад 17.2%-иар өсч, 4.5 сая тоннд хүрчээ. Үүний 2.19 сая тонныг Австрали, 0.92 сая тонныг Монгол, 0.73 сая тонныг Канад, 0.29 сая тонныг ОХУ, 0.24 сая тонныг АНУ экспортолсон дүн мэдээ гарчээ.
Рио Тинто: Төмрийн хүдрийн эрэлт буурахгүй
Өнгөрсөн сард 61%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд ердөө 80 хүрэхгүй ам.доллар болтлоо буурсан нь салбарын томоохон компаниудын хувьд хүнд цохилт болсон. Гэхдээ тэд үүссэн нөхцөл байдалд маш эерэг хандаж байна.
Зэсийн үнэ тэнгэрт цойлохгүй ч зах зээлд үнэлгээгээ алдахгүй
Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцогддог зэс металын зах зээл 2014 оны хоёрдугаар хагасын босгыг давах гэж байна. Зэсийн үнэ он гарсаар өснө, буурна гэсэн хоёр таамаглалыг шинжээчид эерэг сөрөг үндэслэлтэйгээр дэвшүүлж байсан бол оны эхний хагаст ийнхүү сөрөг таамаглал биеллээ олжээ.
Нүүрсний үнэ цааш буурах төлөвтэй байна
Коксжих нүүрсний үнэ он гарсаар үндсэндээ 30%-иар буурч, 100 гаруй ам.долларт хүрээд байгаа билээ. Тэгвэл зах зээл дэх таагүй нөхцөл байдал оны сүүл хагаст үргэлжлэхээр байгааг Мacquarie-гийн шинжилгээний баг тайландаа өгүүлжээ.
Зэсийн үнэ 7000 долларын босго давж өсөв
Оны эхэнд нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштай байсан хүрэн металын үнэ сүүлийн дөрвөн сарын турш Лондоны металын бирж дээр нэлээд буурч, 6430-6900 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан билээ.
Төмрийн хүдрийн үнэ өсч, коксжих нүүрснийх буурав
Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэлээд уналттай байгаа билээ. Өнгөрсөн сарын байдлаар нэг тонн коксжих нүүрсний FOB үнэ Австралийн боомтууд дээр 102 доллар байсан юм. Харин өчигдрийн байдлаар үнэ дахин буурч, 98.9 долларын үнэтэй болжээ. Гэхдээ энэхүү үнийн бууралт он гарснаас хойшхи анхны тохиолдол биш юм.
Хятадын гангийн үйлдвэрлэл 272 сая тоннд хүрэв
Дэлхийн гангийн холбооны мэдээгээр энэ оны эхний 4 сард дэлхийн 65 улс 543 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5% өссөн үзүүлэлт юм. Дэлхийн ган үйлдвэрлэлийн 50%-ийг Хятад улс үйлдвэрлэжээ. Хятадын үйлдвэрлэл 4 дүгээр сард 2.1% өссөн бол эхний 4 сард 2.7% өсч 272 сая тонн болжээ. Өнгөрсөн жилийн эхний 4 сард 258 сая тонн ган үйлдвэрлэж байв.
Зэс өсч, төмрийн хүдэр буурав
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 4 дүгээр сард гадаад худалдааны алдагдал 84.7 сая доллар болжээ. Өмнөх сард нь 10 сая долларын ашигтай байсан билээ.
Зэсийн үнэ 6500 долларт ч хүрэхгүй болтлоо буув
Зэсийн үнэ 2010 оны 6 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6495 доллар, харин Нью-Йоркийн COMEX бирж дээр нэг фунт (453.59 гр) нь 2.92 доллар болж буурсан байна.
Төмрийн хүдрийн экспорт 10 сая тоннд хүрнэ
Монгол улс өнгөрсөн 2013 оны байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт болж байна. Харин экспортын хэмжээ 2016 он гэхэд 10 сая тоннд хүрэх тооцоог Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо гаргажээ.
Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв
Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
Зэсийн үнэ 7000 доллар руу буулаа
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 1.4 хувиар буураад байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 7055 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна.
Хятадын төмөр замын тариф нэмэгдэв
Хятадын төмөр замын тариф 11.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ сарын 15-наас эхлэн “China Railway Corp” буюу Хятадын төмөр замын компани тээвэрлэлтийн тарифаа км тутамд 0.015 юань/тонноор нэмэгдүүлж 0.1451 юань/тонн болгожээ. Энэ нь Хятадын хувьд 2003 оноос хойшхи хугацаанд төмөр замын тээврийн тарифыг нэмэгдүүлсэн арав дахь удаагийн алхам болж байна.
Хятадын гангийн үйлдвэрлэл 7.5%-иар өсчээ
Дэлхийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 1 тэрбум 607 сая тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 3.5%-иар өслөө хэмээн Дэлхийн гангийн холбооноос мэдээлжээ. Энэхүү өсөлтийн суурь нь Ази болон Ойрхи Дорнод болсон бөгөөд Европ, Америкийн үйлдвэрлэл буурсан байна.