Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Саарал жагсаалт: Эдийн засгийн ээлжит “сорилт" УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, төсөв батлах гээд чамгүй бодлогошрох зуур Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон тухай мэдээ тэднийг цочоож орхив. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг мэдээг аравдугаар сарын 18-нд зарласан юм. ФАТФ  нь дэлхийн санхүүгийн системийг мөнгө угаалт, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй холбоотой аливаа санхүүжилтээс хамгаалах үндсэн зорилготой, өдгөө 30 жилийн нүүрийг үзээд буй Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. Өмнө нь 2013 оны зургадугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орж байсан үетэй харьцуулахад энэ удаад нийгэм даяараа бухимдацгааж буй нь монголчуудын санхүүгийн ойлголт   өндөр болсныг тод харуулав. Өмнөх удаагийн “Саарал жагсаалт”-ын дуулиан тухайн үед “Оюутолгой” төслийн өргөтгөл шатны бүтээн байгуулалт зогссон тухай “Рио Тинто”-гийн мэдэгдэлд дарагдсан байж ч болох юм. Удалгүй эдийн засаг буурч, 2016 оныг дуустал үргэлжилсэн билээ. 
 “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцлээ Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд чиглэдэг. 
ҮСХ: Зэсийн экспорт 4.5%-иар буурлаа Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.
Сангийн яам: 2019 онд нүүрсний экспортын төлөвлөгөө 2-3 сая тонноор тасалдах эрсдэлтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр Сангийн яам ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонн, харин зэсийн баяжмалынхыг 175 мянган тонн, алтны экспортыг 2 тонноор тус тус бууруулж тооцсоныг онцоллоо. Харин төмрийн хүдрийн экспортын хэмжээг багагүй хэмжээгээр нэмэгдүүлж тооцжээ. 2020 оны эрдсийн ханшийг төсөвт тооцоолохдоо зэсийн үнийг бууруулж, алт, төмрийн хүдрийн ханшийг урьдны тооцооллоос нэмэгдүүлж тогтоосон байна. Харин нүүрсний ханшийг хэвээр хадгалахаар төлөвлөжээ.
Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
ҮСХ: Төмрийн хүдрийн экспорт 72%-иар өсөв Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
Монголбанк эхний долоон сард 7.5 тонн алт худалдан авлаа Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
Монголын нүүрсний экспорт 21%, зэсийнх 12%-иар өсөв Эрдсийн экспортыг орлогоороо тэргүүлж буй нүүрсний экспорт оны эхний дөрвөн сарын байдлаар 963.5 сая ам.доллартай тэнцэж, 21.1%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр мөн хугацаанд 11.45 сая тоннд хүрсэн нь 10.9%-иар нэмэгдсэн байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 3.65 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сарынхаас 74 мянган тонноор буюу 2%-иар буурсан үзүүлэлт боловч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5%-иар өссөн байна.
Монголбанкны алт худалдан авалт өсөлттэй байна Он гарсаар буюу энэ сарын 6-ны байдлаар Монголбанкны алтны нийт худалдан авалт 2.4 тоннд хүрсэн байна. Эхний дөрвөн сарын үзүүлэлтээр, нийт алт худалдан авалт 1.9 тоннд хүрээд байсан юм. Өөрөөр хэлбэл эхний улиралд алт тушаалт удаашрах хандлагатай байсан ч дөрөвдүгээр сараас эргээд өсч, өнгөрсөн оны түвшин рүү ойртож эхэллээ.
Монголбанк: Хууль батлагдсанаас хойш алт тушаалт өсөв Он гарснаас хойш буюу энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48%-иар буурсан үзүүлэлттэй байна.
“Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал боллоо Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” эрдэм шинжилгээний хурал “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн хүрээнд өнөөдөр  “Новотел” зочид буудалд зохион байгуулагдлаа. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарт хийгдсэн томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. 95 жилийн ойг угтан Монгол банкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллажээ. Тухайлбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын их эзэнт улсын мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал бүтээл, “Монгол банк 95:Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого:сорилт, сургамж, асуудал 1911-1918” зэрэг ном, бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
Эдийн засгийн өсөлтийг хадгалах сорилт тулгарна 2018 онд Монгол Улсын эдийн засаг 6.9%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Экспорт, хөрөнгө оруулалт бүгд өсч 2014 оноос хойших хамгийн өндөр эдийн засгийн өсөлт тохиосон нь шинжээчдийн тооцоолж байснаас давж чадлаа. Гэхдээ эдийн засгийн шинжээчдийн царай тийм ч өнгөтэй харагдахгүй байгаа нь энэхүү өсөлт гагцхүү зэс, нүүрсний “цоройлт”-оос эхтэй байсан гэдгийг батлан хэлэх шиг. Төр засаг аливаа амжилт сайн үр дүнг гагцхүү өөрийн сайнтай холбож тайлбарлах дуртай байдаг талтай. Гэвч үүнийг Олон улсын валютын сан өсөлт чамгүй сайн байсан ч эрдэс түүхий эдээс хэт хамааралтай хэвээр байгаа шүү хэмээн асуудлыг соёлтойгоор тайлбарласаар хөтөлбөрийн талаас илүүг нь бид хэдийнэ өнгөрүүлчихсэн сууна. 
Г.Занданшатар хөрөнгө оруулагчидтай уулзлаа Монголын Бизнесиин Зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. “Шангри Ла” зочид буудалд (3 сарын 4)  зохион байгуулагдсан  тус  уулзалтад хөрөнгө оруулагчид олноор хүрэлцэн ирсэн байв.
Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.
ҮСХ: Нүүрсний экспорт сарын дүнгээр 11.7%-иар буурав Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 41.6%-иар өссөн байна.
Уул уурхайн салбарын өсөлт 2024 оноос хойш огцом буурна Монголын эдийн засаг, төсвийн урт хугацааны суурь төлөв, ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн нөлөөг харьцуулсан байдлаар танилцуулсан байна. 2017 онд анхны тайланг танилцуулах үед эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бол өнгөрсөн онд бүх үзүүлэлт сайжирчээ. Гэхдээ санаа амрах болоогүйг тайлангийн үзүүлэлтүүдээс харж болно.
Эрдсийн экспорт 6 тэрбум доллар давж дээд амжилт тогтоов Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны байдлаар 12.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх 2017 оныхтой харьцуулахад 22.3%-иар өссөн байна.
Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелэв Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25%-иар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна.
2018: Монголбанк 22 тонн алт худалдан авав Монголбанк 2018 оны хэмжээнд нийт 22 тонн алт худалдан авснаа мэдэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5%-иар өссөн үзүүлэлт юм.
ҮСХ: Нүүрсний экспорт сарын дүнгээр 38%-иар буурав Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний 11 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум ам.доллар боллоо.
10 11 12 13 14 15 16