Ярилцлага
А.Тэмүүжин: Монгол Улс 3 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй
2019 онд Засгийн газраас газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсын газрын ховор элементийн нөөц болоод судалгааны ажил, “Газрын ховор элемент” хөтөлбөрийн талаар судалгааны төслийн нэгжийн Удирдагч А.Тэмүүжинтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Юуны өмнө сэтгүүлийн уншигчдад, Та өөрийгөө танилцуулна уу?
Би Англи улсын Лестерийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, мөн Санхүү, эдийн засгийн их сургуулийн санхүү менежментийн чиглэлээр тус тус бакалаврын зэрэгтэй. 2014 онд ажлын гараагаа эрчим хүчний салбарт эхлүүлж байсан бөгөөд сүүлийн 2 жил уул уурхайн салбарт ажиллаж байна.
Ц.Мөнхцоож: “Нэг дэлхий, нэг хэрэглээ, нэг стандарт” гэсэн зорилгыг бид эрхэмлэдэг
Үндэсний хөрөнгө оруулалттай “Домогт Хан Алтай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мөнхцоожтой ярилцлаа.
“Домогт Хан Алтай” нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Голлох үйл ажиллагааныхаа талаар эхлээд ярина уу?
Манай компани байгуулагдсанаасаа хойших таван жилийн хугацаанд уул уурхайн бүх төрлийн хүнд машин механизмын газартай харилцах, түргэн элэгдэх эд ангийн худалдаа, түүний дараах засвар үйлчилгээг үзүүлж байна. Мөн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг давхар явуулдаг.
Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас дотоодын компаниудийн үйл ажиллагаа хумигдсан дүр зураг ажиглагдсан. Танай компанийн хувьд байдал ямар байна вэ?
Уул уурхайн салбар бол манай орны эдийн засгийн суурь хүчин зүйл болдог. 2020 он гарснаас хойш дэлхий нийтэд тархаад байгаа цар тахалтай холбоотойгоор уул уурхайн экспорт түүний дотор нүүрсний салбарын орлого оны эхний хагаст 50% буурсан сөрөг үзүүлэлттэй байна.
П.Саранчимэг: Орд газрын хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлалыг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ
П.Саранчимэг нь МУИС-ийн геологи, ШУТИС-ийн уул уурхайн удирдлагын магистр, Баруун Австралийн Уул уурхайн сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Ашигт малтмал, уул уурхайн төслийн хөрөнгийн үнэлгээгээр мэргэшжээ. Эрдэс баялгийн салбарт геологи хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын төслүүдэд ажилласан туршлагатай. Уул уурхайн бизнесийн зөвлөх “Эм Эс Эй Глобал” компанийн захирал П.Саранчимэгтэй The Mongolian Mining Journal-ийн тоймч Г.Идэрхангай ярилцлаа.
Ж.Дамдинжав: Лондоны металын бирж дээр анх удаа цэвэр зэс зарж байлаа
Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.
Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм.
Т.Отгонбаяр: Манай онцлох бүтээгдэхүүн нь шатахуун, түлшний хангамжийн автоматжуулалт, менежментийн систем
Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэргүүлэгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
Х.Наранхүү: Засгийн газар IPO хийж чадаагүй ч бэлтгэл ажлыг нь гүйцээх хэрэгтэй
Монгол Улсын ХХ зууны бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг 2000-2007 онд хашсан, УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн үзэл бодол, байр суурь, уул уурхайн салбарт жинтэйд тооцогддог. Тэрээр өдгөө төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой ордын төрийн мэдлийн хувьцааг олон улсын бирж дээр анх удаа гаргах ажлыг гардан удирдаж байгаа юм. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани дээр үүсээд буй асуудлаар Х.Наранхүү захиралтай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Б.Лакшми: Аль ч талаас харсан хамгийн том хүндрэл хараахан ирээгүй байна
Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг төсөвт мөн суулгасан.
Л.Амар: Активын удирдлагын компанийг байгуулснаар банкууд шинээр зээлийн эргэлттэй болно
Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
Ч.Ганхуяг: Банкны зээлийн хүү бол монголчууд бидний улс төрийн сонголтын тусгал
Эдийн засагт гүн гүнзгий нөлөөтэй хямрал дагуулах эрсдэл үүссэн. Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бүхий л тогтсон сувгийг эвдэж, хөл хорио тогтоосон нь хүн амын орлогод тэр чигээр нь сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд банкуудын зээлдэгчдийн зээлээ төлөх чадвар буурч, банкуудын орлого, нөөц хумигдана. Гадаад валютын ханш чангарч, төгрөг улам бүр суларч, худалдан авах чадвараа алдана. Төр засгаас эхний шатны арга хэмжээнүүдээ зарласан. Санаа нь сайхан байвч хэрэгжүүлэх шатандаа асуудал, будлиан үүсч, бухимдалтай байгаа нийгмийн сэтгүүл зүйд дарь нэмсэн л явдал болсон. Төрөөс дараа дараагийн арга хэмжээнүүддээ илүү сайн менежмент хийх зайлшгүй шаардлагатайг харуулсан байх. Банкны зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг өөрчлөх, үүнийг дагаад байгуулах эрсдэлийн сангийн хэмжээг бууруулах талаар зарласан боловч яг цаана нь ямар нөөц, эх үүсвэр гаргаж өгч байгаа, түүнийгээ хэрхэн дамжуулах тал дээр асуудал бүрхэг байсаар байна.
Б.Лхагважав: “Шадар гурван цэрэг”-т хадаг барихаа больсон цагт уул уурхайд зөв хөрөнгө оруулалт орж ирнэ
Юуны өмнө, The Mongolian Mining Journal сэтгүүлд ярилцлага өгч буйдаа баяртай байна. Уул уурхай, эдийн засгийн салбарын бүтэн арван хоёр жилийн түүхийг бичиж, үлдээж яваа танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.
Монголын эдийн засгийг үнэндээ уул уурхайгүйгээр ярих боломжгүй. Экспортын 80 гаруй, импортын 60-70 орчим хувь энэ салбараас хамааралтай. Түүхий эд, тоног төхөөрөмж, шатах тослох материал, эрчим хүч гээд 1 тэрбум гаруй ам.долларын хэрэглээ уул уурхайд бий. Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед ЗХУ-ын 9 тэрбум ам.долларын өр тэглэгдэж байсныг Та санаж байгаа байх. Чухамдаа 2004 он бол хөрөнгө оруулалт зах зээлийн дүрмээр орж ирсэн шинэ үеийн эхлэл байлаа. Өнөөдрийг хүртэл ДНБ тоон дүнгээрээ 11 дахин өссөн байна. Бараг 11.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бүхэн уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаас эхлээд бүх зүйлтэй холбогддог.
Б.Мөнхтөр: Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг бид олон жил судалсан
Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?
Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
Я.Бат-Ирээдүй: Дэлхийн хурдацтай эдийн засагтай хөл нийлүүлэн алхъя гэвэл бид өөрсдөө хөгжих ёстой
Монголын Геологийн холбооны VI чуулган өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын шийдвэрээр геологич Я.Бат-Ирээдүйг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Геологийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтэнтэй MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
Би геологийн салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид мэргэжлийнхээ дагуу ажиллаж ирсэн. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн хүндхэн жилүүдэд ч өөрийн мэргэжлээрээ үнэнч зүтгэж ирсэн хүмүүсийн нэг гэж хэлж болно.
Б.Өлзийбаяр: “Салхит”-ын бонд нь санхүүгийн зах зээлийн эрүүл тогтолцоог эвдэх гаж үзэгдэл
Салхитын ордод бонд гаргах тухай төр засгийн шийдвэрийг Та хэрхэн харж байгаа вэ?
Төрийн, хувийн өмчтэй ялгаагүй аливаа компани үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох зорилгоор бонд гаргадаг. Компанийн бонд гэдэг бол зарчим юм. Санхүүгийн зах зээл тодорхой дүрэмтэй. Одоо ил болсон ТЭЗҮ-ээс харахад Салхитын ордыг 7 жил ашиглах үйл ажиллагааны ашиг байтугай орлого нь тэтгэврийн зээлийг тэглэж хүрэхгүй байна. Ийм ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор бонд гаргах нь санхүүгийн зах зээлийн зөв, эрүүл тогтолцоог эвдэж буй. Санхүүгийн зах зээлд байж боломгүй этгээд, гаж үзэгдэл юм.
А.Пүрэв: Газрын тосны салбарын хувьд эрх зүйн орчин хангалттай бүрдсэн
The Mongolian Mining Journal /2019.010/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан Ахлах шинжээч (PhD), Монгол Улсын зөвлөх инженер А.Пүрэвтэй салбарт шинээр хэрэгжиж байгаа бодлого, төлөвлөгөөний талаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Газрын тосны тухай хуулийг 2014 онд шинэчлэн найруулснаас хойш салбарын бодлого батлагдсан. Ярилцлагаа эндээс эхлүүлье?
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь 2017 он хүртэл мөрдөх Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлж, салбарын олон асуудлыг зохицуулахад чиглэсэн. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хоёр жилийн дараа буюу 2016 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсан юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу газрын тосны салбарын бодлогыг боловсруулж, батлуулах үүрэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ногдсон.
Б.Өлзийбаяр: Хөрөнгийн зах зээлийг уул уурхайтай уялдуулснаар төрийг хянаж, баялгийг тэгш хүртээнэ
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбар болон хөрөнгийн зах зээлтэй уялдаатай хөгжүүлэх талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны (МҮЦАЭХ) Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяртай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг Та хэрхэн харж байна вэ?
Монгол Улс мөнгөний хомсдолтой орон. Банкны хүү өндөр байгаа нь зах зээлийн тогтолцоо, мөнгөний эрэлт нийлүүлэлтээс хамаарч байгаа юм. Эрэлт байгаад нийлүүлэлтээ гүйцэхгүй бол аливаа үнэ өсдөг. Эрэлтээ хангахын тулд эдийн засагт мөнгө цутгах ёстой. Зээл, санхүүжилт хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байж эдийн засгаа тэтгэж, хөгжинө. Манай улсын эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл, зүрх нь уул уурхай, судас нь зах зээл, цус нь мөнгө юм. Цусаар хангаж чадахгүй бол эд эрхтэний хэвийн ажиллагаа алдагддаг шиг өнөөдөр Монгол Улсын эдийн засаг “өвдсөн” байна.
Хүлэмжийн хийг бууруулах сорилт нь уурхайчдад боломж авчирна
Уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлсэн улс орнуудыг Канад улс тэргүүлдэг. 1935 онд байгуулагдсан “Канадын уул уурхайн ассоциаци”-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бэн Чалмерс есдүгээр сард Монголд хүрэлцэн ирж “Тогтвортой уул уурхай” санаачлагыг танилцуулсан юм. Энэхүү санаачлага нь компаниудад үйл ажиллагааны гүйцэтгэлээ байгаль орчны хувьд бодитоор сайжруулах боломж олгодгоороо онцлогтой ажээ. Байгаль орчны хувьд анхаарах нь компанийн эдийн засгийн үр ашгийг ч дээшлүүлэх боломжтойг тэрбээр тайлбарлав. Ингээд түүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт уг санаачлагын талаар болон бусад асуудлаар ярилцлаа.
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь уул уурхайн салбарт улам бүр чухал болж байна. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт энэ асуудал хараахан анхаарлын төвд ороогүй гэж хэлж болно. Компаниуд цаашид энэ чиглэлд юуг анхаарч ажиллах хэрэгтэй вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд уул уурхайн салбар анхаарал хандуулах учиртай нь эргэлзээгүй хэрэг.
П.Ганхүү: Эрдэс баялагтаа суурилсан томоохон группийн хэлбэрээр төрөлжинө
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
“Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд таван жилийн стратегиа шинэчлэн баталсан. Ойрын таван жилд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулна уу? Уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөхөд хамгийн түрүүнд хийгдэх ямар ажлууд байна вэ?
“Эрдэнэс Монгол” 2019-2023 оны стратегийг уул уурхайн салбарт төрөөс баримталж буй хөгжлийн зорилт, бодлого хөтөлбөртэй уялдуулж баталсан. Ерөнхий агуулгаараа бол уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болсноор эдийн засгийн өсөлт бодитой нэмэгдэх хандлагатай учраас ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байх нь компанийн тэргүүн зорилго болоод байна.
Г.Амартүвшин: Улс төрөөс хараат бус байж Хөгжлийн банк амжилттай ажиллана
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ?
Миний бие энэ албанд томилогдон ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк удаадаг, зээлийн хүсэлт хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм.
РэдПаф Монгол: Туршлага бол уурхайг зөв хөдөлгөх хүч юм
“Оюутолгой” төслийг гүний уурхайгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Тэгвэл гүний уурхайн туслан гүйцэтгэх ажлыг “Рэдпаф Монгол” компани сүүлийн 15 жил амжилттай гүйцэтгэсээр ирснийг бүгд мэднэ. Энэ бүх амжилтын цаана “Рэдпафийн бүргэдүүд” байдаг гэж уурхайчдаа магтан хэлж, тэднийхээ овог нэрийг цээжээр дурдах энэ эрхэм бол тус компанийн Дэд захирал Б.Баярцэнгэл юм. Тэрбээр компанийг үүсэн байгуулагдахад жолоочийн албан тушаалаас гараагаа эхлэн эдүгээ удирдлага болох хүртлээ дэвшин ажиллажээ. Түүний ажил бол компанийн бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаардаг хариуцлагатай алба юм. Компанийн гаргасан амжилт болон цаашдын хийж бүтээхээр төлөвлөсөн ажлынх нь талаар энэхүү эрхэмтэй ярилцлаа.
Мэрик Цала: Дэлхийн уул уурхайн конгрессын дараагийн хурлыг 2022 онд Монголд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна
Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Ерөнхийлөгч, профессор Мэрик Цала, Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жэсик Скиба нар Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн урилгаар наймдугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийж, уул уурхайн тэргүүлэх үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол нүүрс” ассоциаци зэрэг байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлжээ.
Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, доктор Б.Бат-Очир “ДУУК-тай хамтран ажиллах нь Монгол Улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжилд ихээхэн чухал. НҮБ-д бүртгэлтэй, 1958 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь уул уурхайн салбарын технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог бизнесийн бус байгууллага” хэмээн уулзалтын үеэр тодотголоо.