Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Монголын нүүрсний экспорт шинэ дээд амжилт тогтоолоо Эрдсийн экспортын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн есдүгээр сард нүүрсний экспортын үзүүлэлт огцом өссөн байна. Сарын дүнгээр авч үзвэл есдүгээр сард 4.65 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 2019 оны наймдугаар сард 4.12 сая тонн нүүрс экспортолсон нь дээд үзүүлэлтэд тооцогдож байсан юм. “Ногоон гарц” түр журмыг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр нүүрсний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болсон билээ. Хэдийгээр есдүгээр сард нүүрсний экспорт огцом өссөн ч оны нийт дүнгээрээ нүүрсний гадаад худалдаа 19.8 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 31%-иар доогуур байгаа юм. Орлогын дүнгээр нүүрсний экспорт 1.47 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 960 сая орчим ам.доллар буюу 39.4%-иар бага байна.
Дэлхийн банк: Монголын инновацийн түвшин буурах болсон Дэлхийн банк  “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” (Mongolia Mines & Minds) тайлан боловсруулан гаргасан тухайгаа есдүгээр сарын 17-нд олон нийтэд танилцуулсан бол өчигдөр (2020.10.06) төр, иргэний нийгмийн байгууллага, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. “Уул уурхай ба оюун ухаан” тайлангийн гол агуулга нь уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн хажуугаар бусад үндсэн чухал салбараа Монгол Улс хэрхэн авч явах тухай юм. Өөрөөр хэлбэл,  энэхүү судалгааны гол зорилго нь манай улсын өсөлтийг том зургаар үнэлэх явдал байсныг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.
ERI: Баялгийн санд 2040 онд 24.4 их наяд төгрөг төвлөрнө “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага - 2020” хурал өнөөдөр боллоо. ERI буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс (ЭЗСЭШХ) жил бүр зохион байгуулдаг хурал энэ удаад цар тахлын улмаас хойшилж есдүгээр сард зохион байгуулагдаж байна. Хурлаар Баялгийн сангийн эдийн засагт үзүүлэх нөлөө, Уул уурхайн бирж байгуулах боломж, ГШХО-ын судалгааны тойм, Тогтвортой хөгжил ба уул уурхай, Японы уул уурхайн түүх зэрэг сэдвээр илтгэл сонсголоо. Энэ дундаас Баялгийн сангийн асуудал хамгийн их анхаарал татаж байна.Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын ханшийн хэлбэлзэлтэй үед Монгол Улсад төсвийн тогтвортой байдлыг хангах “Төсвийн тогтворжуулалтын сан”, уул уурхайн салбарын орлогыг ирээдүй хойч үедээ тэгш хуваарилах “Ирээдүйн өв сан” зэрэг баялгийн сангуудыг байгуулсан билээ.
Дэлхийн банк: Монголын эдийн засгийн өсөлт 2021-2022 онд 5%-иас давах төлөвтэй Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд дунджаар ДНБ-ийнхээ 5%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, айл өрхүүдийг дэмжих, аж ахуй нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Энэ тухай Дэлхийн банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа (2020.09.29) тэмдэглэсэн байна. Өмнө нь ДНБ-ийнхээ нэг хүрэхгүй хувийг нийгмийн хамгааллын хөтөлбөртөө зарцуулдаг байсан зарим улсуудын хувьд уг зардлыг нэмэгдүүлэх боломж хомс байгаа юм. Иймд эдгээр хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх тохиолдолд төсвийн орлогын бааз суурьт дарамт үзүүлэх эрсдэлтэй байна. Цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар сурагчдын бодит түвшинд суралцах хугацаа 0.7 жилээр богиносох, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр дөрвөн хувиар буурч болзошгүй байгаа ажээ.
600 сая ам.долларын “Номад” бонд хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулна Засгийн газар болон Монголбанк хамтран ажиллаж гадаад зах зээлээс “Номад” нэртэй 5.5  жилийн хугацаатай 600 сая ам.долларын бонд амжилттай босгосныг Сангийн сайд  Ч. Хүрэлбаатар өнөөдөр мэдээллээ. Уг бонд нь 5.125%-ийн хүүтэй гарсан нь хүүгийн төлбөрийн дарамтыг харьцангуй багасгаж буйг сайд онцоллоо. Тэрбээр энэхүү бондоос орж ирэх мөнгийг ирэх онуудад төлөгдөх 1.5 тэрбум ам.долларын бондын өрийг төлөхөд зарцуулна гэдгийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл шинэ бондын мөнгө Монголд орж ирэхгүй. Өмнөх өндөр хүүтэй бондыг дарах байдлаар зарцуулагдана. Гол ач холбогдол нь хүүгийн төлбөрийн дарамт буурах юм. 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.872%-ийн хүүтэйгээр босгосон бөгөөд уг бонд ирэх онд төлөгдөх хуваарьтай байсан. Мөн 2022 онд “Чингис” бондын 5.125%-ийн 1 тэрбум ам.долларыг төлөхөөр байв.  
Монголбанк: Алт худалдан авалт энэ онд 20 тонноос давна Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч  он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
Таашгүй сорилтыг сөрөх эрдсийн боломж Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсвийн тодотголын төсөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” компаниас татварын урьдчилгаа авах байдлаар төсвийн орлого дайчлах нэг удаагийн онцгой арга хэмжээ авах тухай “сийрүүлжээ”. Эндээс байдал сайнгүй гэж ойлгогдоно. Гэхдээ өөр зүйл ч бас бий. Эдийн засгийг КОВИД-19-ийн үед ганхуулалгүй авч үлдэхээр шинэ Засгийн газар шамдаж эхэлсэн нь 2020 оны төсвийн тодотголын төсөлд зарим нэг нааштай мэдээлэл багтаах сөхөө олголоо. Төсвийн тодотголыг наймдугаар сарын 14-нд Засгийн газар УИХ-д өргөн барьж, сардаа багтаан  баталсан. Цар тахлын үед эдийн засаг өсөх бус  огцом буурч, оны эхний хагаст төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасран  төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрч  тодотголын төслийг яаравчлахаас аргагүйд хүрсэн. Гэхдээ бүх зүйл тийм ч муу байгаа юу гэвэл үгүй. Бидэнд сонсохуйц таатай мэдээлэл бий. Цаашид ч сонсогдох төлөвтэй. Тэр нь эрдсийн зах зээлтэй холбоотой. 
Н.Энхбаяр: Ужиг өвчин болоод байгаа “голланд өвчин”-өөс салах аргаа бодож олъё Монголын Эдийн засгийн клубээс зохион байгуулдаг ээлжит илтгэл, хэлэлцүүлэг наймдугаар сарын 20-нд   болсон юм. Энэ удаагийн илтгэгчээр уригдсан  эдийн засагч Н.Энхбаяр “Монгол Улс: Нийтийн сан хөрөнгийн зарцуулалт, түүний сургамж” сэдвээр илтгэлээ. Түүний илтгэлийг товчлон хүргэж байна.   Төсвийн тодотголын асууд­лыг зохицуулж бай­гаа  хууль, эрх зүйн хүрээ нь  өргөн. 2020 оны улсын төсөв нэлээд олон хуу­лийн харилцан зүйл, заалтууд дээр тогтдог. Тодотгол нь өмнөх жилийн төсөвтэй уялдаатай эдийн засгийн бодлогоос  гадна  хууль, эрх зүйн зүйл, заалтуудтайгаа уялдах ёстой.  Монгол Улс Үндсэн хуулиа 1924 онд баталсан. Түүнээс хойш дөрвөн удаа, сүүлд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг баталлаа. 1924 оны Үндсэн хууль монгол бичгээр байдаг учраас бүрэн дүүрэн уншсан хүн ховор байх
Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ ​​​​​​​Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын орлогын тухайд оны эхний найман сарын байдлаар 1.17 тэрбум ам.долларт хүрч орлогын дүнгээр эрдсийн экспортыг тэргүүлж эхэллээ.
Монгол Улс зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолжээ Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.
Монголбанк: Оны эхний хагас жилд 9.1 тонн алт худалдан авав Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.
Нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэв  Он гарсаар тавдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 3.3 тэрбум ам.долларт хүрсний дотор экспорт 1.56 тэрбум ам.доллар, импорт 1.78 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 31.8%, экспорт 46.6%, импорт 9.7%-иар тус тус буурсан байна. Ингэснээр тайлант хугацаанд гадаад худалдааны тэнцэл 221 сая ам.долларын алдагдалтай (өмнөх оны мөн үед гадаад худалдаа 950 сая ам.долларын ашигтай байсан) гарсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 
Газрын тосны төсвийн орлого 11%-ийн гүйцэтгэлтэй байна Монгол Улсын хэмжээнд энэ онд 6.6 сая баррель (890 мян.тн) газрын тос олборлон, экспортолж, улсын төсөвт нийтдээ 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2020 оны зургадугаар сарын 10-ны өдрийн байдлаар 839.7 баррель буюу 106.8 мянган тонн газрын тос олборлосон бол экспортын хэмжээ 740.2 мянган баррель буюу 93.4 мянган тоннд хүрлээ.
Нүүрсний экспорт V сард 2.2 сая тоннд хүрэв Оны эхний таван сард орлогын дүнгээр зэсийн баяжмалын экспорт 614.4 сая ам.долларт хүрч эрдсийн экспортыг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Гэсэн ч уг түүхий эдийн экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар доогуур хэвээр байна. Нүүрсний экспорт сэргэх хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр энэ онд нүүрсний экспорт нэлээд бууралттай байгаа ч өнгөрсөн тавдугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад  118%-иар ахиу буюу нийт 2.17 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойших нүүрсний экспортын хамгийн өндөр дүн боллоо.
Сонгуулийн өмнөх “хасах” өсөлт 2020 оны “агуу” сонгууль нэлээд хүндхэн үед болох гэж буйгаараа онцлогтой. МАН-ын үед эрдсийн ханш өсч, АН-ын үед буурдаг гэх онигоо энэ удаад ч  дахин биелэв үү гэтэл сонгууль болохын өмнөхөн буурч орхив. Доройтсон эдийн засгийг аварсан пайзтайгаар сонгуульд манлайлан оролцохоор завдаж байсан МАН-ынхны царай яг одоо барайж байж болох авч шинэ коронавирусийг дотооддоо алдаагүй гэсэн шалтгаанаар тус намын нэр хүнд олны дунд багагүй сэргэсэн нь тодорхой. Сул тал заримдаа давуу тал болдог жишээ энэ буюу. Үнэн гэвэл Монголын эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газрын тахлаас сэргийлэх ажиллагаа, боловсон хүчний ур чадвар гойд сайн хөгжсөн  нь илэрхий байна. 
FATF: Монгол өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
Тодорхойгүй 5.1 их наяд Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна. 
Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт ОУВС-аас олгоно  Жэф Готтлийбээр ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг (2020.05 11-13) Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж 99 сая ам.долларын санхүүжилт бүхий яаралтай санхүүжилт олгох хүсэлтийг хэлэлцлээ. Уулзалтын үеэр КОВИД-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрүүл мэндийн эрсдэлийг хязгаарлах төлөвлөгөө, өрийн тогтвортой байдал, нөөцийн хүрэлцээ зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Ажлын хэсгийн уулзалтыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв. Тэрээр “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.
Дөрөвдүгээр сард 1 сая тонн нүүрс экспортоллоо Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт тэргүүлэх байрыг эзэллээ. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 429.4 мянган тонн, үнийн дүнгээр 486 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 12%, мөнгөн дүнгээр 31%-иар буурсан дүн юм. Харин нүүрсний экспортын хувьд мөн хугацаанд манай улс 4.12 сая тонн нүүрс экспортолж 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 64% (7.26 сая тонн), мөнгөн дүнгээр 65%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ сарын дүнгээр тусад нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 998 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сард 341.2 мянган тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад 190%-иар нэмэгджээ. Гэсэн ч 2019 оны дөрөвдүгээр сард (сарын дүнгээр) 3.65 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 73%-иар бага дүн юм. 
Төв банкны үнэт металын худалдан авалт 3 дахин өсөв Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тонн үнэт металлын 5.0 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.
8 9 10 11 12 13 14