Мэдээ
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа юм.
Хөнгөн цагааны үнэ өсөх төлөвтэй байна
Хөнгөн цагааны нийлүүлэлтийн хомсдолын улмаас үнэ нь цаашид өсөх магадлалтай болсон талаар олон улсын эрдэс баялгийн шинжээчид “Steelnews”-д мэдээлжээ. Тэдний онцолсноор хөнгөн цагааны үнэ нэг тонн нь дунджаар 2594 ам.долларт хүрч байгаа бөгөөд 2900 гаруй ам.долларт хүрэх магадлалтай байгаа юм байна. 2021 онд нэг тонн нь 3000 гаруй ам.долларт хүрч, 2008 оноос хойших дээд хэмжээндээ хүрч байсан билээ.
Цайрын үнэ өсөх үү
Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр цайрын үнэ бага багаар өссөөр байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цайрын үнэ 3082 ам.долларт хүрчээ. Энэ оны есдүгээр сарын дэлхийн зах зээлийн дундаж үнэ 2837 ам.доллар байсан юм. Хэдийгээр энэ нь 2022 оны дундажтай (3440 ам.доллар) харьцуулахад бага ч гэсэн энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Австрали, Энэтхэг улсууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт хамтран ажиллана
Австрали улс Энэтхэгтэй хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл, батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Мөн эдгээр улсууд батлан хамгаалах болон далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллана гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Энэтхэгийн Ерөнхий сайдтай Их 20-ийн дээд хэмжэний уулзалтын үед мэдэгдлээ.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуульд заасан үндсэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан 2025 оны улсын төсөв болон төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулан баталсан бусад хууль тогтоомжуудад дараах хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Норвегийн газрын тосны хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоолоо
Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт энэ онд түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Энэ нь уг салбарт хэрэгжиж буй төслүүдийн тоо нэмэгдсэнтэй мөн инфляцитай холбоотой гэж Норвегийн Статистикийн газар пүрэв гарагт мэдэгдлээ.