Ярилцлага
“Build Mongolia-2022”-ыг илүү өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулна
“Build Mongolia” буюу “Монгол бүтээн байгуулалт-2022” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн. Харилцан уялдаатай барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудыг нэгэн дээвэр дор нэгтгэж, эдгээр салбарт нэвтэрч байгаа шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг танилцуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Манайд барилга, уул уурхайн үзэсгэлэнгүүд болдог боловч эрчим хүч, зам, хүнд үйлдвэрийн салбаруудын үзэсгэлэн тогтмол болдоггүй.
Н.Удаанжаргал: ТЗ-ын огтлолцлын цэгийг тохирлоо
Далайд гарцгүй орны хувьд эрдэс баялгаа экспортлоход дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Засгийн газрын хуралдаанаар /2021.11.17/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг тохирсон юм. Удтал хүлээлгэсэн уг тохиролцоо болон төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.
Н.Тавинбэх: Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь бидний нэг том зорилт
Эрчим хүчний салбар хүндхэн сорилттой жилүүдийг туулж байна. Ковид-19 эрчим хүчний салбарт тодорхой нөлөө үзүүлж буй нь мэдээж. Цар тахлын энэ үед иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газар цахилгаан, дулааны үнийг хэрэглэгчдийн өмнөөс төлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ нь эрчим хүчний салбарын ачаалалд нөлөөлөхүйц шийдвэр байсан. Өнөөдөр эрчим хүчний ачаалал хэр байна вэ?
Сэтгүүлийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилдээ 4-6%-ийн өсөлттэй. Цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээ 2020 онд 8,850.5 сая кВт*ц байсан, үүний 80.7%-ийг дотоодын үйлдвэрлэл буюу дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр, дизель станцын үйлдвэрлэл, 19.3%-ийг импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ эзэлж байна. 2020 онд төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1308 МВт хүрсэн бол 2021-2022 оны өвлийн их ачааллын үед 1371 МВт хүрэх төлөвтэй байна.
Б.Лхагважав: Хөрөнгө оруулалтын, Иргэний, Эрүүгийн хуулиуд хэрхэн өөрчлөгдөхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна
2012 оны аравдугаар сарын 25-нд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үр өгөөжийн шилжүүлэг явагдаагүй. Харин энэ хуультай холбоотойгоор хэд хэдэн хүнийг шоронд явуулсан. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд нар. Үүнийг хүмүүс мэддэггүй юм. 2011 онд Монголын эдийн засаг 17%-иар өссөн. Үүний дараа 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болж, Засгийн эрх солигдсон. Удалгүй мөн оны наймдугаар сараас уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж эхэлсэн. Ингээд шинээр бүрдсэн Засгийн газар Оюутолгой, Тавантолгойн төслийг зогсоосон. Үүний улмаас 2012 оны аравдугаар сард дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан хөрөнгө оруулалт 100 сая ам.доллар болтлоо унасан.
Г.Оюунболд: Түүхий эдийн хэджингийн боломжийг одоо л ашиглах цаг
Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг хаах шийдлүүдийн нэг, санхүүгийн хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлэн ажиллаж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” /“Blue Sky Securities UTSK”/ компанийн ТУЗ-ийн дарга Г.Оюунболдтой MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Уул уурхайн салбарыг сонгосон учир шалтгаанаас ярилцлагаа эхэлье.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар нь уул уурхай. Түүхий эдийн зах зээлийн савалгаа, ханшийн хэлбэлзлийн нөлөөгөөр манай эдийн засаг тун эмзэг. Тиймээс уул уурхайн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгаалахад хэджинг шийдэл илүү тохиромжтой юм.
Х.Батжаргал: Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц шинэчлэл эхэлж байна
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулагчдын санал гомдлын нэгдсэн сан, уул уурхайгаас гадна ямар салбаруудад хөрөнгө оруулалтыг татах боломжтой талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчны талаар ярилцлагаа эхлэе.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг тус тус батлан мөрдөж байсан.
Б.Батхүү: Супер циклийг угтаж зэсийн бэлтгэгдсэн ордуудын төсөлд хувийн хэвшлийнхнийг оруулах хэрэгтэй
Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж байгаа хэмээн тодорхойлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд уг бодлого, чиглэлийн хүрээнд уул уурхайн хөгжлийн шат дамжлага, иргэн бүрт хүрэх үр өгөөжийг харуулсан загвар схемийг тодотгон тайлбарлаж буй. Тухайлбал геологи хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн дарааллаар уул уурхайг зөв зохистой хөгжүүлснээр баялаг эзэндээ очих юм. Супер цикл ирж буй энэ цаг үед бодлого тодорхойлогчид юунд илүүтэй анхаарал хандуулбал зүйтэй талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Б.Элбэгзаяа: Уул уурхайн салбарын шинэчлэлийг хөндөх цаг болсон
Эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөрөнгө оруулалт болоод тусгай зөвшөөрөл, алтны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Эдийн засгийн өнөөгийн хүнд цагт уул уурхайн салбар тогтвортой байхын ач холбогдлын талаар яриагаа эхэлье. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
2020 онд уул уурхайн салбар ДНБ-ий 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг тус тус бүрдүүлсэн. Тухайн жил Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөгт хүрч 2019 оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 13.6%-иар буурсан. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4%-иар буурсанд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөллөө.
Т.Батаа: “Степ голд” бол ил тод, нээлттэй монгол компани
Уул уурхайн салбарт тэргүүлэх үнэт метал үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байгаа, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” ХХК энэ оны хоёрдугаар улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, IPO гаргахаар төлөвлөж байна. “Степ Голд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаатай “The Mongolian Mining Journal”-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
“Степ Голд” компанийн гаднаас татан төвлөрүүлсэн санхүүжилт Монгол Улсад хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал, цалин, татвар, гэрээт ажлын төлбөр зэргээр шингэдэг
“Степ Голд” компани үүсэн байгуулагдсанаасаа (2016 он) хойш хоёр жилийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байлаа. Энэхүү амжилтын тухай ярилцлагаа эхэлье.
Жереми САУТ: Бидний амжилт салбарын бусад компанийг урагшлахад түлхэц болоосой гэж боддог
Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.
Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.
Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.
Х.Алтай: Гадны биржид бүртгэлтэй компаниудын давхар бүртгэлтэй болох сонирхлыг нэмэгдүүлнэ
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай дотоодын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн биржийн давхар бүртгэлийн талаар MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг ярилцлаа.
“Топ-20” индекс шинэчлэгдэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөг хүрлээ. Хөрөнгийн захын идэвхжилд юу нөлөөлсөн гэж Та үзэж байна вэ?
Он гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд идэвхижлээ. Үүнийг хэд хэдэн суурь шалтгаантай гэж харж байна. Хадгаламжийн хүү буурсан, харилцах дансанд хүү тооцохгүй болсон зэргээс шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүд банкинд хадгалж буй мөнгөөрөө өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол үүсч эхэллээ. Үүний тодорхой хэмжээ нь хөрөнгийн зах зээл рүү орж ирснээр энэ идэвхжилд нөлөөлж байна.
Монголбанк: Алт олборлогчдод олгох зээлийн санхүүжилт үргэлжилнэ
2020 онд Монгол банк 23.6 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2%-иар нэмэгджээ. Энэ нь манай улсын импортын 11 сарын хэрэгцээг хангахуйц дүн юм. Энэ онд Төв банкнаас үнэт метал худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилтын талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг тодрууллаа.
Өнгөрсөн онд алт тушаалтыг эрчимжүүлэх ямар ажлууд хийсэн бэ? Алт тушаалт нэмэгдсэн гол хүчин зүйл юу байв?
Монголбанк 2020 онд нийт 23.6 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийсэн.
Г.Манлайжав: Хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцож ураны салбарт хөрөнгө оруулах эсэхээ шийддэг
Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжавтай The Mongolian Mining
Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарыг Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас анх удаа зохион байгууллаа. Цөмийн техник, технологийн хэрэглээ манай олон салбарт нэвтэрч, үр өгөөжөө өгч байна. Монгол Улс хэдийнээс цөмийн энергийн салбарыг хөгжүүлж эхэлсэн юм бэ?
Үндэсний семинарт цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 49 байгууллагын 172 төлөөлөл оролцож, цөмийн технологийн хэрэглээ, ололт амжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн харилцан мэдээлэл солилцлоо.
Н.Дорждарь: Баялгийн сангийн хөгжилд улс төрийн зөвшилцөл чухал
Эхлээд бид хэдий хэмжээний мөнгөний тухай ярьж байгаагаа ойлгох учиртай. Манай улсын эдийн засаг 13 тэрбум ам.доллараар илэрхийлэгддэг. Эдийн засгийн 30-аад хувь нь уул уурхайн салбараас шууд хамааралтай. Ирээдүйн өв санд 1 их наяд хүрэхгүй төгрөг байгаа гэж бодъё. 2021 оны төсөвт уг санд нэмж 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Тэгэхээр ирэх оны эцсээр Ирээдүйн өв санд 2 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ. Жил бүр 1 их наяд төгрөг санд хуримтална гээд өөдрөгөөр тооцоход 2030 онд 10 их наяд төгрөг буюу 3.5 тэрбум ам.доллар Ирээдүйн өв санд цугларна гээд тоймлон зураглаж болох юм.
Т.Мөнхбаяр: Улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрүүдийн нэг нь “Эрдэнэс Силвер Ресурс”
Салхитын мөнгөний уурхайн үйл ажиллагааны талаар “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяртай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хэрэгжүүлж байгаа гол ажил, төслүүдийнхээ талаар танилцуулна уу?
“Эрдэнэс Силвер Ресурс” нь 2019 оны зургадугаар сард 100% төрийн өмчит, “Эрдэнэс Монгол” группын охин компани хэлбэрээр байгуулагдсан. Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 34%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Энэ утгаараа улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрүүдийн нэг нь манай компани байх болно.
С.Болд: Хямралын үед иргэдийн бодит орлого, ажлын байрыг хамгаалах шаардлагатай
Эдийн засгийн нөхцөл байдал, хандлага, цар тахлын үед бусад улс орны хэрэгжүүлж буй бодлого, Үндэсний баялгийн сан байгуулах тухай болон цаг үеийн сэдвээр Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болдтой The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
Эрдэс баялгийн орлогыг зүй зохистой удирдах хууль эрх зүйн орчин Монгол Улсад хангалттай бүрдсэн. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг хангаж бодит гүйцэтгэл гаргадаг байх, хуульд заасны дагуу хуримтлалын сангуудыг мөнгөтэй болгох эерэг, тогтвортой орчинг бүрдүүлэх асуудалд түлхүү анхаарах хэрэгтэй.
Г.Ёндон: Уул уурхайн салбар хөгжлийн дараагийн шатандаа орох цаг болсон
Салбарын яамны бодлого чиглэл, өнөөдөр өрнөж буй үйл явдлууд болон хийхээр зорьж байгаа ажлуудын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Тэрээр уул уурхайн салбарт олон жил “чанагдсан” туршлагатай мэргэжилтэн бөгөөд уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын Зөвлөх инженер, докторын зэрэгтэй. Сайдын албанд томилогдохоосоо өмнө Монголын Маркшейдерийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Сүүлийн үед Та салбарын хүрээнд олон талт төлөөлөлтэй уулзалт хийж байна. Ямар ямар саналыг түлхүү тавьж байна вэ, шийдвэрлэх боломжтой юу?
Сайдын албан тушаалд томилогдсоноос хойш хэд хэдэн үндсэн ажилд гол анхаарлаа хандуулсан. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл боловсруулах ажил дээр яамны нийт хамт олон маань цаг хугацаа, сэтгэл зүтгэл, санаачлага гарган хамтран ажилласан.
С.Баяржаргал: Орон нутгийн уурхайнуудад бодлогын тогтвортой байдал хэрэгтэй
Орон нутгийн нүүрсний уурхайнуудад ашиг орлого олох нь чухал биш, иргэддээ хамгийн хямд үнэтэй нүүрс нийлүүлж, өвлийн хүйтнийг өнтэй давахад нь бүх талын боломж нөөцөө дайчлан ажилладаг нийтлэг тал бий. Тэд элдэв улс төржилт, нийгмийн хийрхэл шуугианаас холхон даруухан хөдөлмөрлөдөг. Орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, нийгмийн болоод хариуцлагатай уул уурхайн зарчмаа туг болгон олон олон ажлыг өрнүүлдэг. Эх оронч хэмээгддэг тэдгээр уурхайн нэгэн төлөөлөл “Хар Тарвагатай”-н уурхайн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхийг зорьсон юм. “Хар Тарвагатай” ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баяржаргалыг The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай The Miner буланд урьж ярилцлаа.
Ц.Мөнхцэнгэл: Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тоонд алт хэмээх үнэт металл орох ёстой
Эрдэс баялгийн салбарын төрийн бодлогын түвшинд зохицуулах Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг /2014-2025/ УИХ-аар батлаад зургаан жил болж байна. Уг баримт бичгийн хэрэгжилт дэд хөтөлбөрүүдээр дамжин илрэх учиртай. Тэгвэл одоогоор батлагдсан ганц хөтөлбөр нь “Алт-2” бөгөөд 2017 оны эцсээр 76.59%-ийн хэрэгжилттэй гэж салбарын яам дүгнэж байжээ. Хэдийгээр хэрэгжилт ийм дүнтэй байгаа ч 2020 онд алт олборлолтын хэмжээг 25 тонн хүргэх зорилтыг “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан. Хэрэв Гацууртын ордыг ашиглалтад оруулсан бол энэ дүнгээс ч давж биелэхээр байлаа хэмээн шинжээч Ц.Мөнхцэнгэл ярьж байна. Тэрээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газраар батлуулах хүртэл ажилласан салбарын яамны голлох мэргэжилтнүүдийн нэг юм. Түүнтэй The Mongolian Mining Journal-ийн тоймч, сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.