Мэдээ мэдээлэл
ТЕХНИКИЙН БОЛОН мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТбМБС)-ын салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар Австрали улсын Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран ажиллах гэрээ байгууллаа. “Түншлэлд суурилсан ТбМБС - II” (ТСТМБС - II) төслийг Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны даалгавраар GIZ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлэх юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэлээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв.
"Build Mongolia 2024" үзэсгэлэн эхэллээ
Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн "Build Mongolia 2024" үзэсгэлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг илүү өгөөжтэй, маркетингийн үйл ажиллагааг илүү чанартай түвшинд хүргэх зорилготой. 4 дэх удаагаа нээлтээ хийж буй энэ жилийн үзэсгэлэнд барилга, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан оролцож буйгаараа онцлог юм.
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийг тодруулна
Дэлхийн усны өдөр удахгүй болно. Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд болдог уг өдрөөр “Майнд Плас” ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар хамтран “Гүнээсээ хайрлхя” ус ашиглалтын шилдэг шийдлийг шалгаруулах юм.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРЛЫГ БУУРУУЛАХ ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ?
Шинэ оны өмнө ОХУ-аас илгээсэн мэдэгдэл монголчуудыг сандаргав. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг “ВЕК” хувьцаат нийгэмлэгээс манай Диспетчерийн үндэсний төвд ирүүлсэн уг мэдэгдэлд “ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээ
АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ӨДӨР
Улаанбаатар хот. Австралийн албан ёсны үндэсний өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 26-нд тэмдэглэдэг бөгөөд энэ баяр нь Австрали Улсын үндэстний олон янз байдлыг онцолсон баярын өдөр юм. Дэлхий дахинд байгаа австраличууд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо нэгдэж, "Тунгаах, Хүндэтгэл. Тэмдэглэх.'" урианы дор цугларан тэмдэглэдэг бахархлын өдөр юм.
Энэ онд багтаж нүүрсний сонсгол хийнэ
УИХ нүүрс тээвэр, импорттой холбоотой сонсгол хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байна. Энэ онд багтаж, сонсгол хийхээр тус ажлын хэсэг ажиллаж байгаа аж.