Эдийн засаг
Дэлхийн банк: Монголын өсөлт зөвхөн нүүрснээс хамаарахгүй
Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд болон ирэх онуудад өнгөрсөн оныхоос илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна.
ОУВС: Монгол улсын өрийн цаашдын төлөв сайжирсан
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн гуравдугаар үнэлгээг 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж баталлаа.
Банкны активын чанарын үнэлгээний дүн гарлаа
Банкны активын чанарын үнэлгээ 2016 он буюу улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд амаргүй үеийн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэгдсэн бөгөөд 2017 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гуравдугаар улирлын байдлаар тохируулга хийгдсэн болно.
Нүүрсний экспорт оны эхэн сард 24%-иар буурав
Үндэсний статистикийн хороо 2018 оны нэгдүгээр сарын статистикийн мэдээллийг гаргалаа. Оны эхний сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 785 сая ам.доллартай тэнцлээ. Үүнд экспорт 423.8 сая доллар, импорт 361.1 сая ам.долларыг эзэллээ.
ҮСХ: Нүүрсний экспорт аравдугаар сард өсөлттэй гарав
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний арван сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.5 тэрбум ам.доллар, экспорт 5.2 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарав.
Монголын банкны салбарын шинэчлэлийн эргэн тойронд
Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулганы “Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хуралдаанаар Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ болоод хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
ОУВС -гийн ээлжит санхүүжилтүүд хойшилсоор
Олон улсын валютын сан (ОУВС) Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн (Extended Fund Facility) хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ Захирлуудын зөвлөлдөө танилцуулснаар цаашдын хэрэгжилтээ тодорхойлоод явах ёстой.
Дэлхийн банк: Монголын өсөлт хасах үзүүлэлтээс нэмэх болов
Дэлхий банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус банк Монголын 2017 оны өсөлтийн төлөв -0.2%-тай байна гэж тооцож байсан бол аравдугаар сарын тайланд өсөлтийг 2.8%-тай байна гэж тэмдэглэжээ.
АХБ: Монгол улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 4% байна
Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалахын зэрэгцээ гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломж байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас гаргасан шинэхэн тайланд дурджээ.